Хамгийн сүүлд тэр “Санаад л байдаг аа” гэж дууны аялгууг хийсэн байна. Хань нь өөд болоод хэдийнэ гурван жил өнгөрч буй.
“Бөртөн бөртөн нулимстай
Дуулж л яваа чамайгаа
Бүүвэй шаргал аялгуундаа
Уйлж л яваа чамайгаа
Санаад л, санаад л байдаг аа би...” гэсэн яруу найрагч Н.Минжинсайханы шүлэгт аялгуу хийснээр дуучин Э.Чулуунчимэг үзэгчдийн сонорт хүргэжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгийг мэдэхгүй, түүний зөөлөн намуун аялгуунд саатан хоргодоогүй нэгэн үгүй байх. Монголын урлагт эмэгтэй хөгжмийн зохиолч ч гарын таван хуруунд багтахаар цөөн. Тэдгээрээс хүний сэтгэлийн торгон утсыг татаж чаддаг түүний аялгуунууд хэн бүхний санаанд ойрхон. Алдарт “Ханьсахын жаргал” байна.
“Өглөө мандах нарнаар өгсөж ургахдаа
Үргэлж дулаахан харцыг чинь үгүйлсээр сэрдэг шүү хань минь...” гээд дуучин Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг нарыг дуулахад нь мэдэхгүй ч хүн үгүй байх. Үүнээс эхлэн хэн бүхний сэтгэлийн “эгшигт хайрцагт” хайртай хүнийг нь бодолд нь өнжөөж, говийн уянгат агшныг зүрхэндээ буйлуулж, ханийн хайрыг магтан дуулсан олон дууг эгшиглүүлсэн нь хэнд ч дотно, дурсамж дүүрэн. “Ханьсахын жаргал” дууныхаа тухай түүхийг тэр олонтаа ярьсан байдаг.
Энд эргэн сануулахад “Энэ дуу бол миний “Мартын-8”-ны бэлэг. Шүлгээ бичиж үлдээгээд төгөлдөр хууран дээр орхиод явсан байсан. Шүлгийг уншаад үзтэл “Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй” гэх мөр намайг хөглөсөн. Тэгээд л тэр өдрөө аялгуу хийчихээд “Хань нь дуугаа хийчихлээ, ажлаа тараад хурдан ирээрэй” гэж хэлэхэд, хань минь даруй давхиж ирээд л анхны сонсогч нь болж байлаа” гэж ярьсан байдаг. Үнэхээр ч монголчууд Л.Гаваасүрэн хурандаагийн оносон гоё үгтэй, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгийн түүнд нь тохирсон аялгуутай бүтээлийг шимтэн сонсож, ханийн, хайрын, хүний сэтгэлийн олон ч бүтээлээр үзэгчдийг “дайлсан” даа. Одоо ч хосууд хайрын дууныхаа жагсаалтад “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”-ыг сонгодог хэвээр байх. Тэрбээр ханийнхаа тухай “Ханьтайгаа танилцахаас өмнө би ганц, хоёрхон дуутай жирийн л нэг багш байсан.
Харин тэр минь “Эх үрсийн элбэрэл”, “Ханийн дуу”, “Отгонтэнгэр ууландаа би хайртай” гээд дөрөв, таван дуугаа олны хүртээл болгосон. Гэхдээ бид нийлээд бие биеэ хөглөсөн. Яалт ч үгүй намайг хөглөсөн, цэцэглүүлсэн. Надад нуугдсан жаахан авьяасыг нээсэн хүн бол миний хань” гэж ярьсан байдаг.
Д.Цэцэрлэг хөгжмийн зохиолч Улсын багшийн их сургуульд багшилж байгаад Эрхүү хот руу сурахаар явжээ. Тус хотын улс төрийн дээд сургуулийг 1985-1987 оны хугацаанд дүүргээд иржээ. Гэсэн ч тэр 1978-1982 онуудад Багшийн дээд сургуулийн хөгжмийн багш, 1987-1990 онд хөгжмийн салбарын эрхлэгч, 1990-1993 онд СУИС-д багш, 1994-1998 онд Соёлын коллежид сургалт эрхэлсэн дэд захирал, 1998-2000 онд СУИС-ийн сургалтын албаны мэргэжилтэн, 2000 оноос багшаар ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд олон сайхан уран бүтээлчдийг төрүүлжээ. МУГЖ Д.Ширмэнтуяа, Х.Болормаа гээд бий бөгөөд хөгжмийн зохиолчдоос харин Б.Магсаржав, Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат тэргүүтэй олон уран бүтээлчид байна.
Тэгвэл тэр яаж яваад урлагт хөл тавьсан тухай ярихын өмнө Монголын анхны баян хуурч эмэгтэй гэдгийг нь дурдах нь зүйтэй.Таван настайдаа анх гармон хөгжим тоглож сураад найман настайгаасаа баян хуур сурсан нь түүний урлагийн хүн болох гол суурь. Энэ тухай “Нэг ёсондоо 50 жил баян хуур хөгжимтэйгээ нөхөрлөж байна даа. Улсын багшийн их сургуулийн хөгжмийн ангид дөрвөн жил баян хуур хөгжим заалгасан. Эрхүү хотод суралцаж байхдаа Оросын мундаг багшаар мөн л баян хуур хөгжмөө заалгаж, мэргэшсэн” гэжээ. Тэр ингэж л хөгжимд шамдаж, хөгжмийн багш хийхийн хажуугаар хайрын, ханийн, амьдралын дуунуудыг төрүүлсээр өнөөдөртэй золгожээ. Түүнийг хөгжмийн сонсоход яах аргагүй эмэгтэй хүний зөөлөн намуун сэтгэл эгшиглэж байх шиг санагддаг юм. Үүгээрээ ч хүний сэтгэлийг соронз мэт татан оршдог биз ээ. Өөрийнхөө уран бүтээлийн онцлогийн талаар тэрбээр "Миний хувьд 1990-ээд оноос уран бүтээл туурвиж эхэлсэн. Шуурхай орсон гэвэл магадгүй 1997-1998 он байх. Тэгэхээр миний уран бүтээлийн туулсан хугацаа богинохон. Би урт гэж хэлж чадахгүй. Тэгэхээр би өөртөө үлдсэн богинохон хугацаандаа маш их хөдөлмөрлөх ёстой гэдэг зорилт тавиад ажиллаж байна. Ер нь би маш их эрэл хайгуул хийдэг. Нэгэн хэвийн уйтгартай уран бүтээлээс зайлсхийдэг. Тиймээс ч арай жинтэй хөгжмийн бүтээл, дуу хийе гэж бодож байна. Би Н.Жанцанноров, Б.Шарав гуай шиг симфони хийхгүй. Учир нь би яг хөгжмийн зохиолчийн чиглэлээр мэргэшээгүй. Тиймээс би өөрийнхөө хэмжээнд хөгжмийн бүтээл хийхийг хүсэж байгаа" гэсэн байна.
| НАМУУН ЗӨӨЛӨН АЯЛГУУТАЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Д.ЦЭЦЭРЛЭГ |
|
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
2026-03-13 17:29:19
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
2026-03-13 16:22:50
Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2026-03-13 16:08:43
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна
2026-03-13 15:13:57
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
2026-03-13 13:05:05
Цахилгаан менингит өвчний улмаас нэг хүүхэд нас баржээ
2026-03-13 12:40:57
2026-03-13 12:08:24
2026-03-13 09:56:30
Дэд сайд Г.Амартүвшин, Туркийн Элчин сайд Башак Гэнк Юксэлтэй уулзав
2026-03-13 09:21:09
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |