• Өнөөдөр 2026-02-16

ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ

2025-12-25,   51490

       Гал, усны гашуун зовлонг туулж, ангийнхаа зургаан найзыг Орхон голд үүрд алдчихсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр арван жилийн 1994 оны 10а ангийнхны гунигт түүхийг уншигч танд хүргэж байна. Тэд бол "Номинталст" хатлагийн дуучин Д.Батсүхийн "Хүсэл" дууны клипний эзэд юм...


1994 оны зун, Хархорин сумын нэгдүгээр сургууль

                 Хархорин сумын нэгдүгээр сургуулийн 10а ангийнхан хэдхэн хоногийн өмнө элсэлтийн шалгалтаа өгч, их сургуулийн хуваарь авчээ. Арван жил үерхэж, нөхөрлөсөн тэд амьдралын сайн сайхан, гэрэлт ирээдүйн тухай ярилцаж, гэгээн бүхнийг мөрөөдөж байхдаа зургаан жилийн дараа буюу 2000 оны долдугаар сарын 11-нд төрөлх сургууль дээрээ уулзахаар тохиролцжээ. Андгай тангараг өргөж, ангийнхаа нөхөдтэй эргэж уулзах урилгаа дурсгалын дэвтэртээ сийрүүлж, “Дасаж ижилдсэн нөхөд минь дандаа өөдрөг яваарай. Дурсан санах үедээ дүрээ нэг хараарай” гээд 27 сурагчийн гэрэл зургийг дурсгалын цомогтоо үүрд хадгалж үлдээжээ. Саяхан л сургуулиа төгсөх хүслээр жигүүрлэж байсан арван найман настнууд үүрнээсээ нисмээргүй ч юм шиг хоргодон, хоргодон явахдаа эргээд уулзах өдрөө хоног тоолж байлаа. Гэхдээ тэдэнд төгсөлтийн баяр, элсэлтийн ерөнхий шалгалтын дараа Орхон голынхоо хөндий рүү ангиараа зугаалах төлөвлөгөө байгаа.

1994 оны долдугаар сарын 5.  

          Даль жигүүрээ дэлгэж, үүрнээсээ нисэх гэж байгаа тэдэнд энэ аялал хамгийн дурсамжтай хийгээд нандин байх нь гарцаагүй. Төгсөх ангид орсноосоо хойш ам уралдан ярьж, төсөөлөн мөрөөдөж, догдлон хүлээсэн долдугаар сарын 5-ны өдөр. Хархорин сумын нэгдүгээр сургуулийн гадаа 11 хүүхэд цуглажээ. Өчигдөрхөн л хамт явна гэж шаагилдаж, хариу захиа илгээж байсан 10а ангийнхны тал нь ирсэнгүй. Сургуулийнхаа гадаа Батаа, Цээгий, Насаа, Оюун, Даваа, Ганзо, Чөдөрөө, Өлзий, Алгир, Ёндон, Ганболд нар үүргэвчээ үүрээд, тогоо, шанага, майхнаа аччихсан зогсож байлаа. Андын халуун сэтгэл, ахиад хэзээ ч уулзах билээ гэсэн хоргодол, ангидаа дахиж суухгүй шүү дээ гэх үнэнч сэтгэл нь тэднийг энд хүргэжээ. Аав, ээжээсээ зөвшөөрөл авч, улсын нийслэлийг зорихоосоо өмнө аялалд гарахдаа тэд эргэж ирэхгүй гэдгээ хэн хэн нь ч мэдсэнгүй.

Хархорин, Орхон гол, Тасархайн бургас

     

     ...“Даваа андаа майхнаа авсан уу, Ганболдоо, Цээгий хурдлаач ээ” гэх дэврүүн яриа, яаран яаран гүйсэн тэдний зугаалга Хархориноос 20 гаруй км-ийн зайд мэлтэлзэн урсах Орхон голын салаанд үргэлжилнэ. Батаа өдөртөө буцаж гэртээ харина. Аав, ээжтэйгээ цуг Улаанбаатар хот явах байсан ч ангийнхаа найзуудтай хэдхэн цагийг хамт өнгөрүүлэх зөвшөөрөл авч чаджээ. Харин бусад арав нь Орхон голын салаанд оройжин ярьж, шөнөжин дуулаад хононо. Тэд наргиж, дураараа гүйлдэж, өмнөх бүх үеийнхээс илүү баяр хөөртэй байлаа. Айгаад байсан элсэлтийн шалгалтаа өгчихсөн, халшраад байсан их сургуулийнхаа хуваарийг авчихсан, их эрдэмд суралцаж, эх орондоо мэргэжил эзэмших нь тодорхой болсон учраас тэдэнд бодох, санахаас илүү өнөөдрийн жаргалыг мэдрэх нь хамгийн гоё байлаа. Харин Даваа их сургуулийн хуваарь авч чадаагүй, хэсэгтээ сумандаа амьдрах төлөвлөгөөтэй.

        Хархорины тэнгэр цэв цэлмэг, Орхон гол эрэгтээ хашигдаад дөлгөөхөн урсана. Ард олны амардаг арын салаанд асар, майхнаа бариад 11-үүлээ төвхнөлөө. Ая дуу өргөж, анд нөхдөө дурсаж, аймгийн төв, улсын нийслэлд очихоороо хэрхэн уулзахаа ярьж суухдаа хэчнээн жаргалтай байсан гэж санана. Сургуулийн амралтаараа суурингаа зорьж, сумандаа үлдсэн найзуудтайгаа ирэнгүүтээ уулзаж, инээж хөхрөх тухай ч шивнэлдэнэ. Сэтгэл алдарсан охиныхоо тухай сэм сэмхэн дурсаж, санаа алдсаар үдэштэй золголоо. Ганболд, Цээгий хоёр ангийнхаа бүү хэл сургуулийнхаа атаархам хос. Хэдхэн алхмын цаана урсах Орхон голын эрэгт болзож, шувуудын жиргээнд ирээдүйн амьдралаа мөрөөдөн суухтай зэрэгцээд Батаагийн буцах цаг боллоо. Уулзаад салахдаа саначихдаг, уяхан багын найзууд билээ, тэд. Мөнгөн хонхны дуугаар салж одсон ангийнхаа бусад нөхөдтэй эргээд хамт уулзах санал тавьсаар тэр Хархорин руу хөдлөв.

10а ангийнхны эргээд уулзах урилга. 

Үүр цайлаа. 

          Оройжин инээлдэж, од тоолж, цэнхэр тэнгэрийг тольдсон найзуудын амрах цаг болжээ. Авчирсан майхандаа арвуулаа хуваагдаж аваад, эцэс, төгсгөлгүй үргэлжлэх гэнэн, гэгээн яриа бүдгэрсээр захаасаа унтацгаалаа. Тэд маргааш өдөр дундад буцна. Хамгийн сүүлд хөвгүүдийг унтахад Орхоны хөндий сэвшээ салхи ч үгүй бүгчим байлаа. Зуны өглөөний наранд хээрийн цайгаа чанаад, Орхон голдоо өдөржин шумбана гэсэн тэдний хүсэл үүр цүүрээр үгүй болжээ. Хэдхэн цагийн өмнө “Даваа цаашаа болоочээ, Ганзоригоо даараад байгаа юм уу. Өглөө Ганболд, Цээгий цайгаа чанана шүү” гэж ярилцаж, тодоос тод инээж байсан нь сүүлчийнх байжээ. Саяхан л сургуулийн босго алхсан юм сан. Ижий, аавдаа удахгүй хүрээд ирнэ гэсэн юм сан. Намартай уралдаад сургуульдаа явна шүү дээ...

Сэвшээ салхи ч үгүй, өдрийн наранд тунгалгаас тунгалаг урсаж, урьд урьдынхаас илүү намуухан байсан Орхон гол үерлэж эхэлжээ. Хүүхдүүдийн унтаж байсан майхны шалаар ус дүүрч, сандралдан бослоо. Хур ороогүй хэрнээ Орхон гол эргээсээ хальж, өчигдөр өдөрхөн хуурай байсан нэг салаа усаар дүүрч эхэлсэн байна. “Босоорой, босоорой, бушуу явцгаая. Майхнаа хураагаад, ачаагаа аваарай. Алив хурдлаарай” гэхтэй зэрэгцээд хүүхдүүдийн өчигдөр гарсан салаа тохой тохойгоор ус нь нэмэгдэж байлаа. Орхон голын эхээр хоёр өдөр хур оржээ. Уулын ам болгоноос урссан үерийн ус Орхонд цутгаж, гал, усны гашуун зовлон хүүхдүүдийг нөмрөөд авлаа. Хархорины төв ороод хайртай охиндоо захиа бичиж, хашааных нь үүдэнд очиж уулзахаар яарч байсан хүүгийн хүсэл усанд боогдлоо. Өчигдөрхөн “Хурдан ирээрэй, болгоомжтой байгаарай” гэж хэлсэн аав, ээжийнх нь үг чихэнд сонсогдож, халуун дулаан гэр нь нүднийх нь өмнө жирэлзэнэ.

10а ангийн сурагч Д.Оюун, Б.Насанжаргал, О.Даваасүрэн, Б.Алгирмаа

Үхэл, амьдралын заагт 36 цаг усанд тэмцэлдэх эхлэл...

       Холын тэртээгээс урсах Орхон голын эх эргээ хальж, замдаа таарсан болгоныг хуу хамаад мэлтэлзсээр энд хүрчээ. Ердөө хэдхэн цагийн өмнө хэзээ ч хур орохгүй юм шиг байсан хангай дэлхийд аадар цутгаж, шижиртэн байсан Орхон гол дийлдэхгүй мэт догшин гэгч нь давлагаалж, урсана.  Өчигдөр гарсан голын салаа руугаа гүйлдэж очоод, гэртээ харихаар 10-уулаа цувраад орлоо. Ганчөдөр тэргүүтэй хүүхдүүдийг хоёр алхахад бүсэлхийгээр нь татаж байсан ус удалгүй улаан сугаар нь татаад, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болов. Усны түвшин ихсэхээс өмнө эрэгт гарахаар майхнаа хаяад гүйсэн тэдний хүсэл нар мандахад гацаж орхилоо. Сандралдаж, айж, уйлж, аргаа барсан хүүхдүүд зулзаган бургасны мөчир, мөчрөөс нь бариад нэгнээсээ аврал эрнэ. Хэрэв майхан барьсан газартаа байсан бол ингэж их усанд автахгүй л байж дээ. Одоо буцахад оройтсон. Амь аврагдах боломж нь зулзаган бургасны нялх мөчир л байна. Хэдий хэр хугацаанд хэн хэн нь тэсэхээ мэдэхгүй. Орхон голын салаанд орилж, нэгнийгээ яаруулж, яах учраа олохгүй байсаар тэд хэзээ мөдгүй урсах аюулын ирмэгт ч аврал гуйсаар байлаа.

Ганболд найз минь дээ...

       Голын ширүүн урсгалд зогсоо зайгүй цохиулж, нэгнийхээ дууг сонсох нь бүү хэл хажуудаа байгаагаа харах боломжгүйгээр аюулд хучигдаж, ахиж тэсэх эсэхээ ч мэдэхгүй байна. Ямар ч байсан гараа тавьж болохгүй, барьц ахиулаад байх хэрэгтэй. Ингэж байхдаа зулзаган модныхоо нялх мөчрийг хугалчих вий гэхээс бүүр ч их айна. Яах учраа олохгүй, дэмий л цөхрөнгөө бартал уйлж, хашхирч байхад хэн нэгэн “Би удахгүй ээ” гэж хэлээд урсгал дагаад шумбачихлаа. “Хэн бэ” гэж асуухын завдалгүй Цээгий “Ганболдоо яаж байгаа юм бэ” гээд уйлж эхлэх нь тэр. Бүгд л айж, голын уснаас найзынхаа толгойг шоохолзоод гараад ирэхээр нь баярлаж, хэсэг алга болчихоор нь сандралдаж уйлна. Заримдаа түүний шумбаж байгаа зүгийг харагдахгүй болтол нь Орхон давлагааж, бачууруулна. Ингэж явсаар Ганболд тээр доороос гараад ирлээ. Бөөн баяр. “Амь аврагдлаа, одоо удахгүй, зуслангийн айлуудад хэл дуулгаад ирнэ” гэж хөөрцөглөж, тэдний сэтгэл арай дээрдэв. Голын эрэгт гарсан найз нь эргэн эргэн харсаар тэртээд харагдах үнээний зэлийг чиглээд гүйлээ. Ганболд хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, цовоо сэргэлэн хүү байгаа юм. Ангийнх нь бүх л найз түүний энэ зан чанараар бахархдаг, бас хайрладаг. Малынхаа зэлэн дээр бужигналдаж байсан айлын хүмүүс рүү тэртээ холоос “Авраарай, хүүхдүүд хэцүүдлээ. Усанд живлээ, урслаа” гэж голынхоо дуугаар хашхирсаар очлоо. Айлын эзэн уяж байсан морио эмээллээд, хажуу айлын хүмүүстээ хэл дуулгаад давхилаа. Ганц морьтон аварчих юм биш учраас хажуугийн амны айлууд, Хархорины төвөөс тусламж дуудлаа. Хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөх нь холгүй явган, нөмгөн яаран яаран хүүхдүүд рүү гүйлдлээ. Аймгийн аврах, хотын төв рүү цахилгаан явууллаа. Хүүхдүүдийн аав, ээж, ах дүү цөмөөрөө айж, сандралдсаар Орхоны эрэгт ирэхэд аминаас ч илүү хайрлаж, эрийн цээнд хүргэсэн хүү, охин нь үхэл, амьдралын заагт тарчилж байв.

        Голын эрэгт ирсэн Ганболд буцаад шумбана гэв. “Хурдан ирээрэй” гэж хэлсэн найзуудынх нь үг, авраарай гэж уйлж, үймэлдэх андуудынх нь царай, яах вэ гэж амь гуйн тэмцэх Цээгийгийн төрх түүнийг байж ядуулна. Голын эрэгт цугласан бүхнийг сөрж, биенээсээ уяа хүлээд, олсоор найзуудыгаа аврахаар болов. Морьтой залууд олсныхоо үзүүрийг нь өгчихөөд, өөрөө сэллээ. Хорьж цагдуулах хүсэл ч түүнд байсангүй, өөр арга зам хайх хугацаа ч байсангүй. Гар нь гялтганаад, толгой нь шоохолзоод урьдын адил сэлээд гарна гэж хүн бүхэн түүнд итгэж, хүлээж байлаа. Ширүүн урсгал, хуй салхийг сөрж сэлсэн Ганболдын бараа хаа нэг үзэгдсээр алга болов. Голын эргээс “Татаач ээ, живлээ шүү дээ” гэж хашхиралдаж байхад Даваа “Сул тавиачээ. Наадах чинь үхлээ шүү дээ” гэж уйлна. Айдас, түгшүүрийн дундуур Ганболд алга болов, эргэж гарч ирсэнгүй. Морьтой залуу хамаг чадлаараа татсан ч хэдийнэ оройтсон байлаа. Голын усанд амь тэмцэлдэх найзууд нь түүнийг үүрд явчихсан гэж бодохгүй байлаа. Хүүхэд л юм болохоор гараад ирэхээр нь амьд гэж итгэлээ. Найзыг нь морин дээр үүрээд Хархорины зүг давхилаа. “Яах гэж оруулав даа” гэж эрэгт байх түмэн олон үймэрлээ. Тэндээс Цээгий чимээгүйхэн мэгшсээр, “Надаас боллоо” гэж бүлтэлзэв. Гэхдээ Ганболдыг эргээд ирнэ гэдэгт итгэсээр л байлаа...

Аврагчид ирсэн ч...

       Баахан техник, онцгойгийн олон аврагч, нисдэг тэрэг ар араасаа ирж байгаа. Сумын холбооныхон хоолойгоо сөөтөл тусламж гуйж, мэдээ дамжуулж байна. Сумаараа шахуу Орхоны эрэгт орилж, тэвдэж, гүйцгээнэ.Түмэн олон хүүхдүүд рүү өөр өөрийнхөө үгийг дайж байхад Орхоны урсгал улам нэмэгдэж, хэнд, юу ч сонсогдохгүй байлаа. Тэнгис далайн хар салхи шиг аюул Орхон голд нүүрлэж, хөгшчүүл нь “Ийм айхтар үерийг энэ насандаа үзсэнгүй” гэж толгой сэгсэрнэ. Сумаараа сүйдлээ, хүүхдүүдийн аав, ээж ч үймэрч, ухаан санаа нь балартана. Арван найман жил алган дээрээ бөмбөрүүлж, амьдралд хөл тавих нь гэж баярлаж, ирээдүйнх нь төлөө залбирч байсан хүү, охин нь харагдах, харагдахгүйн заагт тарчилж байна шүү дээ. Ийм гашуун зовлон байдаг болов уу. Том машинаар аварна гээд голын дээд хэсгээс орлоо. Нэг машин нь голын усанд суучихаад, дээгүүр орсон нэг нь хүүхдүүдийн хажуугаар зогс тусаж зогсох ч үгүй аргал шиг урсаад явчихсан гээд бод... Олон удаагийн аврах ажиллагаа бүтэлгүйтсэн. Өдөржин тэмцэлдсэн, хүлээсэн. Нисдэг тэрэгтэй, унжсан сандалтай аврагч аврахаар болсон ч сэнс нь голын давлагааг хэдэн мянгаар үржүүлээд, аврахаасаа илүү алах шахав. Нүүр, нүдгүй ус шавшаад, хүүхдүүд бүүр ч аюулд оров. Аль л гол усанд сайн гэсэн техник, морь мал бүгдийг гол руу орууллаа. Техникүүд нь живээд, хүмүүс нь туйлдаж байна. Арга ядаад Хархорины хорих ангиас хоёр хоригдлыг авчирсан ч нэгнийх нь шөрмөс татаад, нөгөөх нь хүүхдүүдийн хажуугийн бургаснаас тас зуураад зогслоо.

Үдэш болсон ч аварч чадсангүй...

       Зулзаган бургаснаас зуурсан хоригдол залуу хүүхдүүдийг голын эрэг рүү уяагаар холбох гэж хэсэг үзэв. Даанч өнөөх уяанаас нь бариад авахаар урсгалд цохиулаад, үхэл бүүр ч ойртож байлаа. Ингээд өнөөх залуу эргээд шумбаж нөгөө хоригдлынх нь шөрмөс татаад, хүүхдүүдтэй хамт аврал эрж эхлэв. Гал унтраах ангийн Хишигээ хүүхдүүд рүү шумбасан ч бас л бүтэлгүйтэж, гарынх нь үзүүрээс хальт атгаад алдсан ч ганц хүн аврах боломжгүйг ойлголоо. Үүр цайрч байхад голд хашигдсан хүүхдүүдийг аварч чадалгүй үдэштэй золгож байна. Насаагийн аав Батчулуун гуай “Одоохон аварлаа. Миний хүүхдүүд тайван байгаарай” хэмээн цагаан хоолойгоор зогсолтгүй тэднийг тайвшруулна. Саяхан төрсөн нялх ишигний шилбэ шиг туяхан бургас хүүхдүүдтэй хамт тэссээр л байлаа. Машины гэрлээ тусгаад, цагаан хоолойгоор зогсоо зайгүй хашхирч, хүүхдүүд цөхрөнгөө бартал уйлсаар дахиад үүр цайхыг хүлээхээс өөр сонголтгүй болж байна. 10а ангийнхан тамирдаж, дуу нь ч гарахаа болив. Уг нь бүгдээрээ л Орхон голд сэлж, шумбаж өссөн “жараахайнууд”. Охидоо хаяад сэлчихэж болохгүй, найзуудаа дагуулаад явж чадахгүй, хүн чанар зулгаасаар үдэш болсон нь энэ. Шөнө дөл болсон ч Орхон гол оволзож, урсгалаа татахгүй байна. Нэгнийгээ уяагаар холбож, тайван байхыг сануулж, хажуудах хүүхдээ харж хандахыг хэн нэгэн хэлж, тэд тэссээр л байлаа. “Ёндоон битгий унтаарай, сэрээч ээ” гэж хашхиралдаж, урсгахгүй гэсэн уяагаар улам хүлж, толгойг нь түшив. Амнаас нь цагаан хөөс сахраад, ухаангүй болсон найзынхаа толгойг  усанд норгочихож болохгүй гэж тэд мөн ч их хичээлээ. “Яагаад байгаа юм бэ” гэж хий дэмий хашхирна. Амаар нь л ус орохгүй бол үхэл хол гэж бодсон юм. Хэнийг ч урсгаж болохгүй гэхдээ уяагаа уртасгаж, зулзаган бургаснаасаа дахин дахин зуурна.

Хүүхдүүд эсэн мэнд хонолоо.

       Дахиад үүр цайрч, нарны туяа тэртээгээс туслаа. Голын эрэг дээр “Хүүхдүүд эсэн мэнд хонолоо” гэж баярлалдсан олон нааш, цааш гүйлдэнэ. “Миний хүү тэсээрэй, одоохон аврагчид аварна. Уйлж болохгүй шүү. Найзаасаа сайн бариарай. Өлийн даваагаар машин даваад ирж байна. Гэрэл харж байна уу” гээд энхрий охид руугаа хошуу цорвойх аавынхаа төрхийг харах ч тэнхэлгүй болтлоо тэд туйлджээ. Хэдийгээр нэг ч найзыгаа урсгаагүй хоносон гэлээ хүүхдүүдийн хамаг бие нь усанд хөшөөд, мэдээгүй болсон байв. Хөл, гараа ч мэдрэхээ больж, хэд хэдэн найз нь ухаан алдаж эхэллээ. Уйлалдаж, үймрэлдэж, урсгахгүй шүү гэж л тэмцэж байв. Олон арван аврах оролдлого бүтэлгүйтсэн. Аймгийн төвөөс завьтай аврагчид ирж байгаа мэдээг өглөөнөөс хойш л голын эргээс дуулдсан. Тамираа тасартал, тэнхээгээ барагдтал хүлээсэн ч дахиад орой болж байна. Үхэл гэдгийг ч мэдэхгүй, удахгүй гарчихна гэж итгэж, аврах хүмүүсийг л хүлээж байлаа.

36 цагийн дараа...

        Ёндон найзынх нь уяа тасраад алга болчихсон гунигт мэдээ. Хажуу хавиараа хэчнээн хайсан ч байсангүй. Шивнэлдэж, дуу нь ч гарахгүй байсан хүүхдүүд цурхиртлаа уйлахад эрэгт байгаа хүмүүс үймэлдэнэ. Хэн нь байхгүй болсныг мэдэхгүй, хэчнээн их шаналж байна гэж санана. Ёндонгийн хөгшин аав, ээжийнх нь оронд ээж болсон ганц эгч нь яана даа гэж бодохоос гол зурна. Араас нь Ганзориг, Цэрэндулам, Гөнчөдөр, Өлзийбадрахын амнаас хөөс гараад, амьсгал нь бүүр холдов. Энэ тоолонд эрэг рүү хашхиралдаж, амь тэмцэнэ. Ёндонгийн араас явуулахгүй гэж хамаг чадлаараа тэд үзэцгээлээ. Хархорин руу үүрээд явсан Ганболдын ч сураг тасарлаа. Үндсэндээ зургаан найзынх нь амь үгүй болжээ. Үлдсэн дөрөв нь 36 цаг бургаснаас зуурч, цээжээрээ татсан усан дунд найзуудынхаа толгойг түшсээр...Өчигдөрхөн голын эрэгт ирээдүйгээ төсөөлж, хэн хэнээс илүү жаргалтай байсан Ганболд, Цэрэндулам хоёрын хэн нь ч энэ дэлхийд алга. Цээгий хэчнээн шаналж, Ганболд хэчнээн яарч байлаа даа.

Аврах ажиллагаа.

           Завьтай аврагчид ирлээ. Хоёр завь хийлээд, хүүхдүүд рүү оров. Хэдэн удаагийн аврах ажиллагааг нүднийх нь өмнө бүтэлгүйтсэн учраас хэн нь ч итгэхгүй байлаа. Яах ийхийн зуургүй хүүхдүүдийн хажууд сэлүүрдэж очоод, Насанжаргал, Алгирмаа хоёрыг суулгаад, эхний аврагчид эрэгт гарч ирэв. Араас нь Даваа, Оюун хоёр амьд мэнд гараад ирлээ. “Ахиад хэн бэ" гэж хэлэхийн завдалгүй хүүхдүүдийг ачсан завь тээр хол эрэгт зогсов...

        Олон аав, ээж дээлтэйгээ хатаж, хүүхдүүдийнхээ хөрсөн цогцсыг тэвэрч, хэчнээн уйлж, хэчнээн шаналж байна гэж санана. Амьд үлдсэн дөрвөн найз нь өөрсдийгөө буруутгаж, бусдын харцнаас далдирна. Хэн ч буруутгаагүй хэрнээ найзуудынхаа аав, ээжийг харахаас зүрх нь шимширнэ. Зүүд байсан ч юм шиг 36 цагийн тэмцлийн дараа тэд ийм харуусал дүүрэн, аймшигт мэдээтэй эвлэрэхээс өөр аргагүйд хүрэв. Хүүхдүүдийг авраад дуусахад Орхон гол тохой, тохойгоор татарч байлаа. Олон түмнийг голын эргээс явж амжаагүй байхад үерлээгүй мэт мэлтэлзэж эхэллээ...

31 жилийн дараа.

         Үүрнээсээ нисэх гэж байсан цэл залуухан зургаан залуу Орхон голын үерт амиа алдаж, үлдсэн дөрвөн найз нь сэтгэлийнхээ мухарт хэзээ ч эдгэхгүй шахартай, ар гэрийнхэн нь харамсал, харуусалтай амьдарлаа. Элгэндээ нааж, зулзаган модонд найдаж, зуураад аваад үлдэх юм шиг санасан Ёндон найзынхаа цогцсыг ололгүй 31 жил болжээ. Хэчнээн хайсан ч олдоогүй, Орхон голд үүрд үлдсэн найзыгаа тэд үргэлж дурсдаг. Хэзээ нэгэн цагт олоод, хөрс дэлхийд нь хүний ёсоор шингээнэ гэж итгэсээр байдаг юм билээ.

 


ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 42
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 22:44:33
    Зочин: Өвгөдийнхөө, ахмад хүмүүсийн үгийг тоогоогүйн гай энэ дээ. Тэр орой өвгөний үгэнд ороод эрэг дээр хоносон бол ийм аюул болохгүй л байж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 22:44:32
    Зочин: Өвгөдийнхөө, ахмад хүмүүсийн үгийг тоогоогүйн гай энэ дээ. Тэр орой өвгөний үгэнд ороод эрэг дээр хоносон бол ийм аюул болохгүй л байж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 22:44:30
    Зочин: Өвгөдийнхөө, ахмад хүмүүсийн үгийг тоогоогүйн гай энэ дээ. Тэр орой өвгөний үгэнд ороод эрэг дээр хоносон бол ийм аюул болохгүй л байж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 21:01:25
    Ц: Ахмад хүний үгийг үл тоолгүй сайн сонсож бай гсн том сургамж болжэээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-28 05:33:36
    Сургамж: Хөөрхий дөө, хүний үрсийн алтан амийг аварч чадаагүй оролдлого бүрийн цаана амь дүйсэн тэмцэл болжээ. Монголчууд бидний төр улс үүссэн цагаас хойш түүх болж үлдсэн үер усны аюулын талаар эртний хятад сударт бичсэн зүйлийг бичье. Хүннү нар 3,4 жил тутамд ямар нэг байдлаар ган, зудад нэрвэгдэж амь амьдрал болсон мал нь хорогдож байжээ. Энэ болгонд монгол нутагт өлсгөлөн газар авч, хүмүүс малгүй болдог байсан. Нүүдэлчид байнга шар мөрний тариачин хятадуудтай гурил будааг малаар сольдог худалдааг хийдэг боловч, малаа алдсан жил яах аргагүй хүнсний дутагдалд орно. Хятадууд малыг нь үнэтэй авахгүй тул гурил будаа дутах хэцүү байжээ. Нүүдэлчид ийм хэцүү жил зохион байгуулалтанд орж 10000 морин цэрэг бэлдэж, 12 сарын 22 өдрийн ес эхэлсэн хойно шар мөрний хойд эрэгт хүрдэг байжээ. Ингээд шар мөрөн хөлдөж дуусахад их цэрэг шар мөрний урд эрэгт шууд гарна. Шар мөрний урд эрэгт байгаа хятад тариачдын гурил будааны агуулахыг дээрэмдэх Монгол цэргийн дайн тулаан эхэлнэ. Энэ дайн хэр удаан үргэлжлэхийг зөвхөн цаг уурч өвгөн мэддэг ба түүнийг шар мөрний хөвөөнд үлдээж төвдийн тэгш өндөрлөгт хэзээ их борооны үүл буухыг харах цаг уурын ажиглалт хүлээж байдаг. Өвгөн цаг уурч, өдөр шөнөгүй гималайн өндөр уулсын зүг хахж тэнгэр шинжих ба хамгийн гол нь хэзээ Монгол цэрэг дээрэмдсэн ачаа болох хүнсээ аваад шар мөрөнгөөр гарахыг хэлэх үүрэгтэй байжээ. Шар мөрөн жил бүрийн 2 сарын 20 наана цаана мөсөө гэнэт түрдэг байна. Энэ мөс түрэхээс өмнө шар мөрний хойд эрэгт Монгол цэрэг гарах ёстой болно. Мөс түрэх нь түвдийн өндөрлөг борооны их үүл хуримтлагдсан цагаас хойш 2 хоногийн дараа болдог байжээ. Монголын цэрэг шар мөрөнгөөр мөс түрэхээс өмнө амжиж ачаа хөсөгөө гаргах шаардлагатай бөгөөд тэгэж эс чадвал хятадын хуандь тухайн үеийн нийслэлээс хэдэн түмэн их цэрэг илгээсэн тул амиа алдах нь тодорхой байжээ. Шар мөрний мөс түрсэн тэр цагаас хойш шар мөрөнгөөр гарах гэдэг амь дүйсэн аюултай ажил болно. Хятадын их цэрэг нийслэлээс гарч 2 сар яваад яг 2 сарын 20 гэхэд шар мөрний урд эрэгт ирдэг тул нүүдэлчид амжиж шар мөрний хойд эрэгт гарах шаардлагатай байлаа. Гэвч цаг уурч өвгөний үгийг аваагүй зарим нүүдэлчид ямар ч аргагүй шар мөрний урд эрэгт үлдэж, хятадын их цэргийн бай болж бүгд үхдэг байжээ. Монголчууд бид одоо төмөр замын ачаар дэлхийн өнцөг булан бүрээс хоол хүнсээ зөөж авчихдаг болжээ. Бид монголчууд ус хэзээ үерлэж буухыг алсын өндөр уулсын дээрх үүлнээс уншдаг түүхийг хятадын эртний сударт ийнхүү тэмдэглэж үлдээсэн байна. Завхан аймгийн Улиастай хотоос та бүхэндээ энэхүү түүхийг бичиж байгаа шүү. 2000 жилийн өмнөхөөс бид аюулын эсрэг хэрхэн тэмцэж сурсан байгаагаа харьцуулж сайн бодоорой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-28 01:24:40
    Ах: Томчууд олигтой сэтгэө чадаагүйл юм бх даа .аврах ажиллагааг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-28 01:24:31
    Ах: Томчууд олигтой сэтгэө чадаагүйл юм бх даа .аврах ажиллагааг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-27 23:50:15
    Сүүгий: Үр хүүхэддээ сайн анхаарал тавих л хэрэгтэйдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-27 19:51:29
    Оюунболор: Энэ хирдхийлгэсэн явдлыг 90-н хэдэн онд сонсоод их л харамсаж байсан. Гэнэн цайлган хүүхдүүд юм мэдэхгүй үе шдэ. Уул ус лус савдаг, тэнгэр хангай, мөн ёс заншил гээд хичээл номоор сайн зааж баймаар юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-27 19:51:28
    Оюунболор: Энэ хирдхийлгэсэн явдлыг 90-н хэдэн онд сонсоод их л харамсаж байсан. Гэнэн цайлган хүүхдүүд юм мэдэхгүй үе шдэ. Уул ус лус савдаг, тэнгэр хангай, мөн ёс заншил гээд хичээл номоор сайн зааж баймаар юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-27 18:57:01
    Үхэр монгол: Ямар тэнэг малнууд гэхээр эргэн тойрон усаар хүрээлэгдсэн юман дунд майхнаа барьдаг бна аа. Цүцүцц хэлэх үг алга. Аргагүй л үхэр монголчууд юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-27 01:32:55
    нууц: орхон гол бузартай хүний амь авч явахда их дөлгөөхөн авсныхаа дараа хэзээ ч гаргаж өгдөггүй онцгой албаныхан ирнэ гэж байхгүй үнэхээр хүнд сурталтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-27 00:24:10
    ...: ... ОДОО АНГИЙНХАН НЬ 50 ШАХАЖ БАЙГАА ХҮМҮҮС БАЙХ НЬ ДЭЭ 49 НАСТАЙ ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-27 00:22:50
    ... : ... УРЬД ОРОЙ НЬ НУТГИЙН ӨВГӨН ИРЖ: "-НААД ГОЛЫН ДУНДАХ АРЛААСАА ГАР АА ХҮҮХДҮҮДЭЭ! БАРУУН ХОЙНООС ҮҮЛ ТОЛГОЙЛООД БАЙНА. УДАХГҮЙ ГОЛ ҮЕРЛЭНЭ!" ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХАД ТООГООГҮЙ ГОЛЫН ДУНДАХ АРАЛ ДЭЭРЭЭ ХОНОЦГООСОН ГЭДЭГ ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-26 23:35:37
    Сэнгээ Батбаатар: Өрөвдөн харамсан уншлаа найз нарынхаа амийг аврах гэж хичээсэн хүүгийн сайхан сэтгэлд бахархлаа. би Сэлэнгэ мөрний хөвөөнд амьдардаг манай энд бас усанд хүн эндлээ гэх харамсмаар одоо болтол олдоогүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-26 22:17:22
    Авирмэд Ганбаатар.: Дүүгийнхээ эр зориг дор мөргөм үү. Бусад дүү нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-26 21:44:09
    Зочин: Эвий дээ. Ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-26 19:12:38
    Амаржин жонон: Үнэхээр харамсалтай...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-26 16:18:38
    Би: Эвий эвий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-26 15:04:46
    Зочин : 1994 онд Байгаль. Баавгай даргатай иргэний хамгаалалтын 122 ангийн / одоо онцгой байдлын газар/ авраг-усчингууд очиж аварч байсан. 1995, 1996,1997 онуудад Орхон гол үерлээд миний бие бусдад аврагчдын хамт Байгаль даргаар удирдуулан аврах ажиллагаанд оролцож байсан. Орон нутгийн иргэд болон гадаадын иргэд усанд их боогддог байсан даа. Тэр үед бид тооцоо гаргаж үзэхэд нийт 56 хүн, 1000 гаруй мал олон арван гэр машиныг аварч байжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-26 13:29:31
    Эрдэнэцэцэг: Эвий дээ хөөрхий хүүхдүүд Гал усны гашуун зовлон аюултай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-26 12:50:07
    Старт: БАЙГАЛЬД АСАР БОЛГООМЖТОЙ БЭЛТГЭЛТЭЙ ХАНДАХГҮЙ БОЛ ТУН АМАРГҮЙ ШҮҮ. ОЛОН ХҮНИЙГ ГАРЦААГҮЙ ҮХЛЭЭС АВЧ ГАРЧ ЯВЛАА. ХАМГИЙН ИНЭЭДТЭЙ НЬ АВХУУЛЧААД ХАРЬЖ ЯВАХДА ЗАРИМ НЬ НАМАЙГ УДСАН АЛГА БОЛСОН ГЖ ЗАГНАДАГ БЛАА. БИ Ч АМЬ ТЭМЦЭН ОЧИЖ БХАД ККК. БЭЛТГЭЛТЭЙ БАГАЖ GPS БДАГ ТУЛДАА Л ХАРЬЦГААДАГ БСАН. ХҮН БАС ХӨГИЙН АМЬТАН ШҮҮ. БИ ОЧИХ МИНИЙ ХУВИЙН ТЕХНИК БСАН. БОЛОХООР ОЧИХ АЛБАГҮЙ ОНЦГОЙ БАЙДАЛ ТЭР ҮЕД БАГАЖ ТЕХНИК МУУ (ганц 66 нь бензингүй нтр) БДАГ БЛАА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-26 12:37:33
    С.Алтанчимэг: Хайран залуус....Лус хилэгнүүлсэн гэсээн....хонь гаргаад...гэдсийг нь цэвэрлэхээс залхуураад ,шууд усанд урсгачихсан гэсэн. ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 23:56:38
    12345: гол устай газар одоо онцгойгийнхон аврах завьтай болоо байлгүй дээ голын эрэг дээр гараж бариад тэнд нь бэлэн байлгах энэ тэр тал дээр анхаараасай.., хөөрхий залуус сэтгэл өвдчихлөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 23:56:37
    12345: гол устай газар одоо онцгойгийнхон аврах завьтай болоо байлгүй дээ голын эрэг дээр гараж бариад тэнд нь бэлэн байлгах энэ тэр тал дээр анхаараасай.., хөөрхий залуус сэтгэл өвдчихлөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 22:26:47
    Gerel: Manai angiinhan 11uulee dan ohid 10hedhen nastai yugaach medehgui hutlultsuud orhontuuliin goliig gatalj bsnaa odoo sanahaar aidag huuhed nas tm genen tomoogui..tgd hul aldaad urssan bol yana jivsen bol yana..uneheer aimaar ..huuhduudee sain zahij oilguulj bhgui bol..osoltoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 22:05:03
    Зочин: Эвий хөөрхий хонгор гэгээн сэтгэлтэй нялх зангаараа бдаг даа Юуг ч муухайгаар төсөөлөөгүй Хэнийг нт ч буруутгах аргагүй хойшдоо их сургамж үлдэж дээ хөөрхийнүүд минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 21:51:16
    Сурах юм: Аврах ажиллагаа, гамшгийн бэлэн байдал, бэлтгэл гэж юу ч бхгүй бждээ. 36 цаг урт хугацаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 21:19:46
    Үг: Өвгөний үгийг тоосон бол амьд байцгааж байхгүй юу ! Ажил амьдралын арвин туршлагатай ахмадынхаа үгийг нь хүлээн авч бай, хүндэтгэж бай гэсэн гашуун сургамж үлдэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 17:26:22
    Irgen: Олон хоногийн үргэлжилсэн шиврээ бороотой байсан ш дээ. Нар шарсан хуурай газар гэж худлаа бичээд хэрэггүй дээ. Амьд гэрчүүд олонтой золгүй явдлыг уран сайхны хэтрүүлэгтэй буруу зөрүү бичмээргүй байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 17:26:17
    Irgen: Олон хоногийн үргэлжилсэн шиврээ бороотой байсан ш дээ. Нар шарсан хуурай газар гэж худлаа бичээд хэрэггүй дээ. Амьд гэрчүүд олонтой золгүй явдлыг уран сайхны хэтрүүлэгтэй буруу зөрүү бичмээргүй байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 17:26:15
    Irgen: Олон хоногийн үргэлжилсэн шиврээ бороотой байсан ш дээ. Нар шарсан хуурай газар гэж худлаа бичээд хэрэггүй дээ. Амьд гэрчүүд олонтой золгүй явдлыг уран сайхны хэтрүүлэгтэй буруу зөрүү бичмээргүй байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 17:20:47
    оама: Тэр үед завь байгаагүй байж дээ.36 цаг.Урт хугацаа.Завь олдоогүйн байх даа.Онцгой алба маш муу байж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 16:21:10
    Өвгөн Өлзий: Урд өдөр нь нутгийн малчин ирээд удахгүй үерийн ус орж ирнэ. Та нар бушуухан аюулгүй газар буу гэж хэлэхэд огт тоохгүй өвгөнийг элдвээр харааж загнаад хөөсөн гэдгийг яагаад бичсэнгүй вэ. Энэ талаар тухайн үед бүх сонинд бичиж байсан сүүлд УСК ч хйисэн гэдэг. Нэг д их харамсал гэхдээ үнэн юм огт бичээгүй, сургаж авахаар зүйлгүй өвгөнийг огт дурсахгүй байх юм. Ийм байхад амь насаа аладх бол энүүхэнд байх шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 16:21:09
    Өвгөн Өлзий: Урд өдөр нь нутгийн малчин ирээд удахгүй үерийн ус орж ирнэ. Та нар бушуухан аюулгүй газар буу гэж хэлэхэд огт тоохгүй өвгөнийг элдвээр харааж загнаад хөөсөн гэдгийг яагаад бичсэнгүй вэ. Энэ талаар тухайн үед бүх сонинд бичиж байсан сүүлд УСК ч хйисэн гэдэг. Нэг д их харамсал гэхдээ үнэн юм огт бичээгүй, сургаж авахаар зүйлгүй өвгөнийг огт дурсахгүй байх юм. Ийм байхад амь насаа аладх бол энүүхэнд байх шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 14:54:25
    Багш Туяацэцэг : Хамгийн саихан бие хаа томтой хөвгүүд нь эндсэн ш дээ бусдыгаа урсгачихгүи гэж хамаг бяраа шавхаж .тэвчиж тэмцэж ..баисан гэдэг хөөрхиидээ ........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 14:54:24
    Багш Туяацэцэг : Хамгийн саихан бие хаа томтой хөвгүүд нь эндсэн ш дээ бусдыгаа урсгачихгүи гэж хамаг бяраа шавхаж .тэвчиж тэмцэж ..баисан гэдэг хөөрхиидээ ........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 14:50:09
    Багш Туяацэцэг : Даан.ч харамсалтай....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 14:33:25
    Иргэн : Ямар өрөвдмөөр гашуун түүх вэ. Томчууд бид хүүхдүүддээ наргиж цэнгэх, амарч зугаалах гэсэн юм зааж өгмөөргүй байгаа юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 13:53:16
    Зочин: VANXANDI TOMSGN XELEERE DOLOOJ80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 13:52:26
    Зочин: SEXSEER BANXAMDI BIEE UNELLEED80955877ALNI SEXSEER BOOB XXI BOOW DOLOOJ80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 10:48:09
    9999: Um ma ni ******** me hum
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188