Уран зураг гэсэн хоёр үгийн мөрөөр амьдарч, галерейн хананд дурайх бүтээл бүрдээ өөрийгөө үлдээсэн нэгэн эрхэм хорвоогоос буцсан мэдээ хэдэн хоногийн өмнө дуулав. Тэр бол Монгол Улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Франц Улсын Ардын зураач Б.Чогсом агсан байлаа. Эл нэрийг “Тайхар чулуу”, “Хорго”, “Говь”, “Бөх” ,”Хатан туул” зэрэг зургийн дор бичигдсэн байхыг харснаас эмгэнэлийн мэдээн дээрээс уншина гэж санаагүй. Гэвч тэр ирээд, буцах хүний орчлонгийн жамаар буцлаа.
Энэ хугацаанд тэрээр олон сайхан бүтээлийг бидэнд үлдээжээ. Түүнээс хамгийн ойр нь “Хатан туул” нэртэй зураг. Их хотод Туул голыг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ бидний мэддэг туул хогондоо дарагдсан. Харин нэгэн цагт дэргэдэх орчин нь нов ногоон, тунгалагхан урсах Туулыг тэр бидэнд зургаараа сануулж үлдээсэн билээ.

Мөн хэсэг цагаан үүл, цэлмэг хөх тэнгэртэй, ногоон талд ид хаваа гайхуулсан зодог, шуудагтай арван бөх, ногоон дээлтэй засуултай “Бөх” зургийг уншигч та андахгүй мэднэ байх. Зургийн түүх нь их сонин. Анагаахын оюутан байхдаа жил гаруй бөхийн барилдаан үзэж, судалгаа хийж , арай гэж зотонгоо бэлдээд, бүх дүрсээ гаргаад сууж байтал эхнэр нь “Халуун цай уу” гээд аягатай цай өгөхөд нь алдсан аж. Сар гаруй гэрээсээ гарч чадахгүй байж байгаад зургаа дуусгаж, түлэнхий нь эдгэснээр тус бүтээл "төрсөн" байгаа юм. Харин "Тайхар чулуу" бүтээлийн түүх нь түүний бага байхаас үүдэлтэй. Тэрээр энэ талаар "Анх би 1939 онд есөн настайдаа тайхар чулууг харсан юм. Тэр үед хот руу явж байсан машинд 40 хүн сууж явсан. Аав хүмүүст "Энд аварга могойг дарсан юм гэнэ лээ" гээд домгийг нь ярьж өгч байсан. "Би ямар мундаг аварга том могой байсан бол оо" гэж боддог байлаа" хэмээн дурсжээ.
Ингэж л тэр бага балчир насандаа үзсэн, харснаа зургаар илэрхийлж, бүтээлээ туурвисан бол зүүд зөн билэг, сансар огторгуйн бүтээл ч зуржээ. Түүний "Зөгнөл биелэв" нэрт зураг бий. Энэ зургаа тэрээр Ж.Гүррагчаа сансарт ниссэн түүхэн үйл явдалд зориулан бүтээсэн байна.
Хүн энэ хорвоод мэндэлсэн нь эрхэм. Мэндлээд буцах хүртэлх цаг хугацаандаа ямар нэгэн зүйлийг хийж, нэрээ, цаашлаад өөрийгөө үлдээдэг. Товчхондоо хийсэн бүтээсэн бүхэндээ хүн үлдэж байдаг. Үүний хамгийн том жишээ бол эл зураач. Ерөөс түүний бүтээл зураачийн баяр гуниг, шаналал, бахархал, хайр, дурсамжийг тэр чигээр нь илэрхийлэх бөгөөд өөрийгөө тэр зурсан зураг бүхэндээ үлдээжээ. Бид түүний зургийг хаана ч, ямар ч үед үзсэн дотроос нь инээж, уйлж, баярлаж, бахархах түүнийг олж харах мэт санагдана. Ингэж л хүн бүтээлдээ үлддэг гэдэгт итгэдэг.

Тэрээр нэгэн ярилцлагадаа “Зураач болдог явдал миний бүр мах цусны юм байсан. Мөн зураач хүн олон талт амьдралаар амьдарч, сэтгэдэг учраас, би энэ хорвоод төрчихөөд юу хийх, яах ёстой гэдгээ эрт мэдэрсэн” хэмээн өгүүлжээ. Ингэж түүн шиг өөрийгөө эрт мэдэж, мэдэрснээрээ амьдарсан хүн хэд бол гэж бодоход цөөхөн санагдана. Хүн юмыг эрт ухаарах тусмаа амжиж ихийг бүтээдэг гэдгийг тэр амьдарсан цаг хугацаагаараа нотолсон мэт. Түүний зургийн замнал 1942 оноос эхэлж, 1996 онд Франц Улсад уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан анхны Монгол зураач болж, 2003 онд түүнийг Франц Улсын Ардын зураач цолоор шагнасан байдаг билээ. Харин энэ үед Монгол Улс түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээж, 2007 онд Ардын зураач цолыг хүртээсэн. Тэр ингэж л мандаж, дүрэлзсэн. Авьяастай төрсөн, түүнийгээ хөгжүүлж, түүгээрээ амьдарсан. Одоо бид түүнтэй уулзахгүй ч бүтээл, туурвилтай нь мөнхөд уулзаж, түүнийг дурссаар байх болно. Тэр бүтээлдээ,Урчуудын эвлэлд, уран зургийн галерейд бий.
| ДУРСАХУЙ: ТЭР БҮТЭЭЛДЭЭ БИЙ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |