–Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Гран при” тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Мөнх-Эрдэнэний Даваабанди гэдэг. Би эхээс гурвуулаа, айлын том хүү.
-Аль аймагт, хотод төрсөн хүүхэд вэ?
-Сүхбаатар аймгийн баруун урт хотод төрсөн. Одоо Онгон суманд аав ээж маань амьдарч байна.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ
-Чөлөөт бөхийн спортоор 14-н жил хичээллэж байгаа.
-Бөхийн спортыг сонгож, хичээллэх болсон шалтгаан юу байсан бэ?
-Миний үел ах Б.Номиндалай барилддаг. Ахынхаа барилдахыг хараад бөхийн спортыг сонирхон, дурлаж эхэлсэн. Тэгээд л Б.Номиндалай ахад барилдах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Ах намайг Спортын төв ордонд Паламын Чулуунбаатар багш дээр авч очсон. Тэгэж л анх секцэнд нь орж, П.Чулуунбаатар багшийн шавь болж байлаа. Багш маань намайг бөхөд илүү их дур сонирхолтой болгож, чөлөөт бөхийн суурийг минь зөв, сайн тавьж өгсөнд баярлаж явдаг.
.jpg)
–Сонгомол бөх их хэцүү барилдаантай шиг харагдсан. Хэд оноос эхлэн сонгомолын тэмцээнд барилдаж эхэлсэн бэ?
-Тийм шүү, их хүнд, хэцүү спорт. Техник, ур чадвар, байнгын бэлтгэлжилт шаарддаг. Би сонгомолд барилдахдаа босоогоос тулаад байж болдог ч хэвтээ барилдаан дээр оноо алдчихаад байдаг. Сонгомол бөхөөр 2019 оноос хойш барилдаж байна.
.jpg)
-Дэлхийн чансааны тэмцээний сонгомол бөхийн 55 кг-д хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртэв?
-Дэлхийн чансааны оноо олгох “Гран при” тэмцээний сонгомолын 55 кг-ын жинд дөрвөн барилдаан хийсэн. Энэтхэг, Киргизстан, Сингапур, Монголын бөхчүүдтэй таарч барилдлаа.
.jpg)
-Чөлөөт бөхийн 57 кг-ын хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Рахултай ширүүн өрсөлдөөнтэй барилдаан хийж ялсан. Эхний үед 6:0-ээр илүүрхэж явсан. Хоёрдугаар үед ямар алдаа гаргаж, оноо ойртох шалтгаан болов. Гэхдээ 9:7-оор ялалтыг авч чадсан шүү?
-Тийм ээ, Энэтхэгийн бөх Рахултай хоёрдугаар үе дээр дутуу мэх хийхэд нь хоёр номероор ажиллаж барилдах төлөвлөгөөтэй гарсан. Хэтэрхий их биеэ чангалаж барилдсанаас оноо алдаж, оноо ойртсон.
.jpg)
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-За томоохон тэмцээнээс гэвэл Бувасайр Сайтиевын олон улсын тэмцээний мөнгө, Саха Азийн хүүхдийн их наадмаас хүрэл, цэрэг, армийн дэлхийн аваргаас мөнгө, Юрий Власкогийн олон улсын тэмцээний хүрэл, Базара Ринчиногийн олон улсын тэмцээний хүрэл,” U23” сонгомол бөхийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан.
.jpg)
-Сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил барилдах уу?
-Ирэх долдугаар сард сонгомол бөхийн шигшээ багийн тамирчидтай сорил хийлгэнэ гэж сонссон. Тэр сорилоос ДАШТ-ий эрх авч чадвал, барилдана даа.
.jpg)
-Цаашид чөлөөт, сонгомол бөхөөр хоёулангаар нь барилдаад явах уу?
-Хоёулангаар нь барилдаад явах бодолтой байгаа.
-“Лос-Анжелес-2028” олимпод сонгомол бөхөөр эрх авах боломж хэр байгаа вэ?
-Сонгомол бөхийн олимпын жин 60 кг-аас эхэлдэг. Дэмжлэг туслалцаа сайн байж хамтрсан бэлтгэлд их явж, одооноос эхэлж бэлдвэл боломжгүй зүйл гэж байхгүй ээ.
| М.ДАВААБАНДИ: Ахынхаа барилдахыг хараад бөхийн спортыг сонирхон дурлаж эхэлсэн |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |