Бидний ертөнцөөс нэгэн найрагч од харвалаа. Их сайхан иртэй, үнэнийг хатуухан хурц шулуун илэрхийлэгч тэр байв. Тэрбээр эндэхийн оршихуйнхаа тухай
Гадас гороолох нохой шиг
Амьдрал дунд гинжтэй
Хүмүүсийн тойрогт хөл дүрэн
Өдөр шөнийн тэгийг
Газарт дугуй зурж тэнүүчлэх хүмүүсийн дунд
Дугуй зурж
Эцэс төгсгөлгүй энэ дугуйг даган
Би хүмүүсийн дунд явна
Энэ хүмүүсийн би эхлэлсэн бил үү
Төгсгөлсөн бил үү...хэмээн бичиж байжээ. Магад тэр энэ амьдралын эхлэл явсан байх аа. Одоо харин төгсгөл боллоо. Нэг газраа гинжтэй амьдралын урсгал лав яваагүй ээ, тэр. Өөрийнхөөрөө, өөрийн тасхийсэн гайхам шүлгүүдээрээ тэр амьдралыг, ахуйг сөрж л явсан. Ганцхан халуун жишээ дурдахад, түүн шиг хайрыг ойлгодог нэгэн ховор байж уу гэмээр. “Миний хайртай бүсгүй янхан” гэж хэн шүлэглэж чадсан, чадах билээ. Одоогоор тэр л байна. Хайр дотогшоо биш гадагшаагаа, хайрыг нууж биш, зарлаж болохыг тэр бичсэн болов уу гэмээр. Түүгээрээ тэр зоригтой, ирэмгий, иртэй, хахир мөртлөө багтаж ядсан их хайр тээсэн нэгэн байж. Уран бүтээлийн хувьд өгүүлээд баршгүй олон зүйл байгаа ч ингээд төгсгөх нь зөв болов уу. Түүнийг мэдэж амжаагүй нь, мэдэхийг хүсэх хэн бүхэн шүлгийг нь хайж уншиж, “Зүг чиггүй гурвалжин” номыг нь сөхнө биз ээ. Тэнд энд амьдарч байсан Хасар тэр чигээрээ байж байгаа. Өөрийгөө үлдээх ганц зүйл бол мэдээж бүтээл нь.
Харин сайхан ч аавын сайн хүү гэдгийг бол хэн бүхэн мэдэх биз ээ. Монголын утга зохиолын өнөө цагийг багана мэт түшилцэж явсан тэр өнөө өглөө хорвоогоос буцсан гунигт мэдээ олон найрагч, зохиолч, уншигчийг гунигт автууллаа. Явах нь үнэн байсан ч дөч гаруй насандаа арай л эрт амьдрал хэмээх морины дөрөөг мулталлаа. Сайхан найрагч ааваар нь дутаж яваа олон ч хүн хүүгээр нь дүүргэж бодож явсан. Хүү нь байгаа болохоор сайхан найрагч бидний дэргэд байгаа гэж итгэх нь ч байсан. Одоо харин Лхагвасүрэн хэмээх яруу найргийн их айлаас тэдний үлдээсэн шүлэг найраг л үлдлээ. Их найрагч Хасар хүүдээ хэчнээн хайртай байсныг, хамгийг нь үргэлжлүүлнэ, найргийн ертөнцийг нь цааш нь авч явна гэж их итгэж ч байсан байх. Гэвч тэр аавыгаа санаад, аавдаа үнсүүлэхээр яваад өгчээ. Магад аавдаа өдийд үнсүүлчихээд, зэмлүүлж суугаа ч байж магадгүй. Аргагүй дээ гэж аав нь дотроо өмрөөд, гаднаа бол тэвчихгүй яасан юм гэж хатуу үгээр ороолгож л суугаа болов уу. Гэхдээ Хасар найрагч тэсээгүй нь, дэндүү их аавыгаа санаж байсан нь үнэн. Бавуугийн Лхагвасүрэн гэж агуу найрагч аавынхаа дэргэд яруу найрагч болж, өндийж, Монголын уран зохиолд Хасар хэмээх нэгэн өнгө төрхийг бий болгож, орон зайгаа бэхэлж явсан тэр аавыгаа өөд болсноос хойш ихэд үгүйлж, ганцаардах болсноо цахим хуудастаа хэдэнтээ бичиж үлдээсэн байсныг ойр дотны болоод хол орших хэн ч анзаарч байсан болов уу. Тиймдээ ч тэр аавынхаа явсан тэр жилийн намрыг ихэд урт байсан тухай бичиж үлдээж.
Тэгэхдээ “Хагацлыг бурхан зурж надад үзүүлэх гэсэн мэт тэгээд ижий минь нулимс шиг их улаан навчис үерлэсэн хэцүү өдрүүд өнгөрлөө... Ааваа та амар амгаланг олов уу” гэж бичсэн байгаагаас тэр их аавыгаа үгүйлж байж. Тэгээд ааваасаа асуусан амар амгаланд хүрэхээр өглөө эрт гарчээ. Найрагчгүй болсон бидэнд уйтай ч аавыгаа санасан, очих гэсэн сэтгэлийг яах билээ. Эргээд харин бидний ертөнцөд аавтайгаа, аавынхаа хүү болоод төрөөрэй. Тэгээд урт удаан амьдраарай. Үүрд аав хүү хоёрын үлдээсэн найргийн шадуудыг нь бид эргүүлж, тойруулж, ухаарал, сэхээрэл авсаар байх болно.

| ЗУЛ: НЭГЭН НАЙРАГЧ ОД ХАРВАЛАА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |