-Дөрвөн их сургуульд тэнцэж, нийт 314 сая төгрөгийн тэтгэлэг авахаар болсон чамд баяр хүргэе. Хүссэн сургуульдаа тэнцэж, тэтгэлэг авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өөрийнхөө хүсэж орохыг зорьж байсан сургуульдаа тэнцэж тэтгэлгийг нь авч чадсандаа сэтгэл маш өндөр байгаа. Хичээл зүтгэлийнхээ үр дүнг харж байгаа учраас үнэхээр гоё байгаа.
-Одоо хариу хүлээж байгаа их сургууль байгаа юу. Тэнцсэн сургуулиуд нь дандаа БНХАУ-ын их сургууль байсан. Яагаад тус улсыг сонгосон юм бэ?
-Одоо хүлээж буй сургууль байхгүй ээ. Би өөрөө БНХАУ-ын гурван сургуульд хүсэлт явуулж, бүгдэд нь тэнцсэн. Монголчууд хятад гэхээр л хуучны үндсэрхэг үзлээрээ муу газар хүмүүс нь заваан гэж боддог ч яг сонирхоод үзвэл дэлхийн топ их сургуулиуд ихэвчлэн Америк эсвэл Хятад их сургууль байдаг. Хятад тэр тусмаа гадаад оюутнуудыг авах маш дуртай, боломж ч олонтой байдаг санагдсан. Эрэмбээрээ Америкийн их сургуулиудаас дээгүүр байдаг ч төлбөр зардлын хувьд илүү бага байдаг нь илүү боломжийн санагдсан.
-Хамгийн их орохыг хүссэн сургууль аль нь вэ. Аль сургуульд элсэх талаараа шийдсэн үү?
-Өмнө нь Америк явж, суралцах зорилготой байсан ч судалсны эцэст БНХАУ-д суралцахаар шийдсэн. Суралцахыг хүссэн мэргэжлээр минь хамгийн сайн сургалттай гурван сургуульд хүсэлт явуулсан. Энэ дундаас би “Harbin institute of technology” бас “Northwestern polytechnical” гэсэн хоёр сургуульд хамгийн их найдсан даа. Одоогоор Northwestern polytechnical university-д суралцахаар шийдсэн. Тус сургуульд 100 хувь тэтгэлгээр суралцахаас гадна, стипэндтэй учраас гэр бүлдээ дараа болохгүй суралцаж болох юм шиг санагдсан. Мөн судлаад үзэхэд сургуулийн минь орчин номын сан их гоё юм билээ. Мөн тус сургууль Xi’an хотод байрладаг. Маш тайван, зардал багатай гэдгээрээ их алдартай.
.jpg)
-Сургуульдаа ямар мэргэжлээр суралцах гэж байна. Яагаад гадаадад сурахаар шийдсэн юм бэ?
-Би Electrical Engineering буюу цахилгааны инженерээр элсэн суралцах гэж байгаа. Манай аав өөрөө цахилгааны инженерээр улсад 25 гаруй жил ажилласан хүн. Ааваасаа үлгэр дуурайлал авч адилхан мэргэжил сонгосон юм. Угаасаа энэ мэргэжлийг би амьдралын баталгаа гэж боддог л доо. Гадаадад суралцахаар шийдсэн тухайд намайг анх “Мандах лицей”ахлах сургуульд ороход буюу аравдугаар ангид байхад манай сургуулийн төгсөгч ielts дээрээ 6.5 оноо авч Тайвань Улсад 100 хувь тэтгэлэгтэй сурахаар болсон. Тэр хүнээс үлгэр дуурайлал, урам зориг авч гадаадад суралцахаар шийдсэн.
-Хүн бүрийн сурах арга барил өөр байдаг. Тэгвэл чиний амжилттай суралцах арга барил юу юм бэ?
-Надад тийм онцгой арга барил гэх юм байхгүй ээ. Гэхдээ хугацаа алдахгүй байх хэрэгтэй юм билээ. “Надад хугацаа байгаа” гэдэг бодол хамгийн буруу байдаг юм билээ. Яг нөгөө “Чамайг унтаж байхад өрсөлдөгч чинь гараад гүйж байгаа” гэдэг шиг би найзуудыгаа чөлөөт цагаа өнгөрөөж байхад номын санд сууж даа. Гол хувь хүний дадал чухал.
-Гадаадын их сургуулийн тэтгэлэгт хамрагдах, суралцахын тулд хэр удаан бэлдсэн бэ?
-Би өмнө жилийн долдугаар сараас эхэлсэн. Ielts өгөхийн тулд сургалтад хоёр сар сууж дараа нь өөрөө бие даан хоёр сар бэлдэж байж A2+ түвшинтэй байсан хүн ielts 7 оноо авч чадсан. Ielts бол гадаадад сурах гол түлхүүр гэж боддог. 7 авсан учраас сургуулиуд руу түүртэхгүй хүсэлтээ явуулсандаа. Америк руу өөрөө бие дааж явуулж байсан ч БНХАУ-ын сургуулиудыг судалсны эцэст зуучлалын газраар дамжуулан явуулахаар болсон. Хятадын их сургуулиуд гэхдээ математик нэмээд мэргэжлээсээ хамааран физик, хими гэх мэт шалгалт өгдөг бас англи хэл дээр сурах учраас тус хэлээр ярилцлага өгдөг юм. Тэр бүх шалгалтуудыг сарын хугацаанд бэлдээд өгч дуусгасан.
-Гадаадад сурдаг ах, эгч нараасаа зөвлөгөө авсан уу, тэд юуг хамгийн их захисан бэ?
-Би бие даан судалж хүсэлтүүдээ явуулсан. Хэдийгээр нүүр тулж уулзаагүй ч гадаадад сурдаг хүмүүсийн бичлэгээс ielts чухал гэдгийг л ойлгож, сайн бэлдэж эхэлсэн.
-Хүсссэн их сургуульдаа тэнцэхийн тулд хэдэн дэвтэр дуусгасан байна?
-Энэ хугацаанд гурван дэвтэр дуусгасан юм байна. Гэхдээ ихэвчлэн компьютер дээрээ тэмдэглэл хөтөлж, шалгалт, хүсэлтээ бэдсэн. Компьютер дээр гадаад сурахын тулд бэлдсэн 100 орчим хуудас материал байгаа.
-Дөрвөн их сургуульд тэнцэж тэтгэлэг авахад чинь гэр бүл, багш нар нь юу гэж хэлсэн бэ, хэрхэн хүлээж авав?
-Гэр бүл, багш, найз нөхөд бүгд маш их баяртай байсан. Надад хамгийн их найдаж байсан гэр бүлийнхнийхээ итгэлийг алдаагүй учраас тэд хамгийн их баярласан.
-Гадаадын их сургуульд хүсэлт явуулахад, тэнцэхэд ямар асуудал хамгийн их тулгарч байв?
-Их сургуульдаа тэнцэхийн тулд төдийлөн анхаарч хийж байгаагүй физикийн хичээлээ тун шургуу хийсэн. Өмнө нь анзаарч байгаагүй зүйлээ хүртэл хичээнгүйлэн хийх жаахан хэцүү байсан даа.
-Тэтгэлэг хүртэж, гадаадын нэр хүндтэй сургуульд тэнцэхээр бэлдэх хугацаанд ямар туршлага хуримтлуулж, юуг хамгийн ихээр ойлгосон бэ. “Эрт мэдсэн бол” гэж харамссан зүйл бий юү. Гадаадад сурахаар бэлдэж байгаа дүү нартаа түүнээсээ зөвлөхгүй юу?
-Би аравдугаар ангидаа ч юм уу эртхэн зориод бэлдэж эхлэхгүй, эртхэн мэдэх хэрэгтэй байж гэж л харамссан даа. Ер нь ахлах ангид орсон л бол ирээдүйгээ бодох ёстой юм байна лээ. Сая хэлсэн шиг “Надад хугацаа байгаа” гэдэг бодол маш буруу нэг удаа л “Энэ долоо хоног бэлдэхгүй тоглочихъё” гэвэл цаашдаа дадал болчихдог учраас аль болох хугацаа алдахгүйгээр өөрийн жинхэнэ хүсэж буй мэргэжлээрээ маш сайн судалгаа хийж шийдээрэй л гэж хэлье. Хугацаа бага байсан ч хамаагүй яг одоо бэлдэж эхэл, хоцорно гэж байдаггүй юм. Зөвхөн чиний хичээл зүтгэл л үр дүнг чинь харуулна гэж зөвлөе.
-Дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу, суралцаж ирээд Монгол Улсдаа ямар хувь нэмэр оруулах бодолтой байгаа вэ?
-Хурдацтай хөгжиж байгаа БНХАУ-аас эх орондоо хэрэгтэй олон зүйлийг сураад ирье гэж зорьж байна. Манай үеийнхэн эх орноо хамгийн сайнаараа хөгжүүлж чадна гэж итгэдэг.
| А.БАТ-ИРЭЭДҮЙ: ХҮССЭН СУРГУУЛИУДДАА ТЭНЦЭЖ, НИЙТ 314 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ АВАХААР БОЛЖ ЧАДСАНДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |