Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөл барих ажил есөн жилийн турш гацсан. Уг ажлыг 2024 оны долоодугаар сарын 3-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн. Үүний дагуу нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус байршилд НЗД-ын орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан ажиллав.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг долоо хоногийн өмнө улсын комисс хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар сурагчдаа хүлээн авч, сургалтын үйл ажиллагаа жигдэрсэн. 2016 онд тус өргөтгөлийг барина гэж Боловсролын яамнаас төсөв нь шийдэгдсэн боловч барилгын ажил бүрэн зогссон.
Тодруулбал, тендерт шалгарсан гүйцэтгэгч компанийн захирал зуурдаар нас барснаар барилгын ажил 3–4 жил зогсонги байдалтай үргэлжилсэн. 2024 онд эрх шилжүүлэх тухай хуулийн дагуу ажил нийслэлд шилжиж ирсэн. Барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгөхөд барилгын эх хувь зураг олдоогүй. Үүнээс шалтгаалж улсын комисс хүлээж авах боломжгүй болсон. Эх хувь зураг олдоогүй тул ажлын явцын зургаар улсын комисс хүлээн авсан” гэв. СХД-ийн 62 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Саруултуяа “Өнөөдрийн байдлаар манай сургуульд 4634 сурагч суралцаж байна. Одоо өргөтгөлд хичээллэж байгаа ангиуд өнгөрсөн жилүүдэд Их засаг сургуулийн анги танхимыг түрээслэн хичээллэдэг байсан.
Нийслэлээс өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, шинэ анги танхимд хичээллэх боломж бүрдүүлсэнд баяртай байна. Эцэг эхчүүд мөн эерэг сэтгэгдэлтэй байгаа. Өргөтгөлийн байранд 2, 4, 6, 9, 12 дугаар ангиуд хичээллэж байна. Нөөцөд байсан ширээ, сандлыг ашиглан хичээл хэвийн явагдаж байгаа. Харин кабинетын ширээ, сандал, шаардлагатай тоног төхөөрөмж болон спорт заалны тохижилт хийгдээгүй байна” гэв.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилгын хяналтын инженер Ж.Мөнхнаран “СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьж байсан гүйцэтгэгч компанийн гэрээг цуцалсан. Ингээд “Эм ди констракшн” ХХК-тай шинээр гэрээ байгуулж, нийслэлээс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн гүйцэтгэлийг хийсэн. Тус компани энэ оны хоёрдугаар сард ажлаа хүлээн авч, арван нэгдүгээр сард бүрэн дуусгасан. Энэ хугацаанд түрээсийн байрны хугацаа дуусаж, 600 гаруй хүүхдийн хичээл цахимаар орж байсан. Өнөөдрийн байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ. Энэ үеэр НЗД-ын орлогч А.Амартүвшин тус сургуулийн сандал, ширээ, гал тогооны тоног төхөөрөмж, багшийн хэрэглэгдэхүүн зэрэг шаардлагатай зүйлсийг Боловсролын яаманд албан хүсэлт хүргүүлж шийдвэрлүүлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 178 сургууль, 350 гаруй цэцэрлэгийн 52 хувь нь их засвар шаардлагатай болсон бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн юм.
| Барилгын ажил нь есөн жил гацсан 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхана
2026-09-08 15:40:48
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
2026-09-08 14:27:38
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-08 14:23:32
О.ЦОГТГЭРЭЛ ЛИ ГАНЬЖЕТЭЙ УУЛЗАЖ, ХОЁР НАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-09-08 14:04:48
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-08 13:51:23
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-08 13:03:26
БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ
2026-09-08 12:28:26
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-09-08 12:17:32
ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
2026-09-08 11:49:02
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-09-08 11:42:53
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-08 10:19:43
“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ
2026-09-08 10:14:02
Явуулын оффис өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллана
2026-09-08 09:42:18
Сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сард бүрэн хангахаар ажиллаж байна
2026-09-08 09:37:31
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-09-08 08:26:07
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-09-08 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-09-08 07:37:08
ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР
2026-09-08 07:00:53
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-09-08 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2026-09-08 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2026-09-08 06:00:00
Зөвшөөрөлгүй хадгалсан 1185 мөнгөн зоос, 29 ембүүг хураан авчээ
2026-09-07 16:40:57
Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоол маргааш түр хаагдана
2026-09-07 16:27:41
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн байгууллагыг 1,000 нэгжээр торгожээ
2026-09-07 16:20:19
Оюутолгойн уурхайд 61 ажилтан өргүүрт гацаж, таван цагийн дараа гарчээ
2026-09-07 16:07:45
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
2026-09-07 14:38:18
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-07 12:46:07
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье
2026-09-07 10:52:08
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-07 07:00:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-09-07 07:00:00
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-09-07 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-09-07 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-09-07 07:00:00
2026-09-07 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-09-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |