Оюутолгойн төсөл тойрсон асуудал хаанаас эхлэв гэдгийг эхнээс нь товч бөгөөд тодорхойгоор авч үзье.
BHP, Рио Тинто зэрэг үндэстэн дамнасан корпорациуд 1990-ээд оны сүүл үеэр манай улсад үйл ажиллагаа явуулахаар орж ирсэн байдаг. Уг хоёр компанийн нэг болох BHP монголоос явахдаа Оюутолгой ордод хайгуулын өрөмдлөг хийж, лицензийг нь Канадын “Айвенхоу Майнз” компанид шилжүүлсэн. Оюутолгойн хэмжээний томоохон төслийг компани дангаараа хэрэгжүүлэх боломжгүй учир Рио Тинто компанитай хамтарч ажиллахаар болсон билээ. Ингээд 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, үүнээс хойш гуравхан жилийн дотор ил уурхай, баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэл явуулахад шаардагдах дэд бүтцийг бүтээн байгуулж 2013 оноос эхлэн борлуулалт хийж эхэлсэн. Энэ хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас нэг жилийн дараа хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдаж Монголын тал 34, үлдсэн 66 хувийг Рио Тинто компани өөрийн охин компани болох “Туркойз Хилл Ресурс” гэх компаниар дамжуулан эзэмших болсон юм. Оюутолгой тойрсон асуудал ингэж эхэлсэн түүхтэй. Тэгвэл маргааны гол суурь шалтгаан юу байв гэдэгт анхаарлаа хандуулъя.
Оюутолгойн ордыг ашиглах бүтээн байгуулалттай зэрэгцэн гэрээний асуудлаарх маргаан гарч эхэлсэн байдаг. Маргааны гол сэдэв нь менежментийн зардлын хувь хэмжээ өндөр, зардал 1.5 тэрбум ам.доллараар хэтэрсэн, 22 тэрбум ам.долларын өр гэх мэтээр хөвөрдөг. Үүнд татварын маргаан мөн нэмэгдэнэ.
Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллартой тэнцэнэ гэж байсан ч өдгөө 11.4 тэрбум ам.доллар боллтоо огцом өсөөд байгаа. Рио Тинто компани шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор олон улсын арилжааны 15 банкнаас доод тал нь LIBOR+2.5, дээд тал нь LIBOR+4.75 хувийн хүүтэй 6.5 тэрбум долларыг 12-15 жилийн хугацаатай зээлсэн байдаг. Энэ зээлийн хүү есөн хувь байгаа нь Монголын талыг алдагдалд оруулахад хүргэсэн гэлцдэг. Мөн гүний уурхайн хөрсний сул хатуулаг чанараас шалтгаалж зардал нэмэгдэх үр дагавар үүссэн аж.
Түүнчлэн хөрөнгө оруулалтын анхны гэрээний зардлыг нөхсөний дараа манай улс 2023 оноос Оюутолгой төслийн 50-иас дээш хувийг эзэмшихээр байсан ч хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нэмж баталснаар энэ хугацаа 2041 он хүртэл хойшлогдсон. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр Монголын талын ашиг хүртэх хугацаа хойшлогдох юм. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч энэ хугацаа 22 сараар хойшилж, зардал нь нэг тэрбум 450 сая ам.доллар буюу 30 хувиар өссөн.
Түүнчлэн Оюутолгой компанийн 2013-2015 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийхэд нийт хоёр их наяд 387 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул 377 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Харин 2016-2018 оны үйл ажиллагаанд 2020 онд татварын хяналт шалгалт хийгээд, нийт долоон их наяд 429.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн тул 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. Эхний буюу 2018 оны 377 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүсгэж Лондонгийн арбитрт хандсан. Уг маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж буй. Уг татварын маргаан 2022 оны аравдугаар сар хүртэл үргэлжлэх талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн байдаг. Оюутолгой компани татварын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийг Төрийн сан руу шилжүүлсэн ч арбитрын маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч энэ мөнгө манайд үлдэх эсэх нь шийдэгдэх юм.
Хөрөнгө оруулагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг “Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд байгуулсан бөгөөд энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй. Харин Рио Тинтогоос Оюутолгойн хэлэлцээрт оролцохоор Зэсийн группийн захирал Б.Болдоор ахлуулсан баг Монголд ирээд байгаа билээ. Нэлээд хүлээлт үүсгээд байсан уг хэлэлцээг тойрсон асуудал болоод хоёр ахлагчийн байр суурь хэлэлцээ эхлэх гэж буй энэ үед хамгийн чухал юм. Тэгвэл Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд өөрийн байр сууриа илэрхийлээд буй.
Тэрбээр “Барууныхан шиг ширээний хоёр талд сууж байгаад хэлэлцээр хийхээс илүү гэрийн тооно тойрч сууж байгаад асуудлаа хамтарч шийдье гэсэн хандлагатай байна. Учир нь Оюутолгойн төслийн хүрээнд Рио Тинто болон Монгол Улс хоорондоо өрсөлдөх бус асуудлаа хамтдаа ярилцаж, дэлхийд өрсөлдөх хамтын шийдэл гаргана гэсэн хүлээлттэй байгаа” гэдгээ илэрхийлсэн.
Түүнчлэн “Рио Тинто компани Оюутолгойн төсөлд 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч ашиг хүртээгүй байгаа. Монголын тал ч мөн ашиг хүртээгүй. Одоогоор ашгийн тухай ярихад эрт байна” гэдгээ илэрхийлсэн. Харин 22 тэрбум ам.долларын өрийн асуудалд “11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тодорхой хувь нь хоёр тал хоорондоо тохирч нэгэндээ зээлдүүлсэн зээлийн дүн юм. Түүнийг долоон хувийн хүүгээр нь 30 жилд үржүүлж, мөн зээлийн хүү, үндсэн өрөө төлөхгүй гэж тооцоолохоор 22 тэрбум ам.доллар болж байгаа юм. Гэхдээ аливаа зүйл хэзээ ч нэгэн хэвэндээ байдаггүй. Өнөөдрийн тооцоолол бодит байдал дээр зүгээр л таамаг юм. Гэвч зардлын хэтрэлт гарч, Монгол Улсад оногдох ногдол ашиг хойшилсонтой холбоотойгоор өрийн асуудалд сэтгэл дундуур байгааг бид хүлээн зөвшөөрнө. Иймд энэ асуудалд ямар шийдвэр гаргаж болох вэ гэдгийг хамтарч ярилцана.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил санаснаар явсангүй. Уулын ажлын нөхцөл 1300 метрийн гүнд ороод хөрсний хатуулагч нь бидний төсөөлснөөс өөр байжээ. Иймд хүний амь настай холбоотой ажил учир дээд зэргийн чанарын нарийн бэхжүүлэлт хийх үүднээс тунелийн малталт хийж байгаа. Үүнд 1.5 турбум ам.долларын зардал нэмэгдэхээр байгаа бөгөөд энэ асуудалд дэд хороо байгуулагдаад аудит хийгдээд явж байна” гэлээ.
Монгол Улсад бид жилд 250-300 сая ам.долларын татвар төлж байна
Гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувьтай явагдаж байна. Бид менежментийн төлбөрт жилд 40 сая ам.доллар авч байгаа. Энэ бол дэлхийн хэмжээний стандарт, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж, санхүүжилтыг гэх мэт цогцоор нь шийдэж буй менежментийн төлбөр” хэмээн ярьсан юм.
Харин Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Хэлэлцээрийн ширээний ард нэгдмэл байр суурьтай суух боломжгүй байдал үүсээд байгаа” гэдгээ илэрхийлсэн бөгөөд хэлэлцээрт бэлэн бус, нэгдмэл ойлголтод хүрээгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монголын талаас хэлэлцээ хийх нөхцөл бололцоо бүрдээгүй байгаа гэнэ. Тодруулбал, шинэчлэн байгуулсан ажлын хэсэг саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулаагүй, мөн УИХ-ын түвшинд Оюутолгойн асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй байгаагаас хэлэлцээ хүлээлтийн байдалд байгаа бололтой. Харин Рио Тинто хэлэлцээрт бэлэн байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дэвшүүлж буй асуудлуудыг сайтар сонсч, нээлттэй хэлэлцэж, илэн далангүй ярилцаж, итгэлцэл бий болгох чиглэлтэй ирсэн.
.png)
Хоёр талын яриа хэлэлцээний эхний сэдэв болох гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувийн биелэлттэй яваа бөгөөд ихэнх хөрөнгө оруулалт нь хийгдсэн. Иймд ирэх жилээс гүний уурхайн олборлолт эхлэхтэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулахад анхаарлаа хандуулах юм байна. Энэ талаар Зэсийн группийн захирал Б.Болд “Дубайн гэрээнд сайжруулах зүйлүүд бий. Тодруулбал, бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн тохиолдолд хэн, ямар хариуцлага хүлээх вэ, мөн менежментийн төлбөр төлөх ёстой юу гэдгийг тодруулж, ярилцах хэрэгтэй. Иймд энэ гэрээг шинэчлэн найруулж, ялангуяа олборлолт эхлэх гэж байгаатай холбогдуулан ирэх жилээс шинэ гэрээ байгуулах цаг ирж байна” хэмээн хэлсэн юм.
Улс төрийн хүрээнд Монголын тал Оюутолгой төслийн 34 хувийн эзэмшлээ зарвал ашигтай гэсэн асуудал яригдсаар байгаа. Харин эдийн засагчдын хувьд энэ асуудалд эсрэг байр суурь илэрхийлдэг бөгөөд Оюутолгойн төслийг зогсоовол эдийн засагт том хохирол авчирна гэх шүүмжлэлийг дэвшүүлсээр байгаа билээ. Харин Монголын талын ажлын хэсэг Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг бол ямар нэг нөхцөлгүйгээр цуцлах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж, хөрөнгө оруулагч тал ч мөн энэ саналыг хүлээн авч байгаа.

| ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ: Оюутолгойн маргаан тойрсон асуудал ба Зэсийн группийн захирал Б.Болдын байр суурь |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |