Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын аялгууд хуурын утас шиг сэтгэл хөглөн татаж, түүнээс гарах хөг анир нь бодол дэнслүүлж, ухаарал хөтөлдөг. Мэдээж тэр олон сайхан хөгжмийн бүтээлүүдтэй. Морин хуур, ятга хөгжимд зориулсан бүтээлүүд нь бол сэтгэлгээний өвөрмөц онцлог, сэтгэлээ нэрсэн ажиллагаатай бүтээлүүд байдаг бол сонсогчдод хамгийн ойрхон аялгууг тэр олон сайхан шүлэгт амилуулж, түүгээр нь өөрсдийгөө ундаалж, амьдралынхаа ямар ч цаг үед хань татан явах нь бий.

Тиймдээ ч энд зөвхөн дууны хөгжмүүдээс нь онцлохыг хүслээ. Нийтийн дууны ертөнцөд зөөлөн, сэтгэл дэвтсэн аялгуудыг урсгаж, "Цэн.Эрдэнэбатын аялгуу" гэж онцгойрон эгшиглэж буй нь сонсогчдод цаанаа нэг дотно. Сэтгэл дэвэрч, халгиаж, цалгиасан, хөөргөн нисгэсэн, заримдаа бүр намуухан эгшиглэж, тэр хэмээрээ холд хөтлөн хүргэдэг түүний аялгуудтай дуу цаанаа нэг амьтай, чанартай. Одоо бүгдээрээ "Монголын хавар"-аас эхэлье. Энэ дууны гол цөм нь дахилттай байх шиг санагддаг. "Нарыг дэргэдээ уясан...” гэх хэсэг бол нэг тийм байгалийг сэтгэлийн ахуй руу аргадан татсан, хаврын улирал ямархан нялх зөөлөн, энхрий турьханы мэдрэмж төрүүлдэг. Тиймдээ ч урин цагийн аясаар бүхнийг аргадсан, анирдсан хөгжмийн хэм эрхгүй түрж эгшиглэнэ. Араас нь "Чононгоо"-г сонслоо. Хайрыг зөнгөөр мэдэрч, зөнгөөр эгшиглүүлсэн аялгуу аж. Салхины илбээ шиг хайрын дуу гэвэл энэхүү бүтээл яг тохирох мэт. Харин "Би чамд хайртай"-гаар хайр сэтгэлийг намуухнаар алдруулж, холбон тунирхлуулж, холдуулан үгүйлүүлж, хүлээлгэн уулзуулж байна. Дуу бүхэн нь өөр аялгуудтай ч хүний сэтгэл рүү очиж, тэнд амьдарч, нэхэгдэн сонсогдож байгаараараа ижил мэт. Ер хаана ч дууг нь сонсоход "Энэ гарцаагүй Цэн.Эрдэнэбатын аялгуу" гэж танигдаж, бодол, сэтгэл хөвөлзүүлж, дэггүйтүүлэн дагуулна. Санаа алдан суугаад үгүйлэн хайрлах мэдрэмжээр тэр дороо өлгийдүүлж, нүдээ аниад сэтгэлдээ таатайхан эгшиглүүлэм аялгууд түүнийх. За тэгээд "Цаг мөнхийн хайр", "Бодлын бороо" гээд үргэлжлүүлэн сонсвол сэтгэл хэдийнэ дэнслэн долгилж, өмрөн үймэрнэ.

Эдгээрээс МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатарын "Амьдрал" дууны хөгжмийг онцолмоор байна. Дууныхаа үгийг дагаж амилсан мэт өгсөхөд нь, бадрахад нь хөгжим хүчтэйхэн түрэн орж ирж, тэгснээ намсана. Амьдрал, хайр, анд нөхөр, даваа нугачаа, худал, үнэн, алдаа оноо, баяр, гуниг цөм энэ дуунд нэг дор багтан эгшиглэнэ. Ингэж л өөр дээр нь ирсэн шүлгийг, түүн доторх үгийг нэг бүрчлэн амилуулж, эгшиг зохирол болгож, тэд тус бүрдээ амилан эгшиглэж нэгдэхээрээ сэтгэл татдаг байна. Хайрын, ханийн, сэтгэл, бодлыг авьяаслаг нэгэн хөгжмийн зохиолч өөрийнхөөрөө татаж хөглөн аялгууд төрүүлж, түүгээрээ хүмүүний сэтгэлийг аргадан зөөллөж, догдлуулан татаж, хайрлуулан жаргааж байна. Монголын урлагт монгол язгуур сэтгэлгээгээ бүтээл бүхэндээ тусгаж, төгөлдөр хуурын товчлуур дээр сэтгэл, хайрыг тоглож, тэндээс өөр, өөр өнгө хэмнэлийг гаргаж, аз жаргалын зөөлөн салхийг хэн бүхэн рүү үлээх нь сонсогчдод яруу болоод уяруу юм. Чих тавин, амьсгаа даран сонсоход ухаарлын алсад аваачиж, суулган бодуулдаг, аргамжин өнжүүлдэг. Ингэж аргадсан "Аавыгаа санахаар", "Ижий энтэй эгч" зэрэг олон хит дуунууд бий. Одоо ч түүний хөгжмөөр бүтсэн бүхий л дуу сэтгэлд бороо мэт цутган эгшиглэж, намираа зөөлөн эгшээнд нь үймэрч зогсоно.
Нээрээ "Эвий дээ нутаг минь" дууг сонсоод үзээрэй. Сэтгэл зүрхэнд нь дураар зоргоор ойрхон орших нутгийн тухай сэтгэл үймэртэл эгшиглэдэг. Хүн өөрийн хамгийн эрхэм, эвийлэн хайрласан бүхэндээ тийм бардмаар эрх чөлөө олгож, тэр бүхнээ эгшиглүүлж, түүнийг нь зүрх аргадаж, сэтгэл долгисуулсан дуучин уужиртал дуулах нь сайхан. Эгшин түрж эгшиглэсэн аялгууг сэтгэлээрээ мэдэрч, зүрхээрээ сонсож, төрөн гарах эгшиг бүрийг нь алдахгүй мэдэрч, өөртөө суулгаж чагнана гэдэг хөгжмийн зохиолч өөрөө тэр чинээнд ажилласан, зүрх сэтгэлээсээ аялгуугаа ундраасанг л илтгэх болов уу. Хайр, хүндлэл алдартал эгшиглэх дуу гэдэг сэтгэлд амьдарч, тэнд нутаглаж, дахиад ч олон бүтээл нэхэх эхлэл болно гэсэн үг. Тийм л аялгуу түүнээс төрдөг.
| СЭТГЭЛ ДЭНСЛҮҮЛЖ, УХААРАЛ ХӨГЛӨСӨН АЯЛГУУ ЦЭН.ЭРДЭНЭБАТЫНХ |
|
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
2025-12-30 15:28:51
Улаанбаатар Төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
2025-12-30 10:53:47
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-30 10:41:59
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
2025-12-30 07:12:00
Монгол шагайн харвааны “Шведийн Цом-2025” тэмцээн болжээ
2025-12-30 07:05:00
ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
2025-12-30 07:04:02
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-30 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2025-12-30 07:00:00
З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
2025-12-30 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2025-12-30 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2025-12-30 07:00:00
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2025-12-29 23:40:22
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
2025-12-29 16:12:31
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |