
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Та сайн байна уу. Намайг Баттүвшингийн Цэлмэг гэдэг. Би 2005 онд төрсөн.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Өмнөговь аймгийн Манлай суманд төрж, өссөн.
.jpg)
–Аль сургуулийн оюутан бэ?
-“ECL Зохиомж” сургуулийн Эрх зүйн ангид сурч байгаа. Одоо гуравдугаар курсийн оюутан.
.jpg)
–Яагаад волейболын спортыг сонгож хичээллэх болов?
-Бага байхад манай ангийн хүүхдүүд волейболын секц, дугуйланд явдаг байсан. Тэгээд тэднийг хараад, волейболын спорт надад их сонирхолтой санагдаад хичээллэж эхэлсэн.
.jpg)
– Волейболын спортоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
–Үгүй ээ, волейболоос өмнө өөр спортоор хичээллэж байгаагүй.
.jpg)
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
–Би одоо “Ховд Ижил Алтай” клубийн Мөнхнаран, туслах дасгалжуулагч Анар гэсэн хоёр багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийгээд явж байгаа.
.jpg)
- Волейболын анхны багш багш нь хэн бэ?
-Надад анх волейболын спортын техникийг Ж.Бурмаа, Б.Баттөр багш нар зааж өгсөн. Хоёр багшдаа их баярлаж явдаг.
–Волейболын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Волейболын спортоор ес дэх жилдээ хичээллэж байгаа.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй.
– Волейболын спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Манай гэрийхэн спортод их хайртай хүмүүс. Ер нь спортод ойрхон байдаг. Тийм болохоор намайг анх волейболоор хичээллэх үед эсэргүүцэж байгаагүй.
– Волейболын спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Мэдээж хамгийн эхэнд би багаар ажиллах чадварт суралцсан. Мөн цаг баримтлах, бусдыг хүндэтгэх соёлыг өөртөө суулгаж байна.
–Волейболын спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Хамгийн том амжилт гэвэл Үндэсний дээд лигийн мөнгөн медаль хүртсэн. Өсвөр үе, залуучууд насанд хүрэгчдийн УАШТ-ий медалиуд бий.
-Сэтгэлд тань дурсамж болон хоногшин үлдсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Сэтгэлд хоногшин үлдсэн тэмцээн гэвэл 2024 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн байгаа. Тэр УАШТ их дурсамжтай гоё тэмцээн болсон.
-Ямар шилдэг тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-ОУХМ Ганбаатарын Саруулгэрэл эгчийн хөдөлмөрч, дайчин чанар, ур гоё тоглолтоос үлгэр дуурайл авдаг. Манай багийн ахлагчийн хувьд их зүйл зааж, зөвлөдөг. Бидэнд их түшиг, тулгуур болдог.
-Чөлөөт цагаараа волейболоос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Би оюутан болохоор надад бэлтгэл, сургуулилалт, хичээл, сургууль гээд чөлөөт цаг бараг л гардаггүй. Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа уулзаж, цэвэр агаарт салхинд гарч, амарч, сэргэлт авахыг боддог.
–Одоо 2026 онд оролцох ямар тэмцээнүүд байгаа вэ?
-Одоогоор гурван тэмцээний тов нь тодорхой болсон. 2026 оны Үндэсний дээд лигийн тэмцээн байгаа. Мөн залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд байна.
| Б.ЦЭЛМЭГ: Саруулгэрэл эгчийн хөдөлмөрч, дайчин чанар, уртай тоглолтоос үлгэр дуурайлал авдаг |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |