Тэр одоо тайзнаа эерэг гэгээн дүрээрээ үзэгчдийг мөн л инээлгэсээр байна. Ажаад байх нь ээ, жүжигчин Д.Түвшинтөрийн тайз, дэлгэцийн дүрүүд цөм л хөгжилтэй, зөөлөн, хошин байдаг. Тайзны гэвэл бидний санаанд бууж буйгаар бол "Би яг одоо чиний хойдхыг чинь уншина за. Гэхдээ чи азтай байна, би өнөөдөр манюкир хийлгэсэн. Гэхдээ чи азгүй байна би өнөөдөр педикур хийлгээгүй" гээд нөхрөө хөөгөөд явдаг ааштай эмэгтэйн дүр бий дээ. Ер хошин урлагийн тайзнаа эмэгтэй хүний дүрийг чадварлаг бүтээгчдийн нэг тэр юм.

Тэрбээр сургуулиа төгсөөд Х-Түц продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, "Сэргээш" цуврал бүтээлүүдэд оролцож байсныг үзэгчид андахгүй. Анх орж байсан тухайгаа "2001 онд сургуулиа төгсчихөөд байж байтал наймдугаар сарын 15-нд найруулагч Ч.Найдандорж багш "За миний хүү ажилдаа ор" гэж хэлснээр уран бүтээлийн замдаа эргэлт буцалтгүй орсон байна. Жүжигчин Г.Нарансолонго, дуучин, жүжигчин Ундрал, хөтлөгч Өөдөө, жүжигчин С.Баттулга нар түүнтэй нэг анги байна. Жүжигчин болохыг багаасаа мөрөөддөг байсан тэрбээр 1997 онд СУИС-д хоёр удаа конкурс өгснөөр тэнцэн орж байсан түүхтэй. Аав нь багш, ээж нь эмч байсан айлын дундах хүү түүнийг багаас нь тариа тариулж сургасан гэдэг.

Д.Түвшинтөр жүжигчин дэлгэцийн өөрийн өнгө төрх, донж маягийг харуулсан олон сайхан дүртэй. "Аз жаргал the bad boy”, “Болсон явдал", “Хайртай бол хартай”, “Single Ladies “, “Гурван найз", "Хожлын нүүдэл", "Их хотын залуус", "Хамтран амьдрагч", "Надын мангар аав", "Гацуурхан", "Гурван найз эргэж ирсэн нь", "Бумеранг", "Өндгөн толгойт", "Фракц", "Баян боол", "Будилаан" гээд бүтээлийн аль ч дүрийг нь үзэхэд сэтгэлд дотно. Эдгээрээс "Надын мангар аав" киноны дүр нь хувь уран бүтээлчийнх нь мөн чанарыг харуулсан, нэхэн үзэхэд таатай бүтээл. Тэр мөн мафын толгойлогчийн дүрд ч тоглоод амжсан. Ер дүрээс дүрийн хооронд тэр улам чамбайрч, жигдэрч, нухацтай хандаж, найруулагчийн оноосон ямар ч дүрийг чадварлаг бүтээж яваа.

Өдгөө харин тэр Монголын хошин урлагийн хамгийн залуу "Эмоци" продакшныг удирдаж, шинэ залуу олон жүжигчдийг үеийн уран бүтээлч найзуудын хамт хөтлөн яваа. Ингэхдээ өөрсдөөрөө үлгэрлэж, бүхий л төрөл, номерт манлайлан түүчээлж, тэдэнд боломж олгож, дэмжиж, ирээдүйд уран бүтээлч болох гарааг нь тавьж буй. Байгуулагдсан цагаасаа хойш хэдийнэ 10 жил болж, ойн хүрээндээ "Баян боол" уран сайхны кино, "Нэгэн зуны цэцэг" драмын жүжиг тоглож, энэ намар бол тэд "Өдөр бүр инээмсэглэ" шоу тоглолтоор үзэгчидтэйгээ уулзаж буй. Ийнхүү тэр хамт олноо дагуулан уран бүтээлийн ололт, амжилт дүүрэн урагшилж байна.
| ДҮР БҮХНЭЭРЭЭ ИНЭЭМСЭГЛЭЛ БЭЛЭГЛЭГЧ ЖҮЖИГЧИН Д.ТҮВШИНТӨР |
|
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |