• Өнөөдөр 2025-03-15

Хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулах шийдвэр гаргажээ

2020-11-21,   879

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хүргэлтийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл өглөө. 
Тодруулбал, нийслэлийн онцгой комисс хуралдаанаар  өнөө өглөөнөөс хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулах шийдвэр гаргасан байна. 
 
Цаашдаа хүнсний худалдаа, хот нийтийн аж ахуйтай холбоотой үйлчилгээнд явдаг бүх төрлийн машиныг QR системд холбож, бүртгэлжүүлэхээр болжээ. Бүртгэлийг ирэх даваа гарагт дуусгах бөгөөд бүх машин уг системээр холбогдож тодорхой цагуудад ажиллах юм. Уг шийдвэр бэлэн байдлын үед ажиллах 13 байгууллагын авто машинд хамааралтай бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч QR кодоо бүртгүүлэх шаардлагатай аж.
 
 

Хүнс хүргэлтийн үйлчилгээг 07:00-17:00 цагт явуулах шийдвэр гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188