Тэр одоо тайзнаа “Анна Каренина” жүжгийн Константин Левиний дүрд тоглож байна. Энэ тухай “ Анна Каренина” жүжгийн анхны тавилт дээр би офицерын дүрд ажилласан бол энэ удаад МУГЖ С.Болд-Эрдэнэ ахын тоглож байсан Константин Левины дүрд тоглож байна. Үзэгчдийн хувьд мөн л шинэ шинэлэг дүр байгаа болов уу гэж бодон хичээж байна. Мэдээж жүжигт гурван өөр насны эмэгтэй байгаа. Нэг нь Анна Каренина. Хайр дурлалдаа чин үнэнч эмэгтэй. Харин Долли бол хүнтэй суусан, олон хүүхдийн ээж. Кити бол ид хайрлаж дурлах насан дээрээ яваа эмэгтэй. Энэ үедээ Вронскийд сэтгэл алдардаг. Гэтэл түүнд өөрөөс нь ах 30 гаруй насны залуу чин сэтгэлээсээ хайртай. Константин Левин бол жинхэнэ хайр сэтгэлийг эрхэмлэдэг, хайрынхаа төлөө юу хийж чадах вэ гэдгийг харуулахыг зорьсон дүр. Хайр сэтгэлийг агуулж явж байгаа ганц хүн. Түүнээс айхтар тэмцэгч дүр биш шүү дээ” гэнэ.

Түүний ийн дүрээрээ ямагт шинэлэг байдгийнх нь учир түүний авьяас, чадвар, мэдрэмжид бий. Бид түүнийг эчнээ таних мөртлөө тайз, дэлгэцийн дүр бүхэнд нь татагдан орж, дүр бүрээр нь цоо шинэ Б.Шинэбаярыг үздэг, мэдэрдэг билээ. Дурлалт залуу Ромео, саарал дээл өмсөж, дугуй малгай духдуулсан их зохиолч Д.Нацагдорж, тэвхийсэн сайхан офицер, тэнгэрийн хэлийг дамжуулдаг бөө, өөрийн хүссэн мэргэжлээ сонгохын тулд аав, ээжээсээ зөрж байгаа залуу гээд олон сонирхолтой дүрийг бидэнд үзүүлсэн. Мөн өнгөрсөн хавар тэрбээр Оросын алдарт зохиолч Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн шилдэг мөрийтэй тоглоомчин Ихаревт хувирсан. Ёндоо найруулагч түүнд яг тохирох хоёр ч дүрийг өгөөд байгаа нь энэ.

Харин түүний эхлэл нь л Ромео байсан гээд бод доо. Б.Шинэбаяр гэж бүдүүн баргил хоолойтой, цог золбоотой залуу уран бүтээлч үзэгчдийн өмнө өөрийгөө харуулж эхэлсэн нь 2015 он. Энэ хүртэл мэдээж бусдын л адил суралцаж, өөрийгөө хөгжүүлж, өөртэйгээ тэмцэлдсээр иржээ. Анх студи ангийн жүжигчин байхдаа чамгүй уран бүтээлд жүжигчин болон туслах найруулагчаар оролцсон нь түүнд сайн уран бүтээлч болох бат бөх суурь тавьж өгснөөс гадна багш нар болон театрын уран бүтээлчдэд өөрийгөө харуулах том боломж байж. Өөрөөр хэлбэл театрын студи ангийн жүжигчнээр ажиллаж байхдаа тэр “Уучлаарай та дугаар андуурч”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Оролмаа” зэрэг Монголын болон дэлхийн сонгодог жүжигт оролцон тоглосон бөгөөд Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн “Өчигдөр”, Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн “Хэрээт төгөл” жүжигт туслах найруулагчаар ажиллаад авч. Уран бүтээлчийн хувьд “гар хүрч” үзэх л ёстой ажил. Ингэж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай, зогсолтүй урагшилж, өөрт олдсон боломж бүрийг “түүж” явсан түүнд ирсэн том шагнал бол Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромеогийн дүр.

Ромеогийн дүрээрээ театрын үндсэн жүжигчнээр жинхлэгдэж, “Гэгээн муза” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Мөн азтай уран бүтээлч шүү, тэр. Жүжигчин бүрийн эхлэл Ромео байдаггүй шүү дээ. Тиймээс л Ромео түүний эхлэл, өрнөл, үргэлжлэл юм. Cонгодог жүжгийн том дүр булган сүүлтэй байх нь аргагүй. Араас нь Монголын болон дэлхийн сонгодог жүжгийн дүрийг ч ёстой “туушиндаж” өгсөн дөө, тэр. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн “Адууны түүх” жүжгийн Жанжаа, офицер гэх хоёр дүрээс эхлээд Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшингийн “Жаргаагүй нар” жүжгийн Д.Нацагдорж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын “Бүсгүйн зурвас” жүжгийн Ирээдүй, Н.Наранбаатар найруулагчийн “Хаадын хаан” жүжгийн Хорчин бөө, найруулагч А.Чингүний “Надтай үлдээч” жүжгийн Хосбаяр, найруулагч Ш.Ёндоншаравын “Сычуаны сайн хүн” жүжгийн үсчин Шу Фугийн дүр гээд “давхиж” өгсөн. Эдгээрээс Б.Шинэбаярын амьдрал, уран бүтээлтэй хамгийн ойр нь “Бүсгүйн зурвас” жүжгийн Ирээдүй хүүгийн дүр байсныг тэр онцлон ярьсан байдаг. Ажаад байхад хүний сэтгэлийн дотоод мөн чанар руу нэвтэрсэн, гадна дүр төрхийг ч гаргасан, авьяас, мэдрэмж, хариуцлага нэхсэн дүрүүд түүнийх аж. Нэгэнт театрынх нь тухай энд өгүүлснийх нь “Драм-3” хамтлагийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. Багаасаа л дуулах дуртай арван жилдээ хоёр ч хамтлагтай байсан түүний сүүлийн хамтлаг нь “Драм-3”. Үзэгчдийн дуртай “Макарина”-гаа хаа сайгүй л дуулна шүү дээ, тэд. Үүгээрээ жүжиглэхээс гадна чамгүй сайн дуулдаг, бүжиглэдэг, хөтөлдөг гэдгээ ч харуулсан.
-ТУСГАЛ-
Мэдээж түүнийг тайзнаа үзэгчидтэй уулзахаас өмнө, өдий дайны уран бүтээлч болоход нь нөлөөлсөн, хөтөлсөн, өөрсдийн мэддэг, чаддагаа “тусгасан” уран бүтээлчид бий. Үүний эхэнд Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багш нь зүй ёсоор орно. Дөрвөн жил энэ л уран бүтээлчийн удирдлага дор сурч, үгийг нь сонсож, багшдаа эрхэлж, мөнхүү багахан зэмлүүлж, заримдаа баярлуулсаар тэр төгссөн. Өдгөө багш нь байхгүй ч хэлж, захиж үлдээсэн шавь нь ард түмний хайртай уран бүтээлч болон өсөж яваа. Нэг үгээр Л.Дэмидбаатар гэж уран бүтээлчийн нэгэн “бүтээгдэхүүн” нь Б.Шинэбаяр гэж хэлж болох юм. Харин түүнийг театрын уран бүтээлч болоход нь хөтөлсөн нэгэн бол жүжигчин Ц.Цэрэнболд аж. Ингэж л мундаг уран бүтээлчдийн туршлага, мэдлэг, чухал зөвлөгөө өнөөдрийн түүнийг “өрж” босгожээ.
-ҮҮНЭЭС ӨМНӨ БУЮУ ЭНЭ ХҮРТЭЛ-
Тэр багаасаа л урлагт сонирхолтой, дөртэй, хүсэл тэмүүлэлтэй хүүхэд байжээ. Тэгэхээр балчир Шинээгээс эхэлсэн мөрөөдөл өдгөө биелж яваа нь энэ аж. Түүний бага нас Улаанбаатар хотын Төмөр замд өнгөрчээ. Аав нь “Ган зам” хэвлэх үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж, ээж нь Улаанбаатар воган депод ажилладаг байжээ. Ингэж л галт тэрэгний чимээнд өссөн тэрбээр “Ганзам” хоёрдугаар сургуульд найман жил сураад, хорооллын “Жаргалан” бүрэн дунд сургуульд ес, аравдугаар ангиа дүүргэжээ. Өөрт нь ийм их хүсэл мөрөөдөл байхаас гадна алдарт Жаки Чаны үнэнч шүтэн бишрэгч нь байж. Эл уран бүтээлч түүний хүсэл мөрөөдлийг улам бүр хөглөн хөтөлж, эргэлт буцалтгүйгээр жүжигчин мэргэжлийг сонгоход нөлөөлжээ.
-ТАЙЗНАА ГАРАХЫН ХАЖУУГААР ДЭЛГЭЦЭД Ч-
Шинээ ганцхан тайзнаа гараагүй, энэ хугацаанд. Олон сайхан дэлгэцийн дүрээр нь түүнийг бид андахгүй. Тэр дундаа “Аав” киноны хариуцлагагүй мөртлөө удалгүй томоожиж, ухаан суудаг аавын дүр түүний хамгийн сүпер дүр. Үзэгчид ч их хайртай. Харин цаашлаад “Учрал” киноны хайр дурлалыг хүчээр авахыг оролддог танхай нэгэн, “Хуримын даашинзтай бүсгүй”, “Атганд үлдсэн эрдэнэ” киноны дурлалт залуу гээд эерэг дүрүүд ч бий. Анхны дэлгэцийн дүр нь долдугаар сарын 1-ний үйл явдлыг харуулдаг “19” кино. Харин дараа нь “Хязгааргүй” киноны гол дүрд тоглож үргэлжилсэн. Олон ангит кино гэвэл харин МҮОНРТ-ийн бүтээл “Босго тотго” киноны мэргэн буудагч Зээрэн гээд чамгүй дүрд чадварлаг тоглосон. Ийм л нэгэн авьяаслаг, мэдрэмжтэй, өдгөө бас багагүй туршлагатай жигдэрсэн сайхан уран бүтээлч театрт байна. Жигдэрсэн юм байна гэдгийг нь хамгийн сүүлд түүнийг хэдхэн хоногийн өмнө тайзнаас ээлжит дүрээр нь хараад илүүтэй мэдэрсэн.
-ҮЗЭГЧДИЙН ХҮЛЭЭЛТИЙГ ХАМТАТГАН ДАЙЖ БАЙНА-
Үзэгчийн хувьд сайн уран бүтээлчээс нэхэх уран бүтээлийн шунал дуусдаггүй байх. Тэр тайз, дэлгэцэд хэдийгээр чамгүй том рольд гарч, өөрийгөө харуулсан ч түүнээс илүүг үзүүлж, өөрийгөө уудлах, бүхнээ шавхах, бүр нэг тулгах бүтээл Шинээгээс төрнө гэж олон үзэгч итгэдэг, хүлээдэг байх. Урьд харж байснаас огт өөр, бүр нэг өөрийгөө бүрэн эвдсэн зэвүүн дүр түүнээс гарах л учиртай. Мөн найруулагчаар ажиллаж, өөрийн бүтээлийг ч хүргэх байх. Тэгэхээр хийх, илүү өөрийгөө задалж харуулах зүйл түүнд их байна. Гагцхүү түүний бүтээлээрээ түрэн гарч ирэх цаг хугацаа хэзээ гэдгийг л хүлээж байна.
| ҮЗЭГЧДИЙН РОМЕО |
|
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |