Засгийн газраас хөл хорионы үеийн дэмжлэг хэмээн тараасан иргэн бүрийн 300 мянган төгрөг хэдийнээ дуусаж, харин 300 мянгаас үүдэлтэй үнийн өсөлт л хэвээр үлджээ. ШӨХТГ-аас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд тогтмол хяналт шалгалт хийж, торгож байгаа гэх боловч бодит байдал дээр үнийн өсөлт иргэдийн толгойны өвчин болсоор байна.
Бид нийслэлийн иргэдийн 65 хувь нь оршин суудаг гэр хороололд, тэр дундаа алслагдсан гэр хороололд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгааг сурвалжиллаа. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн XXXIII хороо буюу хотын хамгийн баруун зах гэгдэх Тахилтад байрлалтай “Сүндэрлэх” хүнсний дэлгүүрийг сонгон авсан юм.
“Сүндэрлэх” дэлгүүрт өрөөстэй байх хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнийг сонирхвол цагаан будаа килограмм нь 3100, “Улаанбаатар” гурил 2000, сахар нэг килограмм нь 2000, ургамлын тос 6000-7000, өндөг ширхэг нь 480 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин айл өрхүүдийн гол хэрэглээ махны үнийг сонирхвол хонины мах нэг килограмм нь 12 мянга, үхрийн мах 14 мянга төгрөгөөр худалдаалагдаж байна. Иргэд мах, гурил, будаа, ургамлын тос л худалдан авахаас бус чихэр, жимс, ундаа, цайны боов огт сонирхох ч үгүй, ерөөс хажуугаар нь огт хараагүй юм шиг өнгөрөх аж. Эндээс үзвэл иргэд ажилгүй, орлогогүй болсон хөл хорионы энэ өдрүүдэд чихэр, жимс, ундаа сэлт тансаг хэрэглээнд тооцогдох болж, иргэд нэг ундааны оронд нэг килограмм гурил авахыг илүүд үзэх болжээ.

Бид тус дэлгүүрээс гарч, хүнсээ цуглуулаад араас гарч ирж буй иргэдээс хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн талаар тодруулсан юм. Ингэхэд иргэд хүнсний барааны үнэ килограмм тутамдаа, ширхэг тутамдаа хөл хорионы өмнөхөөс багадаа л 100-400 төгрөгийн нэмэгдчихээд байгааг бухимдангуй хэлж байлаа.
Тодруулбал,
Иргэн Т: Юмны үнэ өдөр ирэх бүр л тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Би хөгшинтэйгөө хоёулаа амьдардаг болохоор гурил, мах л ихэвчлэн авдаг. Ногоо нэг их хэрэглээд байдаггүй юм. Махны үнэ их өссөн байна. Хаа хөл Тахилтын бид чинь “Хүчит шонхор” зах орж чадахгүй юм. Уг нь тийшээ очиж авбал арай хямд байх болов уу л гэж. Тэгээд гэрийн ойролцоо дэлгүүрээс авахаар үнэ нь дийлдэхгүй юм аа. Махнаас эхлээд юм бүхний үнэ өсчихөөр Засгийн газраас өгсөн 300 мянган төгрөг нэг мэдэхэд л дуусчихсан. Хөгшин бид чинь хувцас хунар элээж хороож, өөр элдэв зүйл авч тансаглана гэх биш. Гэхэд л мөнгө дуусчихаад байна. Барааны үнэ өсөөд байхаар арга ч үгүй юм уу даа.
Манайх энэ дэлгүүрт өр тавьж, хоолныхоо юмнуудыг авдаг болохоор “та нар яагаад үнээ нэмээд байгаа юм” гэж хэлж чаддаггүй юм
Иргэн С: Манай энэ хавийн хүнсний дэлгүүрүүд үнээ их өсгөдөг. Бусад газруудад ч ялгаагүй л байдаг байх, мэдэхгүй юм. Иргэдийн байнга худалдаж авдаг мах, гурил, талх, сүү өдөр ирэх тусам л 100, 200 төгрөгөөр нэмэгдээд байна. Яагаад юм бүү мэд. Манайх энэ дэлгүүрт өр тавьж, хоолныхоо юмнуудыг авдаг болохоор “та нар яагаад үнээ нэмээд байгаа юм” гэж хэлж чаддаггүй юм. Энэ хөл хориогоор хамгийн их нэмэгдсэн нь өндөг, будаа, гурил байна. Өндөг 500 төгрөгөөр олдохгүй байна. Гурил, будаа л гэхэд килограмм нь 200-300 төгрөгөөр нэмэгдчихсэн. Иргэдэд олгосон 300 мянган төгрөгөөр дэлгүүрт тавьсан өрөө дараад үлдсэнээр нь хэдэн өдрийн хүнсээ бэлдсэн. Одоо ирэх 14 хоногт энэ дэлгүүрээсээ л хүнсээ зээлнэ дээ гэж бодож байна.
| Хөл хорионы үеийн үнэ хөөрөгдөл иргэдийг улам туйлдуулж байна |
|
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй
2026-03-17 18:40:49
У.ХҮРЭЛСҮХ: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
2026-03-17 14:11:57
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-03-17 12:29:07
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |