-Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр үлдээх шийдвэрт та ямар байр суурьтай байгаа вэ?
-Мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэртэй санал нэг байгаа. Миний хувьд бодлогын хүүг зургаан хувьд хадгалах болов уу гэсэн хүлээлттэй байсан. Энэ нь, хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Монгол Улсын хувьд мөнгөний бодлогын хүү зургаан хувь байна гэдэг суурь, доод түвшин. Үүнээс цааш дахин буулгах боломж нь нэлээд хязгаарлагдмал. Учир нь, дахин бууруулбал төгрөгийн өгөөжийг хэт бууруулсанаар валютын зах зээлийн тэнцвэрийг алдагдуулах сөрөг үр дагавартай. Өөрөөр төгрөгийг хэт үнэгүйдүүлэх нь өнөөгийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд тохиромжгүй. Харин бодлогын хүүг өсгөнө гэвэл одоохондоо эдийн засгийн идэвхжил харьцангуй нэмэгдсэн ч эдийн засаг хэвийн түвшинд очих болоогүй байна. Ер нь эдийн засгийн нөхцөл дорой хэвээр байгаа дөнгөж сэргэх хандлага ажиглагдаж эхэлж байхад мөнгөний бодлогын хүүг өсгөх нь зах зээлд сөргөөр нөлөөлнө. Нөгөөтэйгүүр мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгаа дэмжих хувилбарыг сонгосон учир бодлогын хүүг нэмэгдүүлэх нь тийм ч тохиромжтой биш.
-Зарим эдийн засагч бодлогын хүүг нэг хувиар өсгөнө гэсэн хүлээлт, таамагтай байсан. Ер нь мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага байсан уу?
-Бодлогын хүүг өсгөх шаардлага байсан уу, үгүй юү гэвэл миний хувьд үгүй гэж хариулна. Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч, зах зээлд мөнгөний нийлүүлэлт хангалттай түвшинд хийгдэж, эдийн засгийг дэмжих арга хэрэгслүүд байгаа оносон тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх чиглэл рүү орох нь тодорхой. Гэхдээ тэр цаг нь өнөөдөр биш юм. Хэдийгээр экспорт болон импорт тэлж, эдийн засаг сэргэж байна гэж ярьж байгаа боловч энэ нь 2020 онтой харьцуулсан байдлаар хэт өндөр өсөлттэй, хэдэн арван хувиар өссөн харагдаад байгаа хэрэг. 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр манай улс хилийн хорио тогтоосноор гадаад худалдаа огцом буурсаныг санаж байгаа байх. Үндсэндээ манай улсын эдийн засаг 2020 оны гүйцэтгэлээр 5.3 хувиар агшсан буюу уналттай явж байгаа. Он гарснаас хойш гадаад худалдаа сэргэж, эдийн засагт эерэг зүйлс ажиглагдаж байгаа ч дотоодын зах зээл дэх бизнесийн үйл явц хэвийн голидролд орох хараахан болоогүй байна. Тийм учраас мөнгөний захаар дамжуулан бодлогын хүүг боломжит доод түвшинд байлгах замаар эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй. Иймд мөнгөний бодлогын хүүг өсгөх нь арай эрт байна.
-Монгол банкнаас мэдэгдэл хийхдээ инфляц зорилтоос давбал бодлогын тохируулга хийх тухай хэлсэн. Эдийн засагч хүний хувьд инфляц тогтвортой байх эсэхэд ямар хүлээлт, таамагтай байна вэ?
-Ерөнхийдөө инфляц нам дор түвшинд буюу хоёр гаруйхан хувьтай байгаа нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал доройтож, уналтад орсонтой холбоотой. Мөн эдийн засгийн эргэлт, худалдан авах чадвар суларсантай холбоотой юм. Иймд инфляцийн хувьд болгоомжлох шаардлага ойрын хугацаанд гарахгүй болов уу. Харин энэ оны сүүлийн хагаст инфляцаас болгоомжлох хандлага үүсэх магадлалтай. Тодруулбал, инфляцд үзүүлэх дарамт хоёр, гурван сувгаар ирж болзошгүй.
Нэгдүгээрт, манай улсын гадаад худалдаа, зах зээлийн орчин таатай байгаа гадаад нөлөөллөөс үүдэн эдийн засаг идэвхжих боломжтой. Хоёрдугаарт, Хамгийн хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй зүйл нь вакцинжуулалтыг хурдацтай хийж, цар тахлын хорио цээрийн сөрөг нөлөөллөөс богино хугацаанд буюу оны эхний хагаст гарч чадвал эдийн засаг эрчимжих нь тодорхой. Энэ нь инфляцид сөргөөр нөлөөлж магадгүй. Гуравдахь нь, төсвийн орлогод эерэг нөлөө бий болсон тохиолдолд төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтаар дамжан инфляцид сөрөг нөлөө ирэх магадлал бий. Бид нилээд өндөр алдагдал, зардлын тэлэлттэй төсөв баталсан байгаа нь нөлөөлнө гэсэн үг. Иймд Төвбанк цаашид инфляцийн сөрөг нөлөө гарч болзошгүй гэж үзэж байгаа болов уу.
Тэр үед бодлогын тохируулга хийнэ гэдэг нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж, мөнгөний зах руу орж байгаа урсгалыг тодорхой хэмжээгээр хязгаарлах замаар тохиргоо хийнэ гэсэн санаа байх. Мөн мөнгөний бодлогын бусад арга хэрэгсэл, макро зохистой бодлогын хүрээний арга хэмжээг авах боломжтой.
-Бодлогын хүүг зургаан хувьд хадгалснаар эдийн засагт бодитоор ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Мөнгөний бодлогын хүү бага байснаар аж ахуйн нэгжүүдийн арилжааны зээлийн болоод Монголбанкаар дамжин гарч буй санхүүжилтын хүүгийн түвшинд эерэгээр нөлөөлнө. Энэ хүү бага байснаар 10.5 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгох боломж бүрдэж байна. Мөн Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд бага хүүтэй эх үүсвэр бизнес эрхлэгчдэд очих боломж бүрдэж байгаа юм. Монголбанкны зүгээс цар тахлын үед мөнгөний бодлоыгн цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байсан. Үүний гол тулгуур нь бодлогын хүүг бууруулсан явдал юм. 2020 онд Монголбанк дөрвөн удаа бодлогын хүүг бууруулж энэ түвшинд хүргэсэн.
Мөнгөний бодлогын хүү зургаан хувь байна гэдэг манай улсын хувьд байж болох доод хэмжээ. Одоогийн эдийн засаг, нийгмийн орчинд цааш дахин буурах нөхцөл байхгүй. Харин дунд урт хугацаандаа бууруулах стратегийг баримтлах нь чухал.
| Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Мөнгөний бодлогын хүү зургаан хувь гэдэг энэ цаг үед байж болох хамгийн доод хэмжээ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |