Продакшныхаа "Нэгэн зуны цэцэг" жүжигт тэр зэвүүн эсрэг дүр бүтээснийг үзсэн үзэгчид андахгүй. Урьд Г.Эзэнмөнхийг эсрэг дүрээр харж байгаагүй. "Хувь тавилангийн ээдрээ", "Single ladies”, “Их хотын залуус", "Холион бантан", "Хотулун гүнж" зэрэг киноны гол болон туслах дүрийг бүтээсэн.

Тэрбээр Улаанбаатар хотод төрж, Дорноговь аймгийн Сайншандад бага насаа өнгөрөөсөн гэдэг. Харин ахлах анги Замын-Үүдийн сургуульд төгссөн байна. Урлагийн хүн болох сонголтын тухайд "Би нийгмийн идэвх сайтай хүүхэд байлаа. Бага ангиасаа л урлаг, уран сайхны бүхий л тэмцээн, уралдаан, урлагийн үзлэгт оролцож, дуулж, бүжиглэдэг байв. Ардын бүжиг бараг арван жил бүжиглэсэн. Тэгээд мөн сургуулийнхаа шинэ жилийн алиалагч болно. Энэ бүхэн миний урлагийн мэргэжлийн суурь болсон байх. Жүжигчин болно гэж нэг их мөрөөдөж байгаагүй. Яагаад ч юм X анги төгсөөд гэнэтхэн СУИС-д шалгалт өгч үзмээр санагдаад өгсөн чинь тэнцчихсэн. Хожим сонссон аав минь арван жилээ төгсөөд УБДС-ийн кино драмын ангид шалгалт өгч байсан юм билээ. Тэр шалгалтад аав тэнцээгүй гэсэн. Шалгалтад унасандаа хор шар нь хөдлөөд, өөр сургуульд оролгүй гурван жилийн цэрэгт явсан гэдэг. Би одоо эргээд хархад огт санамсаргүй байдлаар аавынхаа хүсэл, мөрөөдөл, хийж бүтээж чадаагүй зүйлийг гүйцээж яваа. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж урлагийн хүн болж яваадаа дотроо баярладаг" гэсэн нь бий.


| "НЭГЭН ЗУНЫ ЦЭЦЭГ" ЖҮЖГИЙН ДАРХШАГАЙ БУЮУ Г.ЭЗЭНМӨНХ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |