НААДМЫН ДЭЭЛГҮЙ, МОРЬГҮЙ СУМЫН НААДАМ
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу...
Сумын наадмыг урьд өмнө үзэж байгаагүй би, Д.Пүрэвдорж гуайн “Сумын наадам” шүлгээр төсөөлж явлаа. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд баяр наадмын ямар ч уур амьсгал ордоггүй юм байна. Үгүй ядахдаа наадмын гоёлын дээл, хувцастай морьтой хүн нэг ч харагдсангүй. Наадмын талбай нь сумын төвийнхөө баруун хойд захад байрлалтай болохоор сумын төвд баяр наадам болж байгаа, үгүй нь огт мэдэгдэхгүй аж.

Өмнөговь аймгийн Гурвантэс сум үүсгэн байгуулагдсаны түүхт 72 жилийн ойн баяр наадам 2026 оны долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд өргөн дэлгэр биш ч гэсэн цомхон хэмжээний бяцхан бэсрэг наадам болж өндөрлөв. Наадмын талбайн урд хиймэл ногоон зүлэг дэвсэж, худалдаа үйлчилгээний гэр, асар майхан барьжээ. Гурвантэс сумын Тост, Гоёот, Бага-Овоо, Урт багуудын малчид морь унадаггүй юм байна. Тэд машин, мотоцикл л унах юм. Осолдохгүй наадмын талбай руу айргийн таван морьдыг цоллох үед дээл өмсөж, бүсэндээ хусуур хавцуулан орж харагдана. Говийн 40 хэм давсан “Саун” мэт бүгчим халуун, гангын халуун наранд дээл өмсөх нь тийм ч тохиромжтой биш аж. Харин хөгшин настай хүмүүс уламжлалаа дагаж, өнгө, өнгийн гоёмсог монгол дээлтэй харагдана. Сумын төвийнхөн машинтай давхиж ирээд цэнгэлдэхийг нэг тойрсон болоод ундаа, ус, хушуур эргүүлээд буцах юм. Морьноосоо олон машинтай сум юм байна. Харин Гурвантэсийн адуу нь өндөр, том биетэй юм. Даага, шүдлэн нь хязаалан, соёолон шиг том харагдана. Ихэнх адуу нь урт нарийн хүзүү, нарийхан хөлтэй эрлийз гэж хэлэхээр аж. Ямарч байсан цэвэр монгол адуу биш бололтой. Аягүй л бол нөгөөх "Шинэ Монгол адуу" гэгч нь байх. Наадмын асарууд нь хятадад үйлдвэрлэсэн хулдаасан бүрээстэй байлаа.
Гурван тэс сум 4617 хүн амтай. Уурхайн ажилчид, түр оршин суугчдыг оролцуулбал 10-12 мянган хүн амтай харьцангүй том сум аж. Сум гэхэд аймгаас том хэмжээтэй орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнтэй болжээ. Хиймэл зүлэг, зардмал гүйлтийн замтай, ойролцоогоор 500-1000 орчим хүн суух суудалтай бололтой. Гэхдээ үзэгчид гэхээр хүн алга. Тэд бөх, сурыг төдийлөн тоож үздэггүй юм байна. Хиймэл зүлэг нь наранд их халж, тоос шороо татах юм. Ус шүршиж, шороо тоосыг соруулахгүй. Наадамчдын ая тухтай наадаж, баярлах, цэнгэх боломжийг бүрэн хангаагүй, үзэж, харах урлаг соёлын ямарч арга хэмжээгүй наадам байлаа. Сумын удирдлагууд бөх, морь, сур гурваар наадмыг төсөөлдөг бололтой. Наадам болж байхад цагаан хоолойгоор “Сумын удирдлагууд, наадмын комиссынхон, иргэд та бүхнийг ая тухтай наадуулах гэж “Нойр, хоолгүй” сэтгэл гарган зүтгэсэн” гэж сонгуулийн тайлан тавьж байгаа аятай зарлан тунхаглаж байв.
ГУРВАНТЭСИЙНХЭН ХОЁР ЖИЛ НААДМАА “САМРУУЛСАН” ГЭНЭ

Гурвантэс сумын наадмын үзүүр, түрүүний барилдааныг харахаар суув. Наадамчид бөхийн барилдааныг ёстой нэг тоож харахгүй юм. Гэтэл тус сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн гэж өөрийгөө танилцуулсан хүн мөн л нөгөөх чанга яригчаараа “Баянхонгор аймгийн Баянлиг сумын бөхчүүд манай сумын наадмыг сүүлийн хоёр жил дараалан самарч байна. Сумын Засаг дарга, үүнийг анхааралдаа авч түрүү, үзүүрийн бөхөд цол, чимэг олгохгүй, зөвхөн бай шагналыг нь өгөх хэрэгтэй шүү” гэж мэдэгдэл хийв.
Гурвантэс сумын иргэдэд энэ мэдэгдэл таалагдсан, үгүйг мэдэх юм алга. Хөндлөнгийн үзэгч надад үнэхээр таалагдсангүй. Сумын баяр наадмыг өөрөө жинхэнэ утгаар нь “Самарч” соёлгүй, бүдүүлэг байдлаа харуулах шиг л санагдсан. Бөхийн холбоо, наадмын комисс нь анхнаасаа өөр сумын бөхчүүдийг бүртгэхгүй байхад л болох зүйлийг “Оройтсон борооны хойноос цув нөмрөв” гэгч шиг л сүр дуулиан болгох нь утгагүй байлаа. “Наадам болоод байгаа юм уу. Найран дээр агсам тавьж, гоморхоод байна уу” гэдэг эргэлзэж эхэлсэн шүү.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат бөх Гурвантэс сумын наадамд арав дахь жилдээ түрүүлж байгаа гэнэ. Тэгэхээр арван жил тус сумын наадмыг “Самарсан” болж таарах гээд байгаа юм. Тэр бөх яагаад Гурвантэсийн наадамд барилдах дуртай байдаг, учир шалтгааныг сайн мэдэхгүй. Магадгүй тус сумын олон уурхайнуудын аль нэгэнд ажилладаг хүн байж магадгүй.

Монголд жалга, довны үзэл хэт газар авч байгаа нь олон аймаг, сумтай болсонд хамаг учир байгаа бололтой. Халх дөрөв, шавь таван аймгийг 18 аймаг, гурван хот болгож жижигрүүлсэнд хамаг учир байна. Гэтэл одоо 21 аймаг, нэг хот, 330 сумтай болгожээ. Нийтдээ 352 наадамтай болж, үүн дээр нь Баруун, Зүүн, Төв, говийн бүсийн их хурд, даншиг наадам, уул овоо, ус мөрний төрийн тахилга гээд төсвийн хөрөнгө, мөнгийг дэмий зүйлд урсгаж байгаа. Говьсүмбэр аймаг гэж 18 мянган хүн амтай, жижиг аймгийг бий болгох ямар шаардлага байсан бэ. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, Төв аймгийг Улаанбаатартай, Сэлэнгийг Дархантай, Булганыг Эрдэнэтэй нийлүүлэн том хотуудыг бий болгох зайлшгүй шаардлага бий. Олон жижиг, аймаг, сумаас болж талцал, хуваагдал газар авч байна шүү дээ.
АЛЬПЫН ХАДАН УУЛСААС ДУТАХГҮЙ ГОВЬ ГУРВАНСАЙХАН

Бидний гайхан бишэрч дуу алдаад байдаг, Швейцарын Альпын нурууны өндөр цавчим хадан уулсаас дутахгүй, ялгагдахгүй сайхан уулс Өмнөговь аймагт байх аж. Даланзадгад, Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт говь цөлийн бүсийн нутагт орших Зүүнсайхан уулын Ёлын-Амны өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгаль үнэхээр бахдам сайхан юм. Арц гангын анхилам үнэр нь ханхилсан, рашаан, булгийн ус нь жирэлзсэн, ариун тунгалаг агаарын үнэр сэнгэнэсэн, аргаль, янгир сүрэг сүргээрээ бэлчээрлэсэн говийн сайхан хангай байна. Гурвансайханы нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтдох аж. Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул гэнэ. Оргил нь дайлайн түвшинөөс дээш 2846 метр өндөр юм байна. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой.
Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрэн, хадны суусар, шилүүс, мануул, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Говь гурвансайханы байгалийн цогцолбор газрын бүс нутагт Ёлын-Ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Ногоон цав, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд бий. Сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байгаа. Ёлын аманд Засгийн газар, аймаг орон нутгийнхан огт анхаарал хандуулдаггүй бололтой. Гадны жуулчид их л гоё сайхан зүйл харах гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн хадан хавцалаар хөл, гараа гэмтээх шахуу, 2-3 км газрыг мацаж зүтгэсээр туулавч, хадан уулсын хавцалд, уулын горхиноос өөр үзэж, харах зүйл юу ч алга.

Жуулчдад зориулсан аюул, осолгүй зам, гүүр, амралтын цэг, сандал, дурсгалын зураг авхуулах нэг ч цэг байхгүй байна. Үгүй ядахдаа ханан хаданд том хэмжээний бурхны хөрөг зурж, баримал байрлуулбал болох л юм шиг санагдах юм. Аялагчдаас хураамж авах гэж зүтгэхээс биш, менежментийг үнэхээр огт хийгээгүй байна. Багахан 1-2 километр хүрэхгүй зайд морь унуулахаас хэтэрч сэтгэхгүй аж. Анх удаа морь унаж үзэж байгаа гадаадын жуулчдын аюулгүй байдлыг бүрэн хангах ямарч хөтөч алга. Хэдэн жаахан хүүхдүүд 20 мянгаар морь унуулж байна.
Говь гурвансайхан байгалийн цогцолбор газар нь Ёлын ам, Дүнгэнээ хад, Мухар шивэртийн ам, Хонгорын элс зэргийг хамран оршдог аж. Говь гурвансайхан байгалийн цогцолборт газарт Өмнөговь аймгийн Ханхонгор, Баяндалай, Хүрмэн, Гурвантэс, Сэврэй, Булган, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сумдын зарим нутгийг хамаран оршдог юм байна. Эртний төмөрлөгийн эриний Девоны галавын үеийн шаварлаг чулуулгаас тогтсон уулс гэнэ. Өмнөговь аймгийн нутгаар 100 км үргэлжилж Баруун, Дунд, Зүүнсайхан хэмээх гурван салангид том нурууг үүсгэсэн байна. Эдгээрийг Гурвансайхны нуруу гэх ба Говь-Алтайн нурууны нэг хэсэг, Алтайн нурууны төгсгөл хэсэг болдог ажээ.

Хамгийн өндөр цэг нь Зүүнсайхны нуруунд орших ба далайн түвшинээс дээш 2846 м өргөгджээ. Энд алдарт Ёлын ам бий. Гурвансайхан нуруу нь говийн ургамал амьтан элбэгтэй бөгөөд аргаль, янгир элбэг тааралдана. Гурвансайхны нурууны ойролцоо 100-300 км тойрогт орших Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэн цав, Ногоон цав, Бүгийн цав зэргийг оролцуулаад тусгай хамгаалалтанд авчээ. Хэрмэн цаваас асар их хэмжээний үлэг гүрвэлийн яс олдож байжээ. Үүнийг “ЮНЕСКО”-д “Дэлхийн гайхамшигт өв” гэсэн ангилалаар бүртгүүлэх санал гаргажээ. Баруунсайхан ууланд эртний төмөрлөгийн эриний буюу 400 сая жилийн өмнөх мантийн чулуу ил гарсан сонин газар байдаг гэсэн.
Зүүнсайхан уул нь голын тектоник гаралтай бачуу хавцал үүсгэжээ. Ёлын ам нь төв хэсэгтээ эгц цавчим 200 м өндөр элгэн ханан хадтай, бороо ихтэй жил уулын тагтад тогтсон борооны ус доошоо хүрхрээ болон буудаг гэнэ лээ. Хавцал дээгүүр ёл, бүргэд халин дүүлэн ниснэ. Ёлын аманд гадны аялагч нараас гадна монголчууд их очдог болжээ. Ёлын аманд ан амьтны чихмэл, ашигт малтмалын дээжийг дэлгэсэн жижиг музей байдаг гэсэн боловч бидний очих үед хаалттай байлаа.
| МИНИЙ ҮЗСЭН СУМЫН АНХНЫ НААДАМ |
|
Д.Бямбадорж Алжир, Марокко Мозамбик улсуудын Элчин сайдуудтай уулзав
2026-07-08 07:00:00
2026-07-08 07:00:00
2026-07-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно
2026-07-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-08 06:00:00
МИАТ компани түүхт 70 жилийн ойн баяр тэмдэглэв
2026-07-07 17:09:16
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
2026-07-07 16:40:34
Туул голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олжээ
2026-07-07 16:40:15
Вьетнамд алба хааж, тэтгэвэрт гарсан монгол морьд өчигдөр эх орондоо иржээ
2026-07-07 16:21:10
Сүхбаатар аймгийн уугуул Ай.Төмөр-Очир АУЗ цолоор шагнууллаа
2026-07-07 15:47:28
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
2026-07-07 15:46:20
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |