“Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Хонгорхон чамайг энхрийхэн болгожээ” хэмээх “Гэрлэж амжаагүй явна” киноны дуу монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээлийн нэг билээ.
(2).jpg)
Энэ удаагийн “Дуу төрсөн түүх” буландаа Ж.Бунтар найруулагчийн эхнэртээ зориулж бичсэн “Гэрлэж амжаагүй явна” дууг онцолж байна. Ж.Бунтар найруулагч 1981 онд “Гэрлэж амжаагүй явна” киног найруулж, дууны шүлгийг нь бичжээ. Тэрээр тухайн үед эхнэр П.Долгорсүрэндээ зориулж тус дууныхаа шүлгийг бичсэн гэдэг. Энэ талаар тэдний хүү Б.Гарьд хэвлэлд ярихдаа “Гэрлэж амжаагүй явна” киноны дууг аав минь ээжид зориулж бичсэн юм билээ. Тухайн үед ханилаад удаагүй байсан гэдэг. Аав киноныхоо дууны шүлгийг биччихээд ээжид “Гэрлэж амжаагүй явна” киноны дууны шүлгийг чамд зориулж бичсэн шүү” гэж хэлсэн гэсэн. Энэ тухай сонссон миний найзууд надад “Энэ дууны шүлгийг Ж.Бунтар найруулагч П.Долгорсүрэн эгчид зориулж бичээд, Б.Бадрууган ах гэргийдээ зориулж дуулдаг бол Б.Гарьд эхнэртээ зориулж сонсдог юм байгаа биз дээ” гэж инээлдэж, шоолдог. Тэгэхээр нь би “Тэрнээс илүү яах вэ дээ, гэргийдээ зориулж сонсоно доо. Би сонсох дуртай шүү ” гэж тоглоом шоглоом болгож өнгөрөөдөг” хэмээн ярьсан юм.
Ж.Бунтар найруулагчийн эхнэр П.Долгорсүрэн тус киноны Цолмонгийн дүрд тоглодог билээ. Тэрээр “Гэрлэж амжаагүй явна” дуунаас гадна “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, “Дэгдээхэй нас” зэрэг дууны шүлэг бичиж байжээ. Мөн ээж аавын шүлэг бичдэг тухай ярихдаа “Аавын чинь залуудаа бичиж байсан “Жолооч”, “Харандаа” зэрэг шүлэг байдаг. Тухайн үед сонин дээр гарч, үнэлүүлж байсан” гэж ярьдаг гэнэ. Аав минь залуудаа ёж маягийн шүлэг бичдэг байсан юм шиг байна лээ. Шүлгүүд нь тэмдэглэлийн дэвтэр дээр нь байдаг" хэмээн ярив.
Гэрлэж амжаагүй явна
Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Танхилхан чамайг энхрийхэн болгожээ
Харах тусам нүдэнд өөриймсөөд
Хайрлах тусам зүрхэнд хоногшоод
Хайртай болжээ, чамдаа би
Ханийн жаргал хайрлаач наддаа
Онгон зүрхний чинь хайрыг амсах гээд
Орчлонд би төрсөн байжээ
Унаган хайраа чамдаа нээгээд
Учран жаргахын тавилан байжээ
Жаргал амтлан мэлтрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгүй байж
Замбуулин хорвоод хамтдаа элээх
Ханийн түшиг чамдаа амлая
Харах тусам нүдэнд өөриймсөөд
Хайрлах тусам зүрхэнд хоногшоод
Хайртай болжээ, чамдаа би
Ханийн жаргал хайрлаач наддаа
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлаач наддаа
| Ж.Бунтар найруулагч “Гэрлэж амжаагүй явна” дууны шүлгээ гэргийдээ зориулж бичжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |