Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэй чаргаар гулгаж байгаад төмөр тор мөргөж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ сарын 21-нд дээрх хэрэг гарсан байна. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Жил бүр чарганаас унаж, бэртддэг хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байдаг. Чарганаас унаж, бэртэж, амиа алдагсдын золиос нь ихэвчлэн хүүхдүүд байдаг. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Хужирбулан орчимд есөн настай хүүхэд чаргаар гулгаж байгаад шонгийн мод мөргөж, амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдэж байсан билээ. Сүүлийн жилүүдэд чарганаас унаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 0-9 насныхан байгаа аж. Харин сүүлийн үед зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч шарганаас унаж, чаргатайгаа мөргөлдөж, амиа алдах боллоо. Шинэ жилийн баярын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал нэмэгддэг. Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 1-с арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 130 хүн чарганаас унасан шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ.Үүний 71 нь эрэгтэй, 59 нь эмэгтэй байна. Мөн нийт тохиолдлын 66 хувь буюу 86 нь 0-18 насны хүүхдүүд байжээ. Иргэд өвлийн улиралд ихэвчлэн Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг. Ингэхдээ чанарын баталгаагүй чарга, аюултай газар гулгахгүй байхыг мэргэжлийнхэн зөвлөж байгаа юм. Мөн манай улсын хилээр орж ирж байгаа хуванцар чарганд ямар ч хяналт, стандартын шаардлага байдаггүй тул худалдагчид чаргаа чанартай, найдвартай, бат бөх хэмээн зарж, иргэдийг олноор нь хохироож байгаа. Мөн иргэд ч өөрсдийн болон хүүхдүүдийнхээ тоглож байгаа чаргыг хэр найдвартайг мэдэхгүй мөртлөө хүүхдүүддээ авч өгдөг нь том алдаа болдог. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж, чаргатай осолдохоос сэргийлэх боломжтой. .

ХУВАНЦАР ЧАРГА ОРУУЛЖ ИРЭХЭД ТАВИХ СТАНДАРТ БАЙДАГГҮЙ
Мэргэжлийнхэн хуванцар чарга оруулж ирэхэд тавих стандарт байдаггүй гэх тайлбар өгдөг. Тухайлбал, чаргыг ямар ч хараа хяналт, стандартгүйгээр хилээр нэвтрүүлдэг. Зөвхөн аль улсад, ямар материалаар үйлдвэрлэсэн гэдгийг нь манайх хянадаг. чарганы ар талд “тэр улсын, тийм үйлдвэрт үйлдвэрлэдэг гэсэн бичиг байх ёстой байна. Хуванцар тоглоом нь хүүхдийн биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг стандарт байдаг. Хуванцар чаргын стандартыг оруулах журмыг 2020 онд боловсруулж, мөрдөж, эхэлнэ” гэсэн юм. Уулын оройгоос цасан манан татуулан гулгаж, нэг ойгоод буухад хугардаг, хөлдүү чарганы хэрэглээ хэрээс хэтэрлээ. ямар ч тоормос, хурд тохируулах юм байхгүй, нэг л гулгасан бол зогсоох боломжгүй чарганы гол хэрэглэгчид нь багачууд байдаг. Тоглож байгаад гэмтэж, бэртдэг гол “бай” нь ч хүүхдүүд байдаг нь бүр харамсалтай.
Хүүхдүүдийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд хүүхдээ дагуулж, ууланд гардаг. Тэгээд хүйтэнд хөлдсөн хуванцар чарга хагарч, хүүхдүүдийг аюулд оруулахаас гадна хүүхдээ чарганд суулгачихаад машинаараа чирээд явдаг бодлоггүй, хэнэггүй томчууд ч байна. Машиныхаа хортой утаагаар хүүхдээ утаад зогсохгүй, тэдний амь насанд санаатайгаар заналхийлж байна гэхэд энэ үйлдэл хилсдэхгүй. Өндөр уулын оройгоос тавхан настай балчир хүүхдээ ганцааранг нь чаргаар гулгуулж, ойгоод буух болгонд араас нь инээд хөөр, доог тохуу хийн баясах аав, ээж ч байна. Энэ мэт бодлоггүй алхамын цаана хүүхдийнх амь нас, эрүүл мэнд хамт яваа гэдгийг ойлгох сөхөө ч тэдэнд алга. Үнэндээ, монголд өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй учраас задгай уулын энгэр, чанаргүй хуванцар чаргыг хэрэглэх хүмүүсийн тоо цөөрдөггүй. Хүүхдээ дагуулаад очих дулаахан, тохитой цогцолбор ч байхгүй. Байгаа хэд нь борчуудын халаасыг юу ч үгүй сэгсэрч орхино. Өдрийн хагаст л хүүхдээ тоглуулж, гулгуулахын тулд сарын цалингийн тал нь аль хэдийн даваад явчихна. Халуун аарц, аяга кофеных нь үнэ тэнгэрт хадна. Ийм л учраас иргэд цагийн хязгааргүй уулын энгэрийг зорьж, чарга нэртэй аюулын харангад хүүхдээ даатгаж байна. Ганцхан удаа хэрэглээд хугарч, эвдэрдэг хуванцар чаргыг хэрэглээнээс бүр халъя.
.jpg)
| ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙГАА ХУВАНЦАР ЧАРГЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАЛЪЯ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |