Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдангийн аялгуунаас айраг амтагдаж, уртын дуу шуранхайлж, шувууд жиргэж, голын ус хоржигнож, морин төвөргөөн сонсогдож байдаг.
Аялгууг нь сонсоход алтан өвс ганхсан адуутай намар айлсаж, тэртээд сүүмэлзэх ах, дүү хоёр маргаз уулын өмнүүр монгол эр хүн морьтойгоо давхин өнгөрнө. Харин дэргэдэх нууранд хос хун чуулж, мартагдашгүй хайр санаанд ургана. Эсвэл хаа нэгтээ ханьсахын заяа эгшиглэж, дорно зүгээс цэнхэр аялгуу төрөхөд бүгдээр “Бүүвэй ээж”- ээ дуулна. Ийм л улирал, уул, нуур, хөдөө ахуйгаа мэдэрсэн, хайр, сүү, айраг амтагдсан аялгуу түүнээс төрдөг. Хүний сэтгэлд ойрхон бүхнийг тэр аялгуу эгшигтээ багтааж, буцаагаад сэтгэлд нь буулгаж, хотлуулдаг хөгжмийн зохиолч. Түүний хэлснээр сайн шүлэг өөрөө аялгуутай төрдөг бол сайн шүлгийн аялгууг мэдэрч, ард түмэнд хүргэнэ гэдэг хөгжмийн зохиолчийн л чадвар болов уу. Ардын жүжигчин С.Батсүх түүнийг "Мөн чанараа бичдэг" гэсэн. Үнэхээр тэр элгэн дээр нь унасан газар шороо, ухаанаа ундаалсан уул нурууд, анир чимээ бүхнийг нь сонордон хөл нүцгэн гүйсэн талаа, эрэг дээр нь суугаад мөрөөдөж байсан гол горхи, нуур усныхаа л ая эгшгийг анирдаж, өөрийн авьяасаар хөвөрдсөн тэр.
Тэгэхээр мөн чанар, хүн чанарыг хүний сэтгэлийн далайд мэлтэлзэн давалгаалтал эгшиглүүлсэн уран бүтээлч тэр мөн билээ.

Тиймдээ л өнөөдөр монголчуудын аманд “Адуутай намар”, “Би Монгол эр хүн”, “Богд хан уул”, “Хоёр маргаз уул”, “Бүстийн цэнхэр нуур”, “Дуут нуур”, “Хар нуур”, “Ойгон сайхан ээж”, “Бүүвэй ээж”, “Нутгийн сайхан бэр”, “Аав минь намайгаа санаа даа”, “Ээж минь”, “Бөхийн гэргийн дуу”, “Сургууль минь” цөм ижил тэнцүү аялагдаж, хэн бүхний сэтгэлийн орон зайд гүн нэвтрэн эгшиглэж буй. Ганцхан жишээ гэхэд л тэр “Ойгон сайхан ээж” дуугаа ээжийгээ санаж, уйлж бичсэн гэдэг. Тэр хэрээрээ ч уйлж сонсогддог. Омогшсон бол омогшиж, оргилсон бол оргилж, уярсан бол уяруулдаг. Тиймдээ ч бидний сэтгэл зүрх, ахуйд ойрхон, хажууд.
Гэнэ гэнэхэн санаа алдаад
Гэнэн хонгор чи минь юмаа...гэхээр хамгийн түрүүнд аялгуу нь санаанд бууж, эрхгүй гэгэлзэнэ. Ингэж л хэний ч баяр, гунигтай ойр аялгуу түүнээс эгшиглэдэг болохоор дуунууд нь бидний хамгийн ойрын өмөг түшиг, анд нөхөр юм. Энэ бол хөгжмийн ид шид, хөгжмийн зохиолчийн мэдэрсэн, цуглуулсан бүхний тайлал болов уу. Тэр өнөөдөр ч сайхан аялгуу зохиох, сэтгэл сэмлэж, бодол ургуулах хөг эгшгийг үлдээхээр төгөлдөр хуурынхаа ард суугаа. Тэрбээр Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж хэмээх агуу хүмүүсийн шавь нь. Агуу хөгжмийн зохиолч багш нараасаа үг дуулж, бүтээлээ туурвидаг байсан арга барил, ахуй нөхцлөөс нь суралцаж хүмүүжсэн гэдэг. Багш нар нь түүнд “Миний хүү Монгол уламжлалаа битгий орхиорой. Уламжлалаа гээнэ гэдэг түүхээ мартаж байгаатай адил” гэж захисныг нь үргэлж санаж, бүтээлдээ шингээдэг байна.
-БАЯН ХУУРТАЙ “НӨХӨРЛӨСӨН” БАГА НАС-
Тэрбээр Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул бөгөөд сумын кпубын буйдхан тайзнаас баян хуур хөгжим тоглож л эхэлжээ. Багаасаа ардын хөгжимд дуртай ч байж. Ээж нь түүнд дуулдаг авьяасаасаа өгсөн бол аав нь харин хөгжимд дуртай хүүгээ дэмжиж, дагуулж, хөглөсөн байдаг. Тэр энэ тухай “Аав минь намайг хөгжимд сонирхолтой байгааг мэдээд хөгжим авч өгч, өдөрт хоёр аялгуу тоглож сурвал хоёр чихэр өгнө гэдэг байсан. Би ч чихэр идэхийн тулд бас хөгжмөө сайн тоглож сурахын тулд яаж, ийж байгаад л сурдаг байлаа. Аав дараа нь эгчид манделин хөгжим авч өгөхөд нь би эгчээсээ түрүүлээд сурсан” гэж бага нас, хөгжимд ид дурлаж явсан үеэ дурсан ярьсан байдаг.
Түүнийг ийн хөгжмийн увдис эгшиг соронз мэт татан байхуйд ирээдүйн том хөгжмийн зохиолч болно, тэр дундаа ардын түмний аманд аялагдаж, сэтгэлд ойр уран бүтээлийг төрүүлнэ чинээ хэн ч санаагүй байх.
-“ХАВАР”-ААС ЭХЭЛЖ “ХАНЬСАХ ЗАЯА” ДУУГААР ҮРГЭЛЖИЛСЭН НЬ-
Баян хуур тоглож, багахан хөгжимд оролдож байсан түүний хүсэл мөрөөдөл улам тэлсэн цаг хугацаа нь Улсын багшийн их сургуулийн хөгжмийн ангид орсон нь. 1972 онд Улсын багшийн сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа “Хавар” гэж ая бичиж, түүнийгээ их сургуулийн урлагийн үзлэгийн тайзнаа дуулснаар анхлан уран бүтээлийнхээ шанг татаж, түүнээсээ өөрөө ч ихэд урам авснаас хойш өдгөө 50 жил урлагт хөгжмийн үр тарьсаар иржээ. “Хавар” дуугаараа эхэлж, “Ханьсах заяа” дуугаар үргэлжилж, өөрийн төрөлх нутаг уснаасаа эхлээд л хөврүүлсэн, тэр. 1974 онд сургуулиа төгсөөд тэрбээр Түдэвтэй сумынхаа клубын эрхлэгчээр таван жил ажилласан байдаг. Энэ хугацаа бол түүний уран бүтээлийн оргил үе байх бөгөөд Завханы авьяастнууд нэг дор цуглаж ид бүтээлээ туурвиж байсан үе аж. Энэ үедээ тэр “Дуут нуур”, “Хар нуур”, “Бүүвэй ээж” зэрэг дуунуудынхаа аяыг хийж, Д.Цэвээнравдан гэж бузгай хөгжмийн зохиолч төрж байгаагаа ид харуулж байсан залуу халуу нас нь. Үнэхээр ч тэр л зохиож, түүний л аялгуу эгшиг урсаж байсан цаг хугацаа.
-АНХНЫ ТОГЛОЛТОО ХИЙХЭД ХЭДИЙНЭ ХИТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ БОЛСОН БАЙВ-
Хөдөө нутгийн хархүү алдарт Ленинградыг зорьсон нь хөгжмийн зохиолчийнхоо хувьд өөрийгөө илүү нээж, задалж, дэлхийн хөгжмийн соёлтой танилцаж, нүд тайлсан он жилүүд. Эхнэр, хүүхдээ орхиод суралцахаар явсан энэ цаг хугацаа түүнд олон ч зүйлийг өгч, аливааг илүү өргөн цар хүрээтэй, тэлж харах том боломж байсан. Ингээд сургуулиа төгсөж ирээд тэр аймгийнхаа төвийн Соёлын ордны дарга, уран сайхны удирдагчаар гурван жил ажиллаж байгаад аймгийнхаа Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, уран сайхны удирдагч, захирал, 2004 оноос Улаанбаатарт Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн багш, уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан байдаг. Ингэж суралцаж, судалж байх зуурт түүний дуунууд ард түмний сэтгэл зүрхэнд хэдийнэ очиж, түгж, ёстой л даяараа дуулдаг, хаана ч дайралддаг байж. Тэрбээр анхны уран бүтээлийн тоглолтоо 1994 онд хүргэхэд цөм дууг нь мэддэг, хэдийнэ хит хөгжмийн зохиолч болсон байв. Д.Цэвээнравдан гуай ганц дууны аялгуу зохиогоод зогсоогүй. “Жаахан шарга”, “Отгонтэнгэр”-ээс эхлээд хорь гаруй бүтээл түүнд бий. Мөн “Эрүү цагаан болжмор”, “Дуу домгийн далай”, “Сохор хууль” зэрэг арав гаруй дуулалт болон драмын жүжгийг хөгжим бичсэн.
Ерөөс ардын өнгө аястай мөртлөө зөөлөн, аргадсан, хүний сэтгэлийг доторхыг алгуурхан уудлах хөгжмийн зохиолч бол тэр. Агуу хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай түүн шиг дууны хөгжим зохиохыг хүсдэг байсан ч чадаагүйгээ хэлсэн. Үнэхээр уул, ус, аав, ээж, хайрын дуундаа тэр л оройлж яваа. Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан хөгжмийн зохиолчийн дуунаас бүгдийг нь биш гэхэд огт мэдэхгүй хүн лав байхгүй. Тэр дундаа Завхан даяараа л бүстийн цэнхэр нуураа санаж, хоёр маргазаа дуулж, "Унтаж амар даа, бүүвэй ээж ээ" гэж аяладаг. Энэ бол бидний өссөн орчин, ахуй, харж, гүйж туулсан уул, нурууд, ус горхи. Үүнийг л тэр ая оруулсан юм, эгшиг болгосон юм. Түүнийг нь бид дуулдаг юм.
-АРХИТАЙ "НӨХӨРЛӨСӨН" Ч САЙН УРАН БҮТЭЭЛ ТӨРҮҮЛЖ ЧАДСАН-
Онгирч, дэврэх, аагархаж, омгорхох үе хүн бүрд бий. Тэгвэл тэрбээр тийм л дэврүүн үедээ архитай "нөхөрлөсөн" байдаг. Гэсэн ч нийтийн урлагт сайн уран бүтээл олныг төрүүлж чадсан. Монголын нийтийн дууны урлаг аль үед илүү хөгжилтэй, чанартай сайн бүтээлүүдтэй байсан бэ гэвэл түүний бүтээлүүд дараалан нэрлэгдэх учиртай. Учир нь хүн бүр ам дамжин ардын дуу шиг аяладаг болохоор тэр. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Ерөнхийлөгч асан Н.Багабанди Урлагийн гавьяат зүтгэлтэн" гэх цолыг өгөхдөө "Төр чамд өгөх цолоо өглөө, чи харин наад хэцүү зүйлээ больчихмоор байгаа юм даа" гэж хэлсэн. Тэр үг надад нэгийг бодуулсан шүү" гэсэн байдаг. Үнэхээр ч хэтрүүлбэл сайхан авьяас бүдгэрч, уран бүтээл төрөхгүй ч байж мэдэх юм.

| ТЭР Л ГОЛЫН УРСГАЛЫГ ЧАГНАЖ, УУЛСЫН ОРОЙД ХҮРЧ ХӨГЖМӨӨ БИЧНЭ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |