Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олголтын нөхцөл байдалтай танилцахаар Хаан банкны салбар дээр ажиллалаа.
Тус банкны нэг эдийн засагч өдөрт 30-40 иргэнтэй харилцаж байгаа бөгөөд үл хөдлөх барьцааны бүртгэл, өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй байх зэр асуудал үүсэж байгаа аж. Харин тус банкнаас өмнө авсан зээлийн төлөлтөө хугацаанд нь хийсэн, харилцагчийн зан төлөвийн скор өндөр буюу 1-3 оноотой иргэд ажлын байрыг дэмжих зээлээ шууд авах боломжтой юм байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аж ахуйн нэгж, байгууллагад олгох гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл хүрэх эзэндээ очиж байна. Арилжааны банкууд мэдээж тодорхой хэмжээний шалгуур тавьж буй. Энэ зээлийг олгож эхлээд нэг сар орчим хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 500 гаруй иргэнд зээл олгосон байна. Өнөөдөр Монголбанкан дээр ажиллаж, энэ зээлийн давуу болон сул тал юу байв гэдгийг дахин үнэлэх уулзалт хийлээ” гэв.
Харин Сангийн сайд Б.Жавхлан “Бидний зорилго бол гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл гаргах юм. Зээл олгож эхэлснээс хойш 21 хоног болж байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй аж ахуйн нэгжид 73 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үлдсэн хугацаанд энэ хурдаар явах юм бол гурван сарын дотор зээлүүдийг бүрэн гаргах боломжтой.
Тэгэхээр хүртээмжийн хувьд бидний тооцоолж байгаагаар бичил бизнес эрхэлдэг, ажил олгодог, ажлын байр бий болгодог 15 мянган иргэн, 4000-5000 аж ахуйн нэгжид энэ зээл олгогдоно. Ингэж чадвал эдийн засагт бодитойгоор сэргэлт бий болгож чадна гэж харж байгаа. Шалгуурын хувьд төрийн зүгээс НӨАТ төлөгч байгаарай гэдэг шаардлага тавьж буй. Ковидын үед НӨАТ төлөгч болж чадаагүй байсан ч, зээл хүсэж байгаа иргэн өмнөх өдөр нь ч хамаагүй НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байхад болно. Өөр нэмэлт шаардлага байхгүй.
Зээлийн чанар муу байвал зээл олгож болохгүй гэдэг зохицуулалт, хууль дүрэм хаана ч байхгүй. Энэ бол арилжааны банкууд өөрсдийн суурь эх үүсвэрээр зээл олгож байгаа учраас эрсдэлээ тооцож байгаа юм
Харилцагчийнхаа хадгаламжийн эх үүсвэрийг эрсдэлгүй байлгах шаардлагатай шүү дээ. Зээлийн ангиллын хувьд нэг удаа энгийн хөрвүүлэлт хийлээ гэхэд эцсийн шийдвэрийг банк гаргадаг. 2020 онд Сангийн яам болон Монголбанкнаас олон шийдвэр гаргасан учир шинээр муу зээл нэмэгдээгүй. Тэгэхээр банкууд 2019 оны зээлдэгчдийн мэдээллийг ярьж байна гэсэн үг. Энэ мэдээллийг хуулиараа зургаан жил хадгалдаг. Энэ хугацааг багасгах тусам банкуудын үйл ажиллагаа тогтворгүй болно. Олон улсын жишгээр зургаан жил гэдэг харин ч бага тоо. Иймд хугацааг багасгах боломжгүй” гэлээ.
| "500 гаруй аж ахуйн нэгжид 73 тэрбум төгрөгийн зээл олгоод байна" |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |