• Өнөөдөр 2025-05-21

Цэцээ гүнээс бууж явсан нэг иргэн төөрч, сураггүй болжээ

2021-10-03,   521

            Өчигдөр 12:00 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын “Номт" багийн харьяат долоон иргэн Цэцээ гүн рүү гарчээ. Улмаар 19:00 цагийн үед буцаж буух үедээ тэдний нэг 33 настай, эрэгтэй Д.Б төөрч, сураггүй болжээ. Бусад зургаан иргэн нь түүнийг эрэн хайсан боловч олдоогүй тул өчигдөр оройн 23:00 цагт Төв аймгийн онцгой байдлын албанд энэ тухай мэдэгдсэн байна. 

Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт 23:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. 


Цэцээ гүнээс бууж явсан нэг иргэн төөрч, сураггүй болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188