Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гаргаж, Засгийн газраас 171 дүгээр тогтоол батласан билээ. Тэгвэл коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 117963 хүрч, нас баралтын тоо 578 болсон энэ хүнд үед наадам тэмдэглэх нь зохимжгүй гэж үзсэн иргэд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн “NO NAADAM” “ТЭВЧЭЭР ТАСАРЛАА” зэргээр хөдөлгөөн өрнүүлж, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн. Нийгмийн сүлжээнд илэрхийлж буй иргэдийн эсэргүүцэл тодорхой үр дүнд хүрээгүй учир өчигдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулав. Иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл өөрт тулгамдаж буй асуудлаа хөндөж, халдварын улмаас иргэд олноороо нас барж буй энэ үед цахим наадам тэмдэглэхгүй байх нь зөв гэдэгт дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Тэд "Нас барсан иргэдийн төлөө эмгэнэл илэрхийлэх нь бүү хэл наадам тэмдэглэж буй Төрдөө гомдож байна" хэмээн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Тэгвэл олны танил, урлаг соёлын нэр бүхий төлөөллүүд цахим наадмын урлаг соёлын арга хэмжээнд оролцохгүй гэдгээ нийгмийн сүлжээнд илэрхийлсэн. Цахим наадмаас татгалзаж, дуу хоолойгоо нэгтгэсэн олны танил эрхмүүдийг танилцуулж байна.
1. “Люмино” хамтлаг

“Наддаа ирээч”, “Өвөл”, “Заримдаа”, “Тултал хий” зэрэг уран бүтээлээрээ олны танил болсон “Люмино” хамтлагт Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар дуулах санал тавьжээ. Тус хамтлагийн зүгээс цар тахал хүнд байгаа энэ үед урлагийн арга хэмжээнд оролцохоос татгалзаж, нас барагсдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийллээ
2. Дуучин Б.Маралжингоо.
.jpg)
“Хүлээсэн учрал”, “17 нас”, “Хайраа надад мэдрүүлээч” зэрэг залуусын сонсох дуртай хит дууг амилуулсан чадварлаг дуучин Б.Маралжингоо мөн Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцох саналаас татгалзжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Миний ойр дотнын бүх хүн халдвар авсан. Мөн 500 гаруй хүн тар тахлын улмаас амиа алдаад буй хүнд цаг үед цахим наадмын нээлтэд оролцох санал ирлээ. Миний хувьд оролцож чадахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна” гэлээ
3. Рэппер Н.Цэцэнбилэг.

"...Халзан толгой, хоёр соёо..."хэмээн үзэл бодлоо үгээрээ илэрхийлдэг Рэппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан “No Naadam”, “Тэвчээр тасарлаа” нөлөөллийн хөдөлгөөнд дуу хоолойгоо хүргэсэн. Мөн тэрбээр “Надад Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцох санал ирээгүй. Хэрвээ ирэх юм бол “Үгүй гэж хэлнэ” хэмээн цахим хуудаснаа бичсэн юм.
4. “Мөнхийн рэп” хамтлаг
(40).jpg)
Нэгэн цагт “Зөөлөн гуниг”, “Цаснаар”, “Хэлэх үг” “Хайрын тухай” зэрэг уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж явсан “Мөнхийн рэп” хамтлаг мөн цахим наадмыг эсэргүүцэж буйгаа нийгмийн сүлжээнд илэрхийлсэн. Тус хамтлаг энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд зориулж “Монгол гэр” хэмээх шинэ уран бүтээлээ туурвисан. Гэсэн хэдий ч улс орон хямралтай, хүнд байгаа энэ үед цахим наадмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Энэ мэтчилэн урлаг соёлын төлөөлөл, нийгмийн нөлөө бүхий эрхмүүд цахим орчинд болон Сүхбаатарын талбайд очиж “No Naadam”, “Тэвчээр тасарлаа” зэрэг нөлөөллийн хөдөлгөөнд өөрийн дуу хоолойгоо хүргэлээ. Түүнчлэн тэдний дунд “Ид шидийн орон” төслийн санаачлагч Ч.Ганжавхлан, “DOZ” энтертайментийн жүжигчин А.Мөнгөнзул, Хуульч, өмгөөлөгч, дуучин Т.Бат-Оргил зэрэг эрхмүүд байсан юм.
| Тэд цахим наадмаас татгалзав |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |