• Өнөөдөр 2025-03-15

Голын усанд амиа алдах гэж байсан иргэнийг аварчээ

2020-11-21,   595

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр багийн “Наран шарлага” гэдэг газар “Ховд” голын усанд хүн унасан тухай дуудлага өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 15:22 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид хоёр км замыг туулан очиход эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Е.Серикжан тус иргэний амийг аварч, эсэн мэнд гаргасан байжээ.
Тус иргэн нь амиа хорлохыг завдсан байж болзошгүй бөгөөд голын ус бүрэн хөлдөөгүй, урсгал ширүүн байсан учир амиа алдах эрсдэл өндөр байсан гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Голын усанд амиа алдах гэж байсан иргэнийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188