• Өнөөдөр 2024-05-05

Малчдыг зодсон хятад эзэнтэй “Түмэн айл инвест” ХХК-ТАЙ ТАНИЛЦ

2022-04-13,   6246

           Малын бэлчээрээ харамлаж, газар нутгаа хамгаалсан малчдыг хүч хэрэглэж, зодож, танхайрч буй бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Мандах сумын Богдын хошуун хонд гэх газарт “Түмэн айл инвест” компани нүүрс олборлохоор ажлаа эхлүүлж байгаа аж. Харин нутгийн иргэд тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, нутаг руугаа оруулахгүй хэмээн техник хэрэгслийг нь зогсоож, шаардлага тавьжээ. Гэтэл тус компанийнхан ажилтнууд малчдад хүч хэрэглэж, гарыг нь мушгиж, хүлж зодож, танхайрч, хүний эрхийг ноцтой зөрчжээ.

          Тэгвэл иргэдийг зодож, танхайрсан ажилтнуудтай “Түмэн айл инвест” компанийг танилцуулж байна. Тус компани нь 2014 оны наймдугаар сарын 28-нд Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 5874963 регистрийн дугаараар Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, махатма ганди, төв цэнгэлдэх хүрээлэнгийн байр 301 тоот  хаяг дээр таван хүний эзэмшигчтэйгээр бүртгэгджээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчид 2017 оноос солигдож эхэлжээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 22-нд Өлзийсүхийн Гансүх, Төмөрбаатарын Нямдаваа нар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Мөн төд удалгүй буюу гурван сарын дараа есдүгээр сарын 27-нд Ишбадамын Наранхүү, Renhoa Wang гэх хятад иргэн хувьцаа эзэмшигчээр нь нэмж бүртгүүлжээ. Харин 2019 оны есдүгээр сарын 4-нд иргэн Алтанпүүжээгийн Жаргал, хуулийн этгээд Түмэн айл Инвест хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Баньдхүүгийн Болор-Эрдэнэ гэх эрэгтэй ажилладаг аж.

       Бүүр нарийн хайвал, тус компанийн хувьцаа эзэмшигч Ишбадамын Наранхүү нь Хүүхдийн төлөө газрын дарга асан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах тогтоол усанд дөрвөн хүүгийн амийг авч одсон “Ханталст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхийн эхнэр И.Нарантуяагийн төрсөн дүү ажээ.

       


Малчдыг зодсон хятад эзэнтэй “Түмэн айл инвест” ХХК-ТАЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 23:36:08
    Зочин: Ямар даварсан компани вэ? Хөөж гаргаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 21:22:01
    зочин: зодуулсан хүмүүс гомдол гаргахад л болно хэдэн хамгаалагч нэртэй хөлсний банди нарыг шүүхэд өгчихөд ахиад наад хужаагийн чинь хамгаалах хүн олдохгүй байх доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 12:43:28
    Цэцгээ Мэндсайхан Яагаад : Яагаад заавал ийм Байдалыг бий болговМ А Н намынхан та нарын баталсан хууль Өнөөдөр Монгол оронд бодит амьдралд малчид бэлчээрийн төлөө Омогших залуус эх орныхоо төлөө зодолдож Та нарын хараанд 7сарын1 нд буудуулах бол хужаагүй Монголын төлөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 09:30:38
    Зочин: Мөнгөөр бүхнийг шийддэг, ард иргэдээ хамгаалдаггүй арчаагүй төрдөө гомдох багадна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 08:48:03
    Зочин: Газар сэндийлсэн техник дээр нь лонхтой хөөстэй коктель өгчих л дөө тэгээд болоо юм биш үү хужаа хамгаалсан хууль баталсан Нянбактер л хашиграхбиз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 08:16:13
    Zochin: Eh ornoo ******** naraas hamgaalii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 23:13:13
    Нараа: Төр ард иргэдээ хамгаалж хятадуудыг хөөж гаргаач.Энэ компаний эрхийг хүчингүй болгооч .Тэгээд ч нүүрс олборлох эрхгүй юм биш үү.Гадны хэн нэг этгээд орж ирээд шууд ухаж онгичиж байдаг, хууль хүчнийхэн хараад малчдаа дээрэлхүүлээд сууж байх ёстой юм уу.Монголын ард иргэд гаднынханд төрсөн нутаг дээрээ дээрэлхүүлж зодуулж доромжлуулаад байхад хэн ч өмөөрч өмгөөлөгчгүй байгаа нь сонин байна ш дээ.Хүнд эх орноос эрхэм зүйл байхгүй дээ.Хэдэн халтар цаасны төлөө нэр усаа ашиглуулж байгаа нөхдийг шалгаач.Монгол хүн Монголынхоо дайсан болчих юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 22:01:14
    Зочин: Хэзээ хүн ардаа хамгаалдаг төртэй болох вэ? Харийнхны өмнө бөхөлздөг, тэдэнд худалдагдсан амьтдыг төрд гаргасан хүмүүсийн нүглийг жирийн олон үүрсээр л байх юм уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 20:23:52
    Эрдэнэбаяр: Энэ компаныг шүүхэд өгч олборлолт хийх эрхийг нь хасах бас иргэдийн эрхийг сэргээж торгужль оноох ёстой шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 18:56:44
    Үг: Нэг засгийн үед хийсэн булхай нь нөгөө засгийн үед л илэрчих юмдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 17:47:10
    Зочин: Бүгдийг нь газартай тэгшил.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 09:41:35
    Мандах: Ханги төмөр зам ашиглалтанд орж энэ хавийн нүүрс ханги боомтоор гарах ёстой. Засгийн газар төмөр замийн ажлийг эхлүүлсэн байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 08:09:51
    zichin: Dornogoviinhoon ta nar odoo uhaarch ser.UIH gishuud.Hurelsuh ochood ta nart uo 2 helj.odoo neptiin uildver.aj uildver park.salhin sens.Ta nar shan amidarna gd Sportin ordondo bagtaj shingehgui .30.0 aar bugd huurtaad Delgersaihanig burhan shig songodog.MGLchuud heden eder medej blaa.zoduulaad l blaa.Delgersaihan.tsunh barigch AZD haana bn.Hezee ta nariin tulee ajillah gishuud.darga nar ve.Songogchiin bolovsrolgui neg hunii 5 k d huurtaj.gazar nutaggui.amidral doroitoj duuslaa.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188