Одохуй
Зуун зуун ном, дэвтэр, өдий төдий товхимол эзэнгүй үлдлээ. Номын өргөөнөө суугаад орчуулгаа хийж байсан эгэл даруухан атлаа эгэлгүй сод тэр эрдэмтний залуу идэр, буурал болчихоод ч тэнхээ мэдэн номын хуудас эргүүлж, өдөржин бичгийн ширээнээ тонголзон суусан нь ердөө хэдхэн оны л өмнө байх. Он цаг туулж явахад урт юм шиг хэр нь туучаад барсан хүнд түүн шиг богино, давчуу, харгис зүйл үгүй болов уу. Гэхдээ юм хийж амжуулсан хүнд арай өөрөөр, магад амралт мэтээр, өөр тийш явах аяллын цаг ирсэн мэтээр мэдрэгддэг байж болох юм. Тиймдээ ч өдийд тэр хамгийн үнэт бүтээлийг нь орчуулан Монгол түмний оюун, мэлмийд хүргэсэн Габриель Гарсиа Маркестай уулзчихсан, үйлс бүтээлийнхээ тухай бахархал, сэтгэл дүүрэн ярьж суугаа байх. Тэгээд Маркес тэр хоёрын хооронд ийм нэг яриа өрнөсөн байж магадгүй юм.
-Маркес: Миний хамгийн хайртай, 18 сарын турш хөдөлмөр, зүтгэлээ зориулан бүтээсэн "Зуун жилийн ганцаардал" номыг эрхэм билиг оюунт эрдэмтэн та төрж өссөн нутаг ус, ахан дүүсдээ эх хэл дээрээ хүргэсэнд гүнээ талархаж байна. Нэгэн гэр бүлийн ганцаардлын тухай дэлгэсэн үйл явдалтай мэт боловч хайр, хүсэл мөрөөдөл, хүний гэм нүгэл, хувь заяаг ч хамтатган сүлсэн романыг минь өнөөдөр ч хүмүүс уншсаар байна.
-Г.Аким: Бага залуу наснаасаа өвгөн болтлоо би орчуулгын эрдэмд шамдаж, таны туурвисан энэ лут бүтээлийг эх хэл дээрээ орчуулан монгол уншигчдадаа хүргэх өндөр хувь заяа ноогдож, үүгээрээ би овоглогдсоор дасал болсон тэр ертөнцөөс энд ирлээ. Тийм гайхамшигт хосгүй, мөнхүү цор ганц бүтээлийг туурвисан танд харин ихэд баярлалаа. Манай хүнтөрөлхтөн ч үүнийг дамжуулан хэлээсэй гэж хүсэж байгаа.
"Тэдний урт хөөрөлдөөн ингэж л эхлээ болов уу, хоёул хүнтөрөлхтний түүхэнд сод бүтээлийг үлдээж чадсан улс шүү дээ" гэх бодлоо энд хамтатгаж байна.
.jpeg)

Ямар их уйгагүй хөдөлмөр, тууштай зүтгэлээр дамжин ийм нягт орчуулгатай, амттай бүтээл уншигчдын гарт очсон бол гэж "Зуун жилийн ганцаардал"-ыг эргүүлэх бүрд боддог юм. Харин уншиж эхлээд, зохиолын гүнд орж, Макондо тосгонд зочлон, дүрүүдтэй нь "уулзах" бүрдээ Хосе Аркадио Буэндиаг өрөвдөж, Урсулагийн ухааныг гайхсаар дуусах мөчид "Ийм сайхан утга яруугаар энэ дүрүүдтэй учран золгох хувьтай байжээ, бид" гэж боддог. Тэгээд л зуунаас урт өдөр хүмүүс Г.Аким орчуулагчийг дурсаж, мөнхөд унших бүтээл бол “Зуун жилийн ганцаардал” юм байна гэдгийг улам ихээр мэдэрдэг. Сайн бүтээл, сайн үйлсийг бүтээгчийн шагнал, үүрдийн бахархал энэ л байдаг биз ээ.
.png)
| ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО |
|
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |