Торгон хоолой, турьхан биетэй классик нэгэн эмэгтэй Монголын урлагт бий. Хоолойны тогтоц, бүтэц, уран яруутай бол ярих юмгүй “яргай” дуучин. Дэлхийн болон Монголын сонгодог дуурийн гол дүрээр амьсгалж, амьдарч, тайзнаа эрхэмсэг зогсдог уран бүтээлч. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Уянгыг тун товчоор илэрхийлбэл энэ. Харин урлагт алхаж, бүтээж, тайзнаа гарсан он цагийг нь сөхвөл урт яриа хөвөрнө.
-КЛАССИК, СОНГОДОГ БАЙХЫН ЭХЛЭЛ-
Тэр бол Хөвсгөлийн Уянга. Далайн түрлэгтэй хоймор нутгаас төрсөн сонгодог давалгаа. Учир нь, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрөөд, Шинэ-Идэр суманд бага ангиа дүүргээд, эргэн Мөрөн хотдоо очиж суралцсан байдаг. Бага наснаасаа эхэлж, урлагийн хүн болно гэдэг бодол түүнд байгаагүй байна. Гэхдээ ангидаа манлайлж, дуу, бүжгийн тэмцээн, уралдаанд оролцдог идэвхтэй сурагч байжээ. Ийн явсаар ахлах ангид орох жилдээ урлагийн хүн болохоор шийдэж, өөрийгөө бэлдэж эхэлсэн гэдэг. Түүний аав, ээжийн хувьд охиныхоо хүсэл сонирхлыг дэмждэг ч байж. Эмээ нь бүр урлагийн хүн болохыг нь зөгнөж байсан мэт “Миний охин гараа муухай болгочих вий. Урлагийн хүн чинь гоё, сайхан байх ёстой” гэж энхрийлэн хайрладаг байсан тухай ярьсан байдаг. Урлагийн сургуульд дуучнаар сурч байх үед нь хүртэл эмээ нь түүнд захидаг байж.

Ингээд хүсэж мөрөөдөж байсан Уянгад олдсон том боломж гэх юм уу хувь тавилан түүнийг зааж байсан ч гэмээр юм уу зүйл болсон нь тухайн үед Хөвсгөл аймагт шинээр байгуулагдсан есөн жилийн сургууль. Чиглэл, чиглэлээр нь хүүхдүүдийг бэлддэг байсан тус сургуулийн урлагийн ангид нь тэрбээр хоёр жил сураад, Соёл Урлагийн Их Сургуульд мэргэжлийн дуучнаар сурахаар шалгалт өгчээ. Эхний жилийн шалгалтын үеэр хотоос Монголын анхны дуурийн дуучдын нэг, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав тэргүүтэй багш нар Хөвсгөл аймагт очсон ч насанд хүрээгүй гэх шалтгаанаар тэнцүүлээгүй байна.
Дараа жил нь даагаа нэхэж, тэнцээд Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Банди багшийн анхны шавь нарын нэг болон орсноор урлагт ургах гараа нь эхэлж.
Тэр энэ тухай "Г.Хайдав багшийг нас нь арай болоогүй гээд орхиод явахад их ч сэтгэлээр унасан" гэж ярьсан байдаг. Ингээд харахаар урлагийн хүн болох гэж, дуулах гэж ихд яарч, эрт тэмүүлж байсан нь илт. Мөнхүү Хөвсгөл аймагт түүнийг төгсөх жил есөн жилийн сургууль байгуулагдсан нь түүнийг л урлаг гэх тавцан руу гишгэх нэгэн шат байсан мэт. Монголдоо сургуулиа төгсөөд Итали Улсын Сибирс тосгонд жилийн хугацаанд мэргэжил дээшлүүлэхээр, магистрт суралцсан нь мэргэжлийн дуучны хувьд илүүг мэдэж, суралцах, шат ахих том боломж байж. Ингэж л тэр ДУУРИЙН ДУУЧИН гэх хүндэт нэрийг авч, дуурийн ертөнцөд ажиллаж, амьдрах эрхийг өвөртөлжээ.

-ДУУРИЙН ТЕАТРЫН УЯНГА-
Дуучнаар төгссөн хүн бүрийн хүсэл мөрөөдөл бол Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз. “Дуурийн театрт л орчих юм сан” гэх битүүхэн мөрөөдөл тээн, хэрдээ шалгалтдаа бэлдэж, хичээнэ. Ө.Уянга ч мөн энэ л хүслээр, мөнхүү багшийнхаа түлхснээр сургуулиа төгсөх жилээ Дуурийн театрын уран бүтээлчдэд мэдсэн, сурснаа шалгуулан, тэнцэж байсан гэдэг. Дуурийн театрт ороод л хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн хоёр хатны нэгнийх нь дүрд тоглож эхэлжээ. Найрал дуучнаар ажиллаж, дуурийн хэсгүүдэд дуулж байсан залуу уран бүтээлчийн гоцлол дуучин болох зам энэхүү Дуурийн хатны дүрээс эхэлжээ. Тэгээд л жүжгүүд ар араасаа хөвөрч, Риголетто дуурийн Жильда, Увдист лимбэ дуурийн Шөнийн хатан, “Норма”, “Аида” дуурийн шөнийн хатан, “Чио Чио Сан” дуурийн Эрвээхэйн хатан, “Тоска” дуурийн Тоска зэрэг дэлхийн алдарт дуурийн жаргал, зовлон, баяр, гунигийг өөрийн биеэр мэдэрч, хоолойгоороо дамжуулсаар ДУУРИЙН УЯНГА болсон.

-СОНГОДОГ ЭМЭГТЭЙ-
Сонгодог урлаг сонгодог хүнийг л төрүүлдэг гэмээр. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Уянга энэ өгүүлбэрийн бүрэн илэрхийлэл. Мөнхүү гол утгад яг таг нийцнэ. Цуцаж, торошгүй хоолойн чадал, дуурийн хэл, сэтгэлгээг мэдрэх мэдрэмж, дууны амин чанарыг барьж, байгуулж дуулдгаараа тэр сонгодог. Тиймдээ ч дэлхийн болон Монголын дуурийн тайзнаа цэгц шулуун, цэмцгэр зогсож, дуулалтаараа эрхэмсэг оршиж чадсан. Сонгодог урлагт үнэнч зүтгэх тангараг өргөсөн цэрэг шиг яг таг албаа гүйцэтгэж, яруу уянгалаг байж, өөрийгөө тамгалсан уран бүтээлч. Үүнийг үзэгч, сонсогч хэн бүхэн дуу нэгтэй хэлэх болов уу. Үүгээр ч зогсохгүй халгиа, цалгиа зан чанар, аливааг угт нь тулгаж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг зоримог эмэгтэй. Түүний амьдрал дуурийн театрын тоглолтын хуваарь шиг сонгодгоос сонгодгийн хооронд нүүж, эрж, хайж, тэндээсээ өөрийгөө олж, барьж, босгосон талбар. Тэр “Сонгодог урлагийн дуучин учир би өөрөө ч сонгодог байхгүй бол болохгүй” тухай ярьсан байдаг. Тэр ерөөс урлагийн тайзан дээр ч амьдралын тайзан дээр ч сонгодог байхыг хичээсээр амьдарч яваа эмэгтэй.

Ө.Уянга гэх уран бүтээлчийг Классик Жем хамтлагаас мэдэж, анхлан танилцаж байсан хүн цөөнгүй. Оюутан ахуй цагийнхаа найзуудтай хамтран хамтлаг болж дуулсан нь богино боловч үзэгчдэд мартагдашгүй он жилүүд нь. “Эх орон” гэх дуугаар бүтээлээ эхэлж, орос дууны цуглуулгаар тайзыг доргиож, Гэдсээ гаргасан богино цамц, тарпизан өмд, дугуй малгай духдуулан 2000 оны эхээр ёстой чиг гал дүрэлзүүлж байлаа. Тэндээс бид адтай сэргэлэн, эрх дураараа, өөрийнхөөрөө Ө.Уянгыг харсан, түүнээс юу ч гарч болохыг мэдэрсэн. Тиймээс ч түүнийг Дуурийн Уянга гэхээс өмнө Классик Жемийн галзуу уянга гэж таних ч бий. Хамтлагт байсан он жилүүд нь түүнийг илүүтэй задалж, сонгодог урлагаас өөр төрөл жанраар явсан ч оройд нь байж чадах юм байна гэдгийг харуулж байсан өөр өнцөг, ондоо илэрхийлэл. Гэсэн ч өөрийн хоолойг сонгодог урлагт зориулагдсан, театрын тайзнаа гарах ёстой гэдгийг илүүтэй мэдэрснээр Дуурийн театрыг эргэлт, буцалтгүй сонгосон байдаг.
.jpg)
Театртаа жүжигтээ дуулахынхаа хажуугаар хэдэн сайхан уран бүтээлийг ч бие даан болон хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран урлагт тамгалсан. “Ээжээ” жүжгийн дуу, “Эр хүн танаа”, "Гүрэн Монгол чинь хүлээнэ" “Цагаан сар”, “Газрын цэнхэр нүдэн”, “Нар зөв Монгол орон”, “Торгоны хээ” зэрэг дуунуудыг хүргэсэн. Хамгийн сүүлд л гэхэд Монголчууд өөр нэг Уянгыг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр харсан. Гэхдээ өөр гэхээс илүү өөрчлөлт, шинэчлэл, хувирал, нугаралтыг гайхам сайхан хийж, өөрийгөө ямар багтаамжтай, хүртээмжтэй, хэмжээтэй, хурдтай, хүчтэй, галтай уран бүтээлч гэдгээ батлан харуулсан. Ямар ч сонголт ирсэн бүгдэд нь торох юмгүй хувирч, ядах юмгүй дуулж байсныг цөм харсан. Тэр ийм л дуусашгүй, дундрашгүй, ганхашгүй дуучин. Гэхдээ тэр энэ бүхнээсээ дуурийн урлагт хоёргүй сэтгэлээр өдгөө хүртэл зүтгэж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, өөрийгөө энэ төрөлд бүрэн өгч яваа. Тэр сонгодог урлаг болоод сонгодог нэгэн байя гэсэн хүсэл тэмүүллээсээ хэзээ ч ухарч байгаагүй. Тайзнаа гарах бүрдээ тэр дараагийн тайз руу гарах хүсэлд хөтлөгдөн, шатаж, дүрэлзэж, хүсэл мөрөөдлийнхөө халуунд дулаацан яваа эрхэм.

-ТЭР ТАЙЗНААС БУУХ БОЛООГҮЙ-
Магад тэр урлагаас ашиг олж, дуу хоолойгоороо мөнгө олох гэсэн бол ид мандаж байсан хамтлагаасаа гарахгүй л байсан болов уу. Ардын жүжигчин Г.Хайдав гуайг “Нас нь арай хүрэхгүй байна” гээд түүнийг Соёл Урлагийн Их Сургуульд тэнцүүлэхгүй буцаж байхад, “Дараа жил заавал орно” гэж зүтгэхгүй л байсан болов уу. Тэгэхээр түүний хүсэл бол ердөө дуурийн урлагтаа үнэнч, эцсээ хүртэл далай шиг өргөн байх. Хязгаар нь хаана дуусах хүртлээ тайзнаа гарч, ари, романсаа дуулах. Сонгодог урлагт амьдралаа зориулж, сонгодог байхаар шийдсэн зорилгодоо үнэнч байх л түүний чин хүсэл. Тиймээс тэр тайзнаас буух болоогүй. Магад “Хэн буулгах гээд байгаа юм” гэж хэн нэгэн асууж болох юм. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр цахим хуудастаа шалтгаангүй шахуу ажлаасаа халагдсанаа дуулгасан. Өдийгөөс төдий хүртлээ зүтгэсэн театрынхаа хөгжлийн төлөө үзэл бодлоо хэлэх төдийд л ийм шийдвэр гаргасан гэнэ. Мэргэжлийн хүн гэж ямар байдаг, мэргэжилдээ хайртай хүн хэрхэн явж болдогийг ажил, амьдралаараа үлгэрлэж, түүчээлсэн тэр тайзнаас буух болоогүй. Уянгын хоолойн жигүүр цуцах яагаа ч үгүй байна.
| КЛАССИК УЯНГА |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |