Нүдний шилээ хамар дээрээ тохсон өвгөн найрагч тун саяхан л өөрийг нь номын олон хуудсаар “аялуулж”, авьяас билгийг нь түмэнтээ уудалсан бичгийн ширээнийхээ ард унших, бичих үйлээ хийж суусан нь лавтай. Ерөөс ээлжлэн хөврөх ертөнцийн бор хоногуудад эл эрхэм ийм нэг дүр төрхтэй сууж, номын харгуйд л бэдэрч явсныг түүнтэй энд тааралдсан хэн бүхэн, бүхий олон шавь нар нь мэдэх билээ. Өөрийг нь санан дурсахуйн энэ агшинд тэр хэдийнэ тэнгэрт нь од түгдэггүй, шувууд нь мөлхдөг, ус нь уруугаа биш, дээшээ урсдаг ертөнцөд саатчихсан, дараагийн номын үйлээ эхлүүлэхээр суугаа болов уу. Бид нэгнээ эндээс явахад хийж, бүтээсэн бүхнээр нь ийнхүү сэтгэж, тийм нэг газарт хүрсэн гэж санадаггүй гэж үү.

Ийн биднээс холдсон хүмүүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Л.Нямаа. Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд дайны жилүүдийн үймээнээр төрсөн гэдэг. Харин ном эрдмийн их үйлс нь Хэнтий аймгийн бага сургуулийн хоёрдугаар ангиас эхлэлтэй бөгөөд бүр “Монголын нууц товчоо”-ноос үүдэлтэйг хэдийнэ дуулцгаасан байх. Анх нууц товчоог уншаад, түүн дээр гарах гол горхи төдийгөөр л ойлгож байсан бол МУИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийн оюутан болоход нь эртний уран зохиолын багш нь бүр 100 удаа уншуулснаар сая нэг мөн чанар, үүх түүх, утга учрыг нь ойлгож, өөртөө шингээснээ хуучилсан байдаг. 1965 онд нэгэн шүлгийн тэмцээнд түрүүлснээр М.Цэдэндорж найрагч түүнд гарын үсэгтэй номоо өгч, гэрээ зааж өгсөн гэдэг. Ингээд тэр Ламзав гэх ахтайгаа хамт хадаг барин очсоноор багш, шавийн барилдлагатай болсон түүхтэй. Монголын уран зохиолын том оргил багшийнхаа тухай ойр дэргэдээс халуун түүх яриа дэлгэдгийг нь сонсоогүй сэтгүүлч, уран бүтээлчид ч цөөн байх. Мишээл тодруулж, хөрвүүлэн, туурвисан бүтээлүүдээрээ гэгээ татуулсан тэрхүү том найрагчийн хайр энэрэл, өмөг түшиг дор Ломбын Нямаа гэж саглагар том мод сүндэрлэн ургасан нь өдгөө хүртэл үр шимээ өгсөөр байна.

Тэрээр их сургуульд орохоос өмнө 1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан тэргүүтэй эрдэмтдээс суралцаж эхэлж, их сургуульд ороод утга зохиол судлаач Ш.Гаадамба багшийн шавь болсон гэдэг. Энэ тухай сэтгүүлч Э.Энхцолмонгийн “Өвгөн дэнлүү” ярилцлагад “Их сургуульд ороод Шанжмятавын Гаадамба гэх агуу эрдэмтний гар дээр ирсэн хүн шүү дээ, би. Тэр үед Дамдинсүрэнгийн Алтанхуяг, Дамбын Цэмбэл, Загдын Дамиран, Лхамжавын Лувсандорж, Тойсомын Галсан, Бадарчийн Шараа гээд авьяаслаг оюутнуудтай хамт суралцсан. Эдэн дундаа хамгийн авьяасгүй нь би л байсан. Би ч өөрөө тэрийгээ мэддэг. Чухам тэднийхээ авьяасанд чирэгдэж л оюутан насныхаа он жилүүдийг өнгөрөөсөн дөө” гэж дурссан байдаг. Мөн Ш. Гаадамба багш шавь нараа дагуулаад Сүхбаатарын талбай тойроод утга зохиолын тухай ярьж өгдөг байсныг нь ч онцлон ярьжээ.

Ийн их сургуулиа төгссөнийхөө дараа тэр 1971 оноос Хэнтий аймгийн Заах аргын кабинетэд арга зүйч, Өмнөдэлгэр, Батширээт, Өндөрхааны дунд сургуулиудад хичээлийн эрхлэгч, захирал, Хэнтий аймгийн Боловсролын төвд арга зүйчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин суурьшсан түүхтэй. Нэг ёсондоо найрагч төрөлх нутагтаа өөрийн эрдэм мэдлэгийг харамгүй түгээн амьдарсан, Монголын утга зохиолд Хан Хэнтийн дэг сургуулийг бий болгосон гэдгээрээ онцгойрдог билээ. Энэ талаар Жигжидсүрэнгийн Нэргүй “Роман2” номдоо “Ломбын Нямаа ах бол яруу найрагч гэхээсээ илүү Хэнтийн сүүлийн үеийн яруу найрагчдын " Загалмайлсан эцэг" нь гэж зүй ёсоор тооцогдох хүн. Нямаа ах л Монголын уран зохиолд Баатарын Галсансүх, Батжаргалын Одгэрэл, Дамбын Одгэрэл нарын "этгээдүүдийг” бэлдэж, "Хэнтийн яруу найргийн дэг зохиосон хүн. Дэлхийн уран зохиолыг Монголд нэвтэрхий сайн мэддэг хэдхэн хүний тоонд зүй ёсоор орох хүн бол энэ л нугдгар өвгөн. Нямаа багш байснаараа л Хэнтийн яруу найргийн гал 1990-ээд оны ширүүн шуурганд унтраагүй гэхэд болно” гэсэн нь тодорхой хариултыг уншигч танд өгөх биз ээ. Хотод ирснээр Чингис хааны нэрэмжит “Их Засаг” их сургуулийн “Чингис соосэ” олон улсын харилцааны сургуульд багшаар ажиллаж байсан.
Түүний бүтээлүүдээс нь дурдвал, төв, орон нутгийн тогтмол хэвлэлүүдэд хэвлэгдсэний дээр “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн 4, 61 дүгээр ботиудад “Балдан зураач” шүлэг, зохиолч өөрөө болон хүмүүсээс бичсэн захидлууд нь, “Монголын сонгомол яруу найраг” антологид “Миний амьдардаг ертөнц” шүлэг нь тус бүр нийтлэгдсэн нь бий. Мөн “Миний зуун”, “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором”, “Гүн ухааны алаг чулуу”, “Миний амьдардаг ертөнц” яруу найраг, ярилцлага, нийтлэлийн ном туурвижээ.

Өлчир чийрэг залуугаасаа өтөл болтлоо тэр ширээнээ суун ном, эрдмийн гэгээн харгуйд “алхаж”, өөрийнхөөрөө бодож олсон зоргоор тэнүүн ахуйдаа зогсолтгүй аж төрдөг байж уу гэсэн бодол ч өнөөх алдарт “Миний амьдардаг ертөнцөд...” гэж эхэлдэг шүлгээс нь үүдэлтэй. Түүнийг номоо “шагайж” суухуйд, гадаад орчинд амгалан тэнгэрт шувууд нисэлдэж, шөнийн огторгуйд одод гялалзан түгж, ойролцоох булгаас усны хоржигноон дуугарна. Гэсэн ч түүний дотор бол тэнгэрт нь од түгэхгүй, шувууд далавчгүй газраар мөлхөж, ус уруугаа биш өөдөө урсаж, өөд болсон хүмүүсийн сураг “Жаргаж дээ” гэж боддог байв. Тэр ертөнцийн дотор ийм нэг өөрийн ертөнцтэй, тэндэх ахуйгаа өөрийн сэтгэлгээгээр тохижуулж, зоргоор амьдарсаар энд иржээ. Тэгж амьдарч чаддаг, тийм тэнхээт эрх чөлөөтэй хүн одоо энд хэд бол. Яагаад ч юм тэр ер бусын ертөнцтэйгээр ганцаархнаа оршиж байгаад л буцчихсан юм шиг санагдах юм. Биччихсэн нь тэнгэр, шувууд, гол ус болохоос бусдыг нь тэр юу гэж сэтгэн байсан бол гэдэг нь ч сонин. Лав тэр чигээр нь хүлээн авч, хүлцэн тэвчиж амьдраагүй нь тодорхой. Үүгээрээ сэтгэлгээний асар их эрх чөлөөтэй, сулдаа ганхам жороотой найрагч байжээ.
| Шувууд нь мөлхдөг, одод түгдэггүй тэнгэртэй ертөнцөд одоо тэр оччихсон байгаа даа |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |