Монголын урлагт дөрвөн Баярмаа бий. Онцолж Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Нэргүйн Баярмааг бичихээр сууна. Үзэгчид түүнийг Оросын алдарт зохиолч Л.Толстойн “Анна Каренина” жүжгийн Аннагийн дүрээр нь илүүтэй мэднэ. Н.Наранбаатар найруулагчийн харсан Анна бол тэр. Сонгодог зохиолын гол дүр болсон гунигтай мөртлөө ихэмсэг эмэгтэйн дүрийг Н.Баярмаа жүжигчин тайзнаа үнэхээр ч “амилуулж” чадсан.
Түүнээс өмнө бид зохиолыг нь уншаад өөр өөрсдийн Аннаг төсөөлдөг байсан бол тайзнаа жүжиг болон тавьснаас нь хойш гоо үзэсгэлэн, авьяас билиг төгөлдөр эл жүжигчнээр л төсөөлдөг болсон гэхэд болно.

Тэр энэ дүрд сонгогдсон тухайгаа “Найруулагч бүхэнд жүжгийн болон дүрийн дүрслэл байдаг. Миний гаргаж ирэх Анна иймэрхүү дүр төрхтэй, тийм ааш араншинтай байна зэргээр дүр бүхнээ дотроо төсөөлдөг. Тэр төсөөлөл, хүлээлтэд 100 хувь дөхөж очих Анна би байсан болов уу. Анх Аннагийн дүр дээр ажиллах болсноо мэдээд баярлах, сүрдэх мэдрэмж давхацсан” гэсэн. Сүрдэж, сандарч байсан ч ховор тохиох боломжийг тэр чадлаараа атган авч, чинээгээрээ үзүүлсэн. Бүр болоогүй эл дүрээрээ дутуугаа дүүргэхийг хичээсэн тухай ч ярьсан байдаг. Түүнээс ч бардам бөгөөд итгэлтэй нэгэн хариултыг нэгэн сэтгүүлчид өгсөн нь ч анхаарал татаж байв.
Тэр “Аннад тоглохуйц хувь тавилантай гэж бодож байна. Аннад байдаг эмэгтэй хүний донж маяг, үл ойлгогдох байдал надад байгаа байх. Тайзан дээр өөрийгөө гэрэлтэж чаддаг л гэж бодож байна”. Ийм сайхан хариулт, үнэхээр ч гэрэлтдэг дээ гэж бодохтой зэрэгцэн “Үнэхээр сайхан уран бүтээлч юм” гэсэн бодлыг ч үүтгэж байв. Түүнчлэн уран бүтээлч дүрээ сайн гаргахын тулд үнэхээр ч өөрт байхгүйг илүүтэй харуулж, дундуураа дүүргэж болох мэт. Тухайлбал, хэдий амьдрал дээрээ жүжигчин Баярмаа гэх дүртэй ч тэр мэргэжлийнхээ үүднээс олон дүрд орж, тэдний амьдралаар амьдардгаараа давуу талтай, бусдаас онцлог гэмээр. Тийм ч болохоор найруулагчаас авсан дүрээ ёстой хүссэнээр нь дүүртэл, тултал тоглох нь зүйтэй гэмээр.
Түүний театрт ороод найруулагчаас авсан анхны дүр нь Нора.

Өөрөөр хэлбэл, 1985 онд Г.Доржсамбуугийн найруулгаар Монголын тайзнаа анх удаа тоглогдсон Нораг Ч.Ганхуяг найруулагч шинэчлэн найруулах үед дагалдан жүжигчин байсан Н.Баярмаад оноогдсон нь үнэхээр том боломж байсан гэдэг. Ардын жүжигчин Н.Сувд гуайн бүтээсэн дүрд ажиллана гэдэг залуу уран бүтээлчид том даваа ч Н.Баярмаа гэсэн хүний ур чадвар, өнгө аясаар тэр Нораг бүтээж чадсан.
Соёл урлагийн их сургуулийг 2008 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийнхаа удирдлагад төгссөн тэрбээр сургуулиа төгсөөд гурван жил телевизэд орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллажээ. Ингээд 2012 онд театрын халуун ам бүлд багтан орсноор дагалдан жүжигчнээр хоёр жил ажиллаж байгаад 2014 оноос үндсэн жүжигчнээр тасралтгүй ажиллаж байгаа уран бүтээлч билээ. Аав нь математикч, ээж нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй.
Тоо бодох дуртай, математикч хүмүүсийн ертөнцөд хайртай, ээжийнхээ шүлэг, найргийн мэдрэмж гээд аль ч талыг нь тэр өвлөн авч, аав, ээжийнхээ хоёр өөр чадварыг хоёуланг нь хослон эзэмшсэн нь өнөөдрийн Баярмааг бүтээхэд хамгийн их нөлөөлжээ.
Театрт орсон тухайгаа “Бид чинь театр, киноны жүжигчин гэж төгсдөг. Багш маань л намайг театрын жүжигчин болбол их зүгээр гэж хэлж байсан. Аав ээжийн дараа үгийг нь дагадаг хүн багш байдаг учраас бодоод л явсан. Нэгэнт л энэ мэргэжлээр төгссөн юм чинь ганц театртаа ямар ч байсан шалгалт өгөөд өөрийгөө хэн гэдгээ, хаа яваагаа мэдэх хүсэл байсан. Би зориуд сар бэлдэж байж шалгалт өгсөн. Тэгээд тэнцээд театрын жүжигчин болсон доо” гэжээ.
Харин жүжигчин мэргэжилд дурласан тухайгаа их сонирхолтой түүхээр хүүрнэдэг юм билээ.
Уран зохиолын багш ээжийгээ дагаж шүлэг, найраг цээжилж, уншиж, тэр найруулга, үгийн цалгисан, халгисан, яруу тансагт автаж, урлагт хайртай болон өссөн нь түүнийг өнөөдрийн замд хөтлөх суурь болсон гэдэг. Багадаа толины өмнө эргэлдэж, дэлгэцээр гарах бүсгүйчүүлийг өөртэйгөө харьцуулах зуураа “Жүжигчин болбол олон гоё хувцас өмсөх боломжтой юм байна даа” гэснээс эхлэн тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэн өнөөдөрт алхаж яваа аж. Дэлгэцэд харин “Алсын удирдлага” киногоор дүрээ хүлээн зөвшөөрүүлж эхэлсэн тэрбээр ойрноос бидэнтэй мөн нэгэн сайхан дүрээр уулзах нь. Энэ бол Бернард Шоугийн "Цезарь Клеопатра хоёр", Уильям Шекспир "Антони Клеопатра хоёр" жүжгийн зохиол "Монгол Театр"-ын анхны уран бүтээл "Клеопатра" түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгийн гол дүрд тоглож байгаа нь юм. Үргэлж мэргэжлийн чадвар, уран бүтээлчийн шандас сорьсон, чанга, хүчтэй дүрээр үзэгчидтэй уулзаж, түүнийгээ торохгүй тоглож, толгой өндөр үзүүлдэг энэ уран бүтээлчийн энэ удаагийн дүр түүнийг өмнөхүүдээс нь илүү ахиулж, эвдэж, өсгөж байгаа нь лавтай.
Юутай ч Аннаг хэрхэн Клеопатра болон хувирсныг харах л үлдлээ .
| АННА КЛЕОПАТРАД ХУВИРАХ НЬ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |