III, IV хороололд пүүзний дэлгүүр ажиллуулдаг Саагаа буюу М.Сандаг гэх залуу сайхан сэтгэлтэй хүмүүст тусалж, тэдэнд пүүз бэлэглэхийн тулд зорилтод арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр энэ удаад хог түүдэг, хоногийн хоолоо гудамжнаас олж иддэг залуугийн дүрд тоглож байгаад ээжээсээ өөрцгүй сайхан сэтгэлтэй хүнтэй таарсан юм. Түүнийг Ц.Диймаа гэдэг бөгөөд 60 настай. Түүнээс хүнийг хэрхэн хайрлаж, хүнд яаж тусалж болдог вэ гэдгийг үзэгчид ухаарсан байх. Хүн заавал баян болчихоод хүнд туслах хэрэггүй, байгаа бүхнээ бусдад зориулж болдог гэдгийг бусдад ойлгуулсан сайхан сэтгэлтэй Ц.Диймаатай ярилцлаа.
-Та ямар ажлаар явж байгаад Саагаатай таарсан юм бэ?
-Энэ сарын 16-нд зээ хүүгийн минь төрсөн өдөр болсон юм. Зоогийн газар хүүгээ хүлээгээд, цонхоор хараад сууж байтал нэг залуу саваад уначихсан. Түүний даралт нь ихсээд, ухаан алдаад уначихлаа. “Бурхан болчихсон байх вий” гэж айгаад очсон. Тэгээд “Гайгүй юу, хүү минь” гэтэл босоод ирэхээр нь баярлаад “Түргэн тусламж дуудъя” гэтэл яах юм бэ гэсэн. Тэгэхээр нь “Ус уух уу, дэлгүүрээс ус авч өгье” гэтэл "замын цаадах эмийн сангаас ус авхуулъя" гээд намайг дагуулаад явсан юм. Эмийн сангаас ус авч өгөөд эргээд хартал зүгээр болчихсон “Сайн байна уу, та” гэхээр нь балмагдаж бас л айсан. Бүр зүрх өвдөөд нөгөө хүү надад зүрхний эм авч өгсөн.

-Тэр залуу эмийн сан руу явж байхдаа тантай юу ярьсан бэ?
-Би эмийн сан руу явж байхдаа хүүгээс “Эмийн санд ус байдаг болчихсон юм уу” гэсэн. Тухайн үед би хэдэн төгрөгтэй явж байсан болохоор “Хархорин” захын хуучин хувцасны дэлгүүрээс “Гадуур хувцас авч өгье” гэтэл хүү дуртай “за” гэсэн юм. Түүнийг нэвтрүүлэг хийж байгаа гутлын дэлгүүрийн эзэн гэж яаж мэдэх билээ дээ.
-Танд бичлэгээ үзэхэд ямар санагдсан бэ. Хүүхдүүд нь баярлаж байна уу?
-Бичлэгээ олон удаа үзсэн. Хүн өөрийгөө өрөвдөөд уйлдаг л юм байна. Өөрийгөө хараад уйлсан гэхээсээ илүү сайхан сэтгэлтэй хүү таарсан болохоор тухайн үед ч уйлсан. Би их зөөлөн сэтгэлтэй хүн. Хааяа өөрийнхөө боломжоор хүнд туслахыг хичээдэг. Хүүхдүүд минь “Ээж минь сайхан сэтгэлтэй шүү” гэж баярлаж байна лээ. Би хүүхдүүддээ “Тэрэнд тэгж туслаад, энэнд ингээд” гэж ярьдаггүй юм. Энэ удаа бичлэгээс ээжийгээ үзсэн байх.
-Та сургуульд олон жил ажилласан гэсэн. Ямар ажил хийдэг байв?
-Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд 15 жил жижүүрээр ажилласан. Үе үеийн багш, сурагчидтай найзалж, нөхөрлөж тэдэнд тусалж байсан болохоор сургуулийнхан минь намайг андахгүй. Миний бичлэгийг сайхан сайхан үгтэй шэйрлэсэн байна лээ.
.jpg)
-Та бусдад туслах сайхан сэтгэлийг хэнээс өвлөсөн бэ. Аав, ээж нь танд юу захидаг байв?
-Би хүнд туслах ёстой, хүнийг хайрлах ёстой гэдгийг аав, ээжээсээ өвлөсөн. Аав, ээж минь малчин хүмүүс байсан болохоор багаас минь ажилд сургасан. Үнээгээ саагаад дуусчихаар ээж минь “Тэдний үнээг саалц” гээд хувин бариулаад явуулчихдаг байлаа. Би өөрийгөө зургаан настайгаасаа л бусдад тусалж сурсан гэж боддог. Хоосон хоносон ч хамаагүй бусдад хоол хийгээд өгчих юм сан гэж боддог.
Хүнд туслах ухаанд аав, ээж минь намайг сургасан. Аав, ээж намайг “Авахаасаа илүү өгч байгаарай. Хүнд өгсөн зүйлээ буцааж авч болохгүй. Хүнээс хариу битгий нэхэж байгаарай” гэж захидаг байсан. Би захиасыг нь мартахгүй биелүүлэхийг хичээдэг.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Уянга сумынх. Бага нас минь Уянгын Асгат гэх газар өнгөрсөн. Тарагт суманд долдугаар ангиа төгсөөд, 1979 онд Улаанбаатарт шилжиж ирсэн. Аав минь лам байсан болохоор ганданд суудаг байлаа. Би эцэг, эхээсээ 12-уулаа. Тэднээс тав, зургаа нь үлдсэн байна.
-Таныг өөрийнхөө бичлэгийг үзээд хүнд туслах ямар сайхан юм бэ гэдгийг дахин мэдэрсэн болов уу гэж бодсон. Хүнд өгөх юм багаддаггүй гэдэг шүү дээ. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
-Хүнд ганц чихэр өгсөн ч баярладаг шүү дээ. Багаасаа хүнд туслаад сурчихвал сайхан байдаг юм.
Заавал баян болчихоод, баян болсныхоо дараа хүнд туслах хэрэггүй. Юмтай ч бай юмгүй ч бай байгаагаа өгчихвөл болдог байхгүй юу. Өмсөхгүй хуучин хувцсаа угаагаад хэрэгтэй хүнд нь өгчихвөл баярлана шүү дээ. Бид хүний хуучин хувцас өмсөж л хүн болсон юм чинь ялгаа юу байх вэ.
Тийм болохоор би өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хуучин хувцсыг угаагаад “Хэрэгтэй хүмүүст нь өгөөрэй” гээд хорооны мэргэжилтэнд аваачаад өгчихдөг юм. Бас хүний өгсөн юмыг голж болохгүй. Би ч гэсэн багш нарын өгсөн хувцсыг цэвэрлэж өмсөөд гялалзаад явдаг л байлаа. Хүний өгсөн юм хэзээ ч багаддаггүй юм.
-Та бичлэгийн үеэр “Хүн хүнээ хайрлах нь хамгийн сайхан. Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй” гэж байсан. Хүнийг хайрлах сайхан сэтгэлийг та юутай зүйрлэх вэ?
-Хүнийг гаднаас нь дүгнэх хэрэггүй. Хүний сэтгэл гэдэг агуу. Дотор нь юу ч багтаж болно.
Сайхан сэтгэл бол диваажин л гэсэн үг. Хүнийг “гуйлгачин, архичин” гэж ялгаж болохгүй адилхан аав, ээжтэй, амраг садантай байгаа.
Тэгэхээр залуучуудыг монгол хүний зан чанар, хайрлаж, энэрэх сэтгэлийг битгий гээгээсэй гэж боддог.
-Тэр залуу тантай таарсандаа баярласан байх даа. Та цэргийн баяраар очиж урмын үг хэлж, бэлэг өгсөн байна лээ.
-Тэр хүү надтай таарсандаа жигтэйхэн их баярласан гэнэ лээ. “Тань шиг хүнтэй өмнө нь таарч байгаагүй, баярлалаа” гэсэн. Тэгээд хүү бид хоёрт пүүз, мөнгө өгсөн. Би цэргийн баяраар очиж, сэтгэлийн үгээ хэлж, баярласнаа илэрхийлчихээд ирсэн. Хүү завгүй байсан болохоор “Дараа тухтай ирээрэй” гэж байна лээ.

-Таны “Сайхан хүүтэй боллоо доо” гэх үг олон хүний сэтгэлд хүрсэн. Хүн бүрийг хүү шигээ бодож, хайрладаг сэтгэлийг тань залуучууд дуурайх байх?
-Би найман хүүхэдтэй байсан. Нэг нь хүүхэд байхдаа, том нь 10 жилийн өмнө бурхан болсон. Би бурхан болсон охиныхоо гурван хүүхэдтэй амьдардаг. Тухайн үед нялхаараа байсан. Одоо бүгд том болчихсон надад туслаад ханьтай сайхан байна. Хүн уулзаж, учирсан хэн бүхнийг хүү шигээ, хань шигээ бодож байх хэрэгтэй. Тэдэнтэй яг ижил хүн байдаг. Залуучууд миний үгийг зүрх, тархиндаа шингээж, ухаарсан байх.
-Таныг бусдын хэлсэн сайхан үг, тэдний баярласан сэтгэлийн хүчээр жаргалтай амьдардаг байх гэж бодсон. Хүмүүс танд баярласан сэтгэлээ хэрхэн илэрхийлдэг вэ?
-Манай сургуулийнхан намайг тэтгэвэрт гарахад уйлж байсан. Би багш нарт хоол хийж өгдөг, тэдэнтэй бүр дасал болчихсон байж. Хүнээс сайхан үг сонсох сайхан байлгүй яах вэ. Хамт олныхоо буянаар өдий зэрэгтэй урамтай сайхан явна. Хүнд сайхан сэтгэл гаргаж, тусалснаараа буруудах юмгүй.
-Та залууст хандаж юу хэлэх вэ?
-Залуучууд минь “Эрдэм ном сайн сурч, хүнийг хайрлаж сураарай” гэж хэлмээр байна. Хүн юу тарина түүнийгээ хураадаг гэдэг юм шүү.
-Танд баярлалаа. Аз жаргал хүсье.
-Баярлалаа.
| СААГААД ТУСАЛСАН ЭМЭЭ Ц.ДИЙМАА: Тэр хүүг ухаан алдаад уначихлаа гэж айгаад очтол эрүүл байсанд нь баярлаж, “Гадуур хувцас авч өгөх үү” гэж асуусан |
|
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |