Эрээний боомтод хөл хорио тогтоосноор Монголын худалдаа эрхлэгчид Туркээс бараа, бүтээгдэхүүнээ захиалж, саяхан хоосорч байсан лангуугаа Турк бараагаар дүүргэх болжээ. Өөрөөр хэлбэл, Эрээний хил хаалттай энэ цаг үед Турк Улс монголчуудын хувьд хоёр дахь Эрээн болж байгаа гэсэн үг.
Өнгөрсөн аравдугаар сарын 14-нөөс Замын-Үүд-Эрээний боомтыг хязгаарлаж, хөл хорио тогтоосон. Харин Эрээний хил хаагдсанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомстож, бараа бүтээгдэхүүний үнэ 8.3 хувиар өссөн нь худалдаа эрхлэгчдийг Туркээс бараа зөөхөд хүргэжээ.
Эрээний хил хаагдсанаас хойш хувиараа худалдаа эрхлэгч, онлайн шопын худалдаа эрхлэгчид агаарын нислэгүүд нь хэвийн үргэлжилж байгаа Турк, Солонгос руу захилга хийх нь ихэсжээ. Ялангуяа Монгол Улсаас Турк руу визгүй зорчдог нь худалдаа эрхлэгчид Солонгосоос илүү Турк руу бараа, таваар татахаар их явах болсонтой холбоотой аж. Мөн Турк Улс руу нисэхэд коронавирусийн PCR шинжилгээ, вакцины гурав дахь тунд хамрагдсан эсэх шаардлагагүй байсан нь үүнтэй холбоотой гэнэ.
Хувиараа худалдаа эрхлэгчид Туркээс худалдан авалт хийх нь ихэссэнтэй холбоотойгоор “Шинэ зам”, “Торгоны зам”, “Чандмань”, “Оргил ложистик” зэрэг Туркээс карго хүргэлттэй ББСБ-тай холбогдож үйл ажиллагаа болон үнийн тухай мэдээлэл авсан юм. Үүнд,
Харин бараа, таваар Туркээс гараад хил гаалийн асуудлаас хамааран хамгийн багадаа 1-1.5 сарын хугацаанд Монголд ирдэг байна.

Монголчууд Туркийн нийслэл Истанбулд байрлах Aksara, Olivium, Karaca зэрэг томоохон зах, худалдааны төвөөс худалдан авалтаа хийдэг аж. Харин өнгөрсөн сараас хойш Турк лираны ханш буурч, ам.долларын ханш огцом өсөх болсон нь Туркт ч бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй байгаа юм байна.
Өнгөрсөн есдүгээр сард нэг ам.доллартой Турк 8.2 лира тэнцэж байсан бол одоо 16.7 лира нэг ам.доллартой тэнцэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Туркийн бараа бүтээгдэхүүний ханш ч тодорхой хэмжээгээр өссөн байна.

Турк Улсын одоогийн нөхцөл байдал болон худалдан авалтын талаар Турк Улсын нийслэл Истанбул хотод хувиараа худалдаа эрхлэгч Б.Оюунсүхтэй цөөн хором ярилцлаа.
-Одоо Турк Улсад халдвар хамгааллын нөхцөл байдал ямар байгаа вэ. Бараа, бүтээгдэхүүн худалдан авахад хүндрэл гарч байгаа юу?
-Турк Улсад хөл хорио, хязгаарлалт өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхэлж цуцлагдсан. Түүнээс хойш байгаа хотоосоо шалтгаалан иргэд нь ч амны хаалт зүүхээ больж байна. Гэхдээ олон нийтийн газарт зүүх үүрэгтэй.
Худалдан авалт хийхэд хүндрэл гэх зүйл байхгүй. Харин захаас бусад олон нийтийн газарт коронавирусийн халдваргүйг батлах QR кодоо тогтмол уншуулж байгаа.

-Таны хувьд бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа ихэвчлэн Туркийн ямар дэлгүүр, захаас авдаг вэ?
-Үйлчлүүлэгчид чанартай бараа нийлүүлэх гэж бүх л газраас сонголт хийж авдаг. Дэлгүүр, зах, бүр үйлдвэрээс нь ч очиж авна.
-Замын-Үүд, Эрээний боомт хаагдсанаас хойш монголчууд голчлон Туркээс бараа татах болсон талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байгаа. Харин Эрээний боомт хаагдсан нь Туркээс бараа, бүтээгдэхүүн татан авахад хэр их нөлөөлсөн бэ?
-Туркээс газрын карго ОХУ-аас дамжиж явдаг болохоор урьдынхаараа хэвийн явж байгаа. Харин агаарын ачаа Эрээний боомтоор дамждаг болохоор удаашралтай л байна. Одоо чартер нислэгүүд нь нэг кг ачаанд 10-13 ам.доллар авах болсон. Мөн ариутгал, гаалийн бүрдүүлэлт зэрэг зүйлээс шалтгаалж бараагаа Монголд аваачих, хүн тухайд нь тараах хугацаа харилцан адилгүй л байна.
-Сүүлийн үед Туркийн лираны ханш унаж, бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор бараа, бүтээгдэхүүн худалдан авахад ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгаа вэ?
-Монгол дансандаа мөнгөө аваад АТМ-аас Турк лира болгож авахад банк болгон харилцан адилгүй байгаа. Турк лираны ханш унасан ч, ам.долларын үнэ маш өссөн. Үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа.
Онлайн шоп эрхлэгчид зардал их өндөр. Дэлгүүрээс бараагаа аваад гарахдаа картаа уншуулахад унах ханшны зөрүү, унаа, шатахуун, Монгол авчраад савлаж уутлаж, боох гээд өртөг их гарна.
- Бараа, бүтээгдэхүүний үнэд хэр зэрэг өөрчлөлт орсон бэ?
-Үнийн хувьд яг барааных ханшаар боддоггүй. Бодит үнийг нь шууд хоёрт хувааж, өөрийн нэмэгдлээ нэмдэг. Өөрөөр хэлбэл, шошгон дээрх үнийг хоёрт хуваадаг гэсэн үг. Энэ нь гарч буй зарлагатай холбоотой юм л даа.
| Турк Улс хоёр дахь Эрээн боллоо |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |