“Манай анги 30 хүүхэдтэй ч цахим хичээлдээ 19 хүүхэд орж ирсэн. Үлдсэн 11 хүүхэд нь датагүй, утасгүй учраас хичээлдээ орж ирж чадсангүй. Ангийн тал шахуу хүүхэд нь хичээлийн хоцрогдолтой болох нь. Маргаашнаас цахим хичээлдээ орж ирэх хүүхдийн тоо улам багасна” хэмээн Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн 3А ангийн багш Ж.Жигдбаяр халаглан сууна. 1-5 дугаар ангийн сурагчид цахимд шилжсэн эхний өдөр багш, сурагчид яг л ийм асуудалтай тулгарч байна. Айл бүрд байдаггүй гар утас, дата, таблет сурагчдын сурах эрхийг хязгаарлаж, нэг талаараа ялгаварлаж байгаа нь энэ. Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт эрчимжиж буйтай холбоотойгоор хамгийн их өвчлөл бүртгэгдэж буй бага болон дунд ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх Боловсролын сайдын шийдвэр гарсан. Ингэхдээ 1-5 дугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хичээллэх бол 6-9 дүгээр ангийн сурагчид энэ сарын 8-наас цахимд шилжихээр болсон билээ. Тэгвэл цахим хичээл хэр үр дүнтэй байгаа, сурагчид бүрэн хамрагдаж чадаж байгаа эсэх талаар сурвалжиллаа.
Өнөөдөр /өчигдөр/ бага ангийн сурагчдын цахим хичээл эхэлсэн эхний өдөр. Гэсэн ч сурагчид хичээлдээ бүрэн ирцтэй хамрагдаж чадсангүй. Эмээ, өвөөгийнхөө гэрт эсвэл харгалзах хүнгүй үлдсэн багачууд цахим хичээлийнхээ учрыг олохгүй төөрч, багш нь зааж, зааварласаар хичээл зарласан цагаасаа 20-40 минутын хойно эхэлж байна. Төөрч, будилсан ч цахим хичээлдээ хамрагдаж байгаа сурагчид байхад утас, дата, таблетгүйн гачигдлаар танхимын хичээл эхлэх хүртэл хичээлдээ сууж чадахгүйд хүрч, үе тэнгийнхэн, ангийнхнаасаа сурлагаараа хоцрох хүүхэд Монгол Улсад олон байна. Тэдний зарим нь эцэг, эхээ хүлээн өвлийн хүйтэнд хүйт даасан гэртээ гал ч түлж чадахгүй, өлсөөд сууж байгаа.
(1).jpg)
Бага ангийн сурагчид хичээлдээ хэр өргөн хүрээтэй хамрагдаж байгаа талаар сурвалжлахаар Сэлбэ, 7 буудал орчим буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны хүүхдүүдийн суралцдаг ерөнхий боловсролын 35 дугаар сургууль дээр очсон юм. Дунд, ахлах ангийнхан амны хаалт зүүж, хичээлдээ сууж байх бол 1-4 дүгээр ангийнхан хичээллэдэг сургуулийн хоёрдугаар байр чимээ аниргүй, анги бүрээс цахимаар хичээлээ заах багш нарын дуу хадаж байлаа. Тус сургуулийн 3а ангийн багш Ж.Жигдбаяр “Манай анги 30 хүүхэдтэй, цахим хичээл эхлэхээс өмнө зургаан хүүхэд өвчтэй байсан. Өнөөдөр 30 хүүхдээс 19 хүүхэд цахим хичээлдээ хамрагдсан. Үлдсэн хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эх нь ажилдаа явсан учраас утасгүй, датагүй, нэгжгүй гэсэн шалтгаанаар хичээлдээ орж ирээгүй. Тэднийг дараа нь нөхөж үзээсэй гээд давхар ангийн групп дээр хичээлээ оруулж байгаа. Хичээлдээ орж ирсэн 19 хүүхэд чанартай суралцаж байна уу гэвэл үгүй. Эцэг эхийн хяналтад байгаа хүүхдүүд тогтвортой суугаад хичээлээ хийж байгаа ч зарим хүүхдийн ах, эгч нь өмнөөс нь бодох, түрүүлж хариулах тохиолдол гарч байна. Нэг айлаас бага ангид 2-3 хүүхэд явдаг айл байгаа учраас сургалтын менежертэйгээ ярилцаад ангиудын хичээл эхлэх цагийг зөрүүлсэн. Цахим хичээл үнэхээр үр дүнгүй. Ангийн хагас нь хичээлдээ орж ирнэ, ирсэн ч танхимаар орж байсан шиг сайн ойлгохгүй. Бага ангийн хүүхдүүд бие дааж сурах тал дээр хамгийн сул байдаг” гэсэн юм.
.jpg)
Тус сургуулийн 5б ангийн багш С.Сувд-Эрдэнэ “Цахим хичээлд шилжихээс өмнө ангийн 25 хүүхдийн арван хүүхэд өвчтэй, хоёр хүүхэд чөлөөтэй байсан. Нэг хүүхэд эдгээд ирэхэд, нөгөө нь өвдөөд явчихдаг, солигдож өвчлөөд байсан юм. Өнөөдөр талаас бага хүүхэд цахим хичээлдээ орсон. Манай ангийн таван хүүхэд утасгүй, зарим нь дата, нэгжгүй гэсэн шалтгаан хэлсэн. Ээж, аав нь утсаа аваад явчихсан учраас хичээлдээ орж чадаагүй хүүхдүүд ч байна. Мөн харгалзах хүнгүй учраас гурван хүүхэд хөдөө явсан гэсэн. Цар тахлын хөл хорионы үеийнхтэй ижил цахим хичээл, хичээлийн хоцрогдол дагуулдаг. Амны хаалтаа зүүгээд хичээлдээ явсан нь дээр санагддаг. Нэг талаараа өвчлөхгүй байсан хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг шүү дээ” гэсэн юм.
.jpg)
Багш нарын дурдсанчлан эцэг, эх нь ажилдаа явсан учраас бага ангийн хүүхдүүд цахим хичээлд орох утасгүй, цаашлаад харгалзах хүнгүй гэртээ үлдэж байна. Энэ талаар эцэг эхийн төлөөлөл н.Эрдэнэчимэгтэй холбогдож тодруулсан юм. Тэрбээр “Би ажилдаа явах шаардлагатай учраас хүүхдүүддээ утсаа үлдээж чадаагүй ээ. Тавдугаар ангийн охин маань утасгүй учраас цахим хичээлдээ орж чадаагүй. Хэдийгээр гэмшиж байгаа ч утсаа үлдээх боломж байгаагүй. Охин минь нэг, хоёрдугаар ангийн хоёр дүүгээ харж байгаа. Гурвуулаа бага ангийн сурагчид учраас цахим хичээлд хамрагдах ёстой ч утасгүй учраас аль аль нь хичээлдээ орж чадаагүй. Багшийнх нь тавьсан даалгаврыг оройн цагаар эсвэл амралтын өдрөөр нөхөж хийлгэнэ. Манай гурван хүүхэд ээлжлээд ханиад хүрсэн ч богино хугацаанд арга хэмжээ аваад хичээлдээ явж байсан. Хүүхдүүд цахимд шилжихээрээ хичээлээсээ их хоцордог юм билээ” гэв.
Утас, дататай ч нэг айлын 2-3 хүүхэд бага ангид явдаг тохиолдолд хичээлийн цаг давхцах, даалгавраа бүрэн хийж чадахгүй байх асуудалтай тулгарч байгаа юм. Энэ талаар эцэг эхийн төлөөлөл Б.М “Манай хоёр хүүхэд бага ангид сурдаг юм. Хоёр цагийн зайтай хичээл нь орж байгаа болохоор тун сандруу л хичээлдээ орж байна. Том охины минь ангийн хүүхдүүд хичээлдээ орох гэж цуварсаар 40 гаруй минут болсон. Бага охины хичээл эхлэх болоод том нь хичээлийнхээ дундаас гарсан. Дараа нь, даалгавраа хийх гэж утсаа булаалцалдаад таарч байна. Манайхаас олон хүүхэдтэй айлд бүр хэцүү байгаа даа” гэсэн юм.
Нэгжгүй, датагүй, утасгүй сурагчид цахим хичээлийн ард ийн хохирч үлдэж байна. Айл бүр ухаалаг утастай, дата, нэгжтэй байдаггүйг мэддэггүй төрийн шийдвэрээс болж, олон зуун хүүхэд хаалганы цаана, танхимаар хичээл орох өдрийг хүлээн сурч, хүмүүжих эрхээ зөрчүүлж байна.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: 30 СУРАГЧТАЙ АНГИЙН 11 НЬ УТАСГҮЙ, ДАТАГҮЙН ГАЧИГДЛААР ХИЧЭЭЛДЭЭ СУУЖ ЧАДСАНГҮЙ |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |