Сургуулиа төгсөөд театрт дөрвөн жил ажилласнаас хойш өдгөө 16 жилийн дараа эргэн тайзнаа гарч, “Монгол театр”-ын анхны уран бүтээл болох “Клеопатра” жүжгийн ромын жанжин Марк Антонигийн дүрийг тун амжилттай бүтээж байна, П.Баттөр.
2008-2012 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд театрт ажилласан гэхээр бид болон биднээс хойших үеийнхэн түүнийг тайзнаас харж байгаагүй нь мэдээж. Тиймдээ ч “Клеопатра” жүжгийн яах аргагүй сонирхол татам, хараа булаам дүр түүнийх байлаа.

Улсаасаа урван байж хайрласан хайрандаа үнэнч үлдэх жанжны дүрийг тэр үдэш бүр театрын тайзнаа үзүүлж, үзэгчдийн талархлыг ч ихээр хүлээж байна. Анх “Хархны өгөөш” кинонд мафийн толгойлогчийн зэвүүн эсрэг дүрээр дэлгэцийн урлагт хөл тавьж, дараа нь МҮОНРТ-ийн бүтээл “Тусгай салаа” киноны даруухан, ноомой, ном уншиж, хуулийн дүрэм цээжлэхээс өөрийг мэдэхгүй хараа муутай “хөгшин” залуу цэрэгт татагдан ирээд, өрөөлдөн алхаж, бахардах шахам гүйх Түвшингийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд дархлагдсан. Бие муутай хариугүй эрээс хэрхэн өлчир чийрэг болон өөрчлөгдөж, ямархан гавьяаг нөхөдтэй хамт байгуулдгийг ч мэдэхгүй үзэгч гэж үгүй. Бүр байр байдал, дүрийнх нь үг бүрийг цээжээр нь мэдэж, андахгүй хэлээд өгнө байх.

“Хархны өгөөш” киногоор төдийлөн буугаагүй тэр харин Түвшингийн дүрээрээ дэлгэцийн урлагийн хаалгыг цэлийтэл нээн орж ирсэн. Хоёр дахь дүрээсээ л найруулагчдын “хараанд орж”, “Түүнийг одоо чухам ямар дүрд оноох уу” гэсэн бодлыг үүтгэж, эсрэг болон эерэг олон сайхан дүрийг өдгөө харин бүтээж амжжээ. Марк Антонигоос өмнө тэр ямар, ямар дүр бүтээж, анх хэрхэн урлагт орсон талаар нь уншигч танд хүргэе.





Учир нь хоёул үзэгчийн хувьд шинэ содон, сонирхол татам байв. Үүний нэг нь эхэнд дурдсан “Клеопатра” жүжгийн Марк Антони, нөгөө нь “Фантастик” продакшны Зура III “Цэвэрлэгээ” киноны тагнуулын дарга Итгэлийн дүр. Найруулагч О.Бат-Өлзий өмнө нь түүнийг “Буруу өрөг” кинонд харсан бол энэ удаад Б.Тамир найруулагч хашир хянамгай, үг дуу цөөтэй Итгэл даргын дүрд оноосон нь түүний тогтуун тайван, нямбай зан чанарыг илүүтэй товойлгосон гэмээр. Одоо харин түүний дараагийн тэсрэлт “Батхаан” түүхэн кино гэнэ. Түүний өнөөдрийг хүртэл өөрийгөө бүтээж байгаа гол зарчим нь холыг харж, хоёрыг тунгаадагт байдаг аж. “Би таваас арван жилийн дараа жүжигчин мэргэжлийнхээ хувьд, хувь хүн талаасаа ямар хэмжээнд байх вэ” гэж өөрөөсөө асуудаг байна. Тэгээд л хариултаа олж аваад, бодож төлөвлөсөн тэр хугацаандаа өөрийгөө бүтээж амждаг алсын хараатай уран бүтээлч юм. Эсрэг дүрд тоглох дуртай ч найруулагчид төдийлөн энэ чиглэлийн дүрд оноодоггүй ч зэвүүнээс зэвүүн, бүр жихүүцэм эсрэг дүр түүнийг хүлээж байгаа нь гарцаагүй ээ.
| УЛСААСАА УРВАН БАЙЖ ХАЙРЛАСАН ХАЙРАНДАА ҮНЭНЧ ҮЛДЛЭЭ, МАРК АНТОНИ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |