"Үнэн худал хоёр нь үргэлж мөнх шүү
Үүрдийн жаргал гэдэг нь өнөд байдаг уу
Хайрын гэгээн сэтгэлийг
Хайгаад байхад зулардаг
Хамгаас онцгой арашинг
Мэдэрч цэлмэхсэн
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас
Зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явъя даа" хэмээх дууг монголчууд сонсох, дуулах дуртай. Бид энэ удаагийн "Дуу төрсөн түүх" буландаа МУГЖ Д.Сосорбарамын шүлэг, МУГЖ Г.Жаргалсайханы аялгуу "Жамаас" дуу хэрхэн бүтсэн тухай онцолж байна. Д.Сосорбарам тус дууны талаар дурсахдаа "Би 2008 оны хавар "Жамаас" дууны шүлгийг бичсэн. Бичихдээ олон удаа засварлаж, аянд нь тохируулж нэлээд чамбай болгосон гэж боддог. МУГЖ Г.Жаргалсайхан буюу том Жагаа надад “Энэ аялгуунд шүлэг бичиж өгөөч" гээд "Жамаас" дууны аялгууг өгч байсан юм. Би түүний өгсөн аяыг олон удаа сонсож, мэдэрч байж шүлгээ бичсэн гэсэн үг. Энэ дууны гол санаа бол “Хорвоо чамайг хаан ч байсан боол ч байсан ялгахгүй. Хорвоогийн жам нэг л өдөр чамайг “базна”. Хүнд хэчнээн гоё нүд, ам, хамар хамгийн сайн, сайхныг өгсөн байсан ч дуртай өдрөө бүгдийг булаадаг. Хүн сайхан үхэж болно, муухай ч үхэж болно. Ямар жамаар амьдарсан түүнийгээ хурааж үхнэ шүү дээ. Хүнд үхэх, төрөх хоёрхон өмч бий. Төрөх, үхэхийн дунд амьдрахдаа арчаатай байхгүй үгүй юу гэдэг нь хүний сонголт гэдгийг ухааруулсан амьдрралын тухай дуу. Би тус дууг дуулах эрхийг анх “Увертюра” хамтлагийн шавь нартаа өгсөн. Дараа өөрөө дуулсан. Миний Очирхуяг дуулах хүсэлтэй байхаар нь зөвшөөрсөн юм. Сүүлийн үед "Жамаас" дууг японыхон их сонсож, дуулж байгаа. Дэлхийн хөгжмийн түүхэнд долдугаарт ордог Японы нэрт дуучин Яширо Аки дуулдаг. Тус дууг япон хэл рүү орчуулах гэж орчуулагч нь мянган удаа "Жамаас" дууг сонссон гэдэг. Тэгээд надад зориулж намайг чоно унаж харанхуйг сөрж байгаагаар зурсан байдаг. Түүнийгээ надад дурсгасан. Тэр япон миний дууг мянган удаа сонсож байж жамын тухай ойлгосон, мэдэрсэн байгаа юм. Тэд жамын тухай ойлгохдоо чамайг төрөхөд цэцэг хагдарч, үхэхэд нь цэцэг дэлгэрч байдаг гэдэг агуулгаар орчуулсан байна лээ" хэмээсэн юм.

Д.Сосорбарам гуай тус дууг 2008 оны хавар сонгуулийн сурталчилгааны үеэр хөдөө орон нутгаар явж байхдаа бичсэн гэдэг. Тэрбээр ихэнх бүтээлээ хөдөө явж байхдаа бичсэн байдгаа ч мөн дурссан. Орж ирсэн санаагаа даруй цаасан дээр буулгахгүй бол мартчихдаг гэнэ. Тэрбээр "Жамаас" шүлгээ биччихээд аяыг нь өгсөн Жаргалсайхан гуайд үзүүлтэл тэрбээр маш их баярлаад, гайхширч байсан гэдэг. Д.Сосорбарам гуай гурван аялгуунд шүлэг бичсэн байдаг гэнэ. “Жамаас”, “Цагийн аяс”, “Гэгээн алсад одох юм сан” дууны аянд нь зориулж шүлэг бичсэн ч бүгд олны сонсох дуртай дуу болсон байдаг. Түүнээс аянд тааруулж шүлэг бичих хэцүү юү гэхэд "Орон зай, мэдрэмж хязгаарлагддаг болохоос хэцүү зүйл байхгүй" гэж билээ. "Жамаас" гэж хоёр талд нь гурван цэг тавьж байгаад л шүлгээ бичиж эхэлсэн. Би өөрийнхөө бодож явдаг агуулгаар л бичсэн дээ.
“ЖАМААС” ДУУНЫ ҮГ
Үнэн худал хоёр нь үргэлж мөнх шүү
Үүрдийн жаргал гэдэг нь өнөд байдаг уу
Хайрын гэгээн сэтгэлийг
Хайгаад байхад зулардаг
Хамгаас онцгой арашинг
Мэдэрч цэлмэхсэн
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас
Зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явъя даа
Буруу зөв хоёроос булзах аргагүй
Бусдын зовлонг жаргал бүү болгоорой
Захгүй холын мөрөөдөлд
Шунаж юунд нь яарна вэ
Заяа тавилан хоёрыг эмхэрдэж амьдрах сан
Нартад хоёрхон үнэн байдаг болхоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас
Зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд аархан явъя даа
Халуун хүйтэн хоёр нь харшыг санаарай
Хайрын заяа ирвэл хүмүүн баясана
Эвтэй сайхан бүхнийг олоход
Ээдрээд байна
Эрэмгий омголон авирыг
Бахдаж тэмүүлэхсэн
Нартад хоёрхон үнэн байдаг болхоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас
Зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явъя даа
Нартад хоёрхон үнэн байдаг болхоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас
Зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явъя даа
Өдөр шөнө хоёр нь ээлжлэн эргэнэ
Өгөөмөр өнгөлөг жаяг нь эрхэм байдаг аа
Цайлган цагаан бодлыг
Дэвжээн дэврээж жаргаа юу
Цаанатай ч наанатай ч
Амьдралыг эвлэж дэлгэрэхсэн
Нартад хоёрхон үнэн байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас
Зугтах гээд яах вэ
Үнэнд сөгдөж сайханд ойрхон явъя даа"
Мөн тэрбээр "Дуу төрсөн түүх" буланд оролцохдоо залуу уран бүтээлчдэд “Гоё харагдах гэж хичээхээс илүү дууныхаа үг, санааг бүрэн ойлгож дуулаасай. Аянаас илүү үг чухал байдаг юм шүү” гэдгийг захиж хэлсэн юм. "Дууныхаа санааг ойлгож байж дараа нь уран бүтээлчийнхээ мэдрэмжээр чимэх ёстой. Хүн хүүхдээ төрүүлэхдээ их нандигнаж, хайрлаж, энхрийлж өгсөдөг шүү дээ. Үүнтэй адил аливаа бүтээлтэй нялх хүүхэдтэй харилцаж байгаа юм шиг хандах хэрэгтэй" гэсэн билээ.
| Д.СОСОРБАРАМ: “ЖАМААС” ДУУНЫ ҮГИЙГ ХӨДӨӨ АЖЛААР ЯВЖ БАЙХДАА БИЧСЭН |
|
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |