Богино үс, урт цагаан даашинзтай туранхай охин анх “My voice-2016” шоуны тайзнаа “Содура” киноны дууг тун эвлэгхэн, нарийн торгон мэдрэмж, өвөрмөц хоолойгоор дуулж байлаа. Дараа нь “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Төгс төгөлдөр" зэрэг дууг ч мөн амжилттай дуулсан.
Тус наадмын тэр жилийн үзэгчид ч түүний дуу хоолойг олзуурхан, дөрвөн шатанд дуулсан дуугаар нь хэсэгтээ “амьсгалж”, өнөөдөр ч эргэн сонсож олон сайхан дурсамжаа хөглөсөөр байна.
Түүнээс хойш хэдийнэ найман жил өнгөрч, И.Мишээл ч олон сайхан дуутай, өөрийн гэсэн өнгө аястай уран бүтээлч болон “өссөн” гэдгийг сонсогчид андахгүй. Тэрбээр МУГЖ Т.Ариунаагийн “Чи минь”, Б.Бадрууган агсны “Хонин цагаан үүл”, “Никитон” хамтлагийн “Амьдрал” зэрэг дууг өөрийн өнгө аясаар коверлон дуулсан нь давтан сонсмоор сонирхолтой болсон. Тэр дундаа “Чи минь” дууг мөн ч нарийн мэдэрч, урлан дуулсан нь өнөө хэр нь сонсогчдын дунд шинэхэн хэвээр байна. Т.Ариунаа гавьяат ч ихэд магтан, бахархаж, залуу үе нь ийм сайхнаар гарч ирж байгаад баярлаж байгаагаа илэрхийлж харагдсан нь нэг биш удаа. Дуучин И.Мишээл ковер дуунаас гадна “Bad Blood”, “The Legend of love”, “Жаргалтай хос” зэрэг содон өнгө төрх, дүрстэй дууг үзэгч, сонсогчиддоо хүргэсэн.

Түүний хувьд дуу, дүрс бүрдээ дахин давтагдашгүй имижийг бүрдүүлж, үргэлж дайчин байж, дуу бүрдээ өөрийгөө шинээр нээн дэлгэж харуулдгаараа онцлог уран бүтээлч. Урлагийн хүн болохыг багаасаа мөрөөдөж, Хүүхдийн ордны дугуйланд явж эхэлсэн мөчөөс эхлэн тэр чимээгүйхэн өөрийгөө урлагт бэлдэж байгаад “My voice” шоугаар тэсрэн гарч ирсэн. Үнэхээр хаана нуугдаж байсан гэмээр ховор нандин мэдрэмж, уянгалаг хоолойтон тэр байв. Рок попын томчууд түүнийг багаас нь хөглөн ирж, үлгэрлэн дагуулсан нь гарцаагүй биз ээ. Хүүхдийн ордны дугуйлангаас дуулж эхэлсэн жаахан охины дотор мэдээж Т.Ариунаа, Б.Сарантуяа шиг дуучин болох хүсэл асан дүрэлзэж, тэдний дунд дуулж зогсоогоор ч төсөөлсөөр ирсэн байж ч мэдэх юм.
Тэгвэл тэр үнэхээр өөрийгөө харуулж чадсан. Урлагт нэг хэвд цутгасан мэт, эсвэл урсгалаараа нэгэн биш харин ч шинийг илэрхийлэгч, тэмцэгч, өвөрмөцөөр өөрийгөө бүтээгч.

Түүнийг ийн өөрийгөө бүтээхэд мэдээж нөлөөлсөн багш бий. Түүний нэг нь “Sweetуemotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай. Тэрбээр шавийнхаа дуулалтын техник талд нь илүүтэй ажиллаж, зөвлөгөө өгдөг гэсэн. Түүнээс гадна өөрийн биеэ авч яваа байдал, дүр төрх, эрч хүчтэй байдлаараа үлгэрлэн дагуулдаг болов уу. “Sweetуemotion” хамтлагийн гал цогтой охидын хурд хүч, дайчин чанар, чанартай бүтээлийг сонсогчид андахгүй. Олон ч гоё дуу нь бидний бага нас, арван жил, оюутан ахуй үеийн дурсамжийг тээн эгшиглэдэг. Энэ байдал ч И.Мишээлд нөлөөлдөг нь гарцаагүй. Нөгөө талаар И.Мишээлийн өөрийн уйгагүй ажиллагаа, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй зүтгэх чанар, биеэ дайчлах чадвар түүнийг тодорхойлж, товойлгож, үзэгчдэд хүрэх том гүүр болж буйг бид клип, дуу, тайзнаа дуулж буй байр байдлаас нь бэлхнээ хардаг. Тиймдээ ч тэр “My Voice” шоунаас төрж, дараа нь хөгжмийн зохиолч Б.Чинбатын байгуулсан студэд ажиллаж байгаад “Никитон” хамтлагийн дуучнаар өдгөө бүтээлээ туурвиж буй. Энэ бол залуу уран бүтээлчийн хувьд ихийг сурах, сайн дуучин болох том өртөө. Тэгэхээр түүнээс гарах бүтээл, дуулалт ондоо байх нь ч аргагүй юм. Б.Чинбат, “Никитон” гэдэг бол рок попын том сургууль. Жирийн гэхээс илүү чадварлаг дуулалт, бүтээлийг л үзүүлдэг гэдгийг олон сайхан дуу нь илхнээ гэрчилдэг.
И.Мишээл сүүлд гаргасан “Дулаан байна” дуундаа гэхэд дураар, хайр татам охины дүр төрхийг бүтээж, сонсогчдод, тэр дундаа залууст сонсоход тансаг дуу болсон байна лээ.

“Дурлалдаа манарч цасан дунд тэвэрье
Дуу зориулж бичээд чамаас жаахан ичье
Тэгээд өрөөсөн бээлийгээ зориуд гээгээд
Чиний л гарнаас хөтөлж дулаацах гээд...” гээд үг нь хөвөрнө. Нэг тийм сахилгагүй, зоригтой охины дүр энэ дуунаас тодорч буй. Ер нь И.Мишээлийн дуунаас нас насны эмэгтэйчүүд тодордог. Хайрласан, хүндэлсэн, аргадсан, эсвэл шийдмэг, дүрсгүй нэгэн ч илэрнэ. Угаас түүний дуунаас нэг тийм өөрийнхөөрөө байх эрх чөлөө, хязгааргүй их хүсэл тэмүүлэл, хэмжээлшгүй хайр, хэнээс ч ангид хүсэл оршдогоороо онцлог бөгөөд сонсогчийн хувьд нэхэн сонсмоор, өдөртөө нэг дуу хуур руу нь “зорин очмоор” болдог.
Сонссон хэнд ч ялгаагүй тийм нэг мэдрэмж, эрч хүч өгч, уйтгар гуниг, ганцаардал бүхнээс нь “татан босгодог” гэдэгт итгэдэг.
Монгол рок попын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, хоолой, зөөлөн, хүчирхэг гээд өөр өөрийн өнгө аястай олон ч уран бүтээлч бий. Мэдээж бид өнгө өнгөөр нь хүлээн авч сонсож, амьдралынхаа аль үед хэнийг нь сонсохоо сонгодог. Гэхдээ хэзээд ч бидний эчнээ танил, ойр дуунууд. Ийм нэг сонголтын мухардалд, дурсамжаа эргэсэн ахуйд харин цоо шинэ уянгалаг хоолой эгшиглэсэн нь сонсогчийн хувьд сонирхолтой мөртлөө таатай байдаг.
Харин сүүлд түүнийг бүр ч их задалж, дуулалт болон уран бүтээлчийн ур чадварыг сорьсон нь “Яг түүн шиг” шоу. Mariah Carey, Doja Cat, Сеline Dion, Boney, реппер Цэцэ гээд гадаад, дотоодын олон уран бүтээлчдийг тун дөхүүлэн дуурайсан. Өөрийгөө ч их дайчлан бэлдсэн нь үзэгчдэд илт байсныг мөн онцлох нь зүйтэй болов уу. Алмааз эрдэнэ мэт гялалзсан авьяастай түүнд амжилт хүсье.
| ӨВӨРМӨЦ ДҮР ТӨРХ, УЯНГАЛАГ ДУУ ХООЛОЙТОЙ И.МИШЭЭЛ |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |