Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа
-Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал хэр байгаа тухайгаас яриагаа эхэлье. Та энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?
-Цар тахалтай холбоотойгоор хоёр жилийн хугацаанд дэлхийн дахинд улс орнуудын эдийн засгийн өсөлт буурлаа. Гэхдээ коронавирусийн халдвартай хамгийн сайн тэмцэж, хохирол багатай туулж буй улс бол БНХАУ. Энэ жилээс тус улсын эдийн засаг сэргэж эхэллээ. Манай улсын эдийн засгийн хамгийн гол том түнш бол хятад юм. Иймд энэ жилийн хувьд манай улсын эдийн засаг өсөх боломжтой. Мөн зэс, нүүрс зэрэг экспортын голлох түүхий эдийн үнэ гадаад зах зээлд өсөлттэй байгаа. Экспорт өнгөрсөн жил саарсан бол энэ жил маш сайн байгаа. Үүнийг 2021 оны эхний хоёр сарын үзүүлэлтээс харж болно.
Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ мэт бүтээн байгуулалт нь хэрэгжиж эхлээд эцсийн шатандаа явж буй нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа экспортлогч болон хятадад хүлээн авч буй компаниудад эерэг сайн мэдээ. Ерөнхийдөө уул уурхайн салбарын хувьд энэ жилээс эхлэн ойрын 3-4 жилд үсрэнгүй хөгжилд хүрнэ. Яагаад гэвэл, тээврийн асуудал шийдэгдэж байна.bТавантолгой-Гашуунсухайт хүртэлх шууд тээвэрлэлтийн асуудал хэрэгжих бүрэн боломжтой гэдэг нь практикт нотлогдож, бүтээн байгуулалт ид дундаа явж байна. Энэ бол том амжилт.
-Уул уурхайн салбар ойрын 3-4 жилд үсрэнгүй хөгжинө гэлээ. Энэ нь эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ. Таны хувьд үүгээр гаргасан тооцоо судалгаа бий юү?
-Манай улс жилд хамгийн багадаа 30 болон түүнээс дээш тонн коксжих нүүрс экспортлох боломжтой. Өөрөөр хэлбэл, төмөр замгүй байсан үеийн нүүрсний экспортыг 2-3 дахин ихэсгэх боломж ойрын жилүүдэд харагдаж байгаа юм. Мөн төмөр замаараа зэсийн баяжмалаа экспортолно. Ингэснээр эдийн засаг болоод нийгэмд ач холбогдолтой эерэг үр дүнгүүд гарч эхэлнэ. Дээрээс нь төмөр замаа дагаад ажлын байр, суурьшил бий болно гэсэн хүлээлт байна.
-Уул уурхайгаас олсон орлогоо манай улс зөв зарцуулж чадах болов уу. Жишээ нь, сонгуульд зарцуулах гэх мэтээр үрэлгэн ханддаг?
-Төрд гарсан нам бүлэглэл бүх эрх мэдлийг атгаж байгаа учир уул уурхайн орлогыг өөрийн дураар зарцуулдаг. Ард түмэн, нийгмийн эрх ашгийн төлөө зөвөөр зарцуулж байгаа байдал сүүлийн хэдэн жил харагдсангүй. Зөвхөн хувийн ашиг хонжоогоо хангахын төлөө зарцуулдаг талаар олон эдийн засагч хэлдэг бөгөөд би үүнтэй санал нийлдэг. Тэр баялгаа нийгмийн эрх ашгийн төлөө зарцуулна гэдэг улс орон хөгжихийн үндэс. Тухайн улсад ноёлж байгаа буюу элит гэгдэж буй хүмүүс нь дээрх тогтолцоог үүрд авч үлдэх зорилгоор ард түмнээ ядуу, боловсролгүй байлгадаг түүх дэлхийн улс оронд бий. Манай улсад “Энэ түүх давтагдаад байгаа юм болов уу” гэж бодож байгаа. Энэ бол улс орныг мөхөлд хүргэдэг хүргэдэг түүх шүү дээ. Тэгэхээр байгалийн баялаг бол ард түмэнд хүртээмжтэй байх ёстой гэсэн үг.
-Уул уурхайгаас хамааралтай байдгийн шалтгаан нь юу юм бэ?
-Уул уурхайгаас хараат байлгах сонирхол, бодлого төрийн түвшинд сүүлийн 20 гаруй жил явагдаж байна. Яагаад гэвэл, энэ салбараас хамгийн амар, хялбар байдлаар өндөр ашиг олдог учир бүх бодлого тэнд төвлөрч ашиг орлогын тулаан нам дамжсан бүлэглэлүүдийн хооронд явагдаж байна. Өөр салбар руу орох сонирхол тэдэнд байхгүй.
-Оюутолгойн уурхайн ажилчдаас коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоог 200 болгож бууруулсан. Түүнчлэн тус компани зэсийн баяжмалын тээвэрлэлтээ түр зогсоосон. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Миний хувьд энэ бол тийм ч сүртэй асуудал биш. БНХАУ цаагуураа бодлого явуулж байгаа болов уу. Учир нь, тус улс нүүрс тээврийн жолооч нарыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулвал ямар ч асуудалгүй гэсэн нөхцөл, шаардлага тавьж байгаа. Тэр нь өөрсдийнх нь үйлдвэрлэсэн Вероселл вакцин юм. Үүнд шийдвэр гаргагчдын бодлого, хичээл зүтгэл харагдана. Энэ бол асуудал биш.
-БНХАУ 14 дүгээр таван жилийнхээ төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчинд илүү анхаарах талаар тусгасан. Зэсийн хэрэглээ зах зээлд нэмэгдэж байна. Мөн ханш нь гадаад зах зээлд өсөлттэй байгаа. Манай улс энэ боломжийг ашиглаж чадах болов уу?
-Дэлхийн улс орнуудад зэс хэрэглэдэг технологи илүү их үйлдвэрлэдэг болж буй учир зэсийн үнэ буурахгүй. Нефт түүхэндээ хамгийн өндөр үнэтэй бүтээгдэхүүн байсаар ирсэн. Гэхдээ одоо бол аяндаа хэрэглээ болоод ханш нь буурна. Харин өнгөрсөн 20 дугаар зуунд зэс төдийлөн хэрэгтэй бүтээгдэхүүн байгаагүй. Энэ зуунаас ялангуяа сүүлийн 10 жилээс эхлэн зэсийн үнэ, хэрэглээ өсөж байгаа. Цаашид ч өсөх болно. Тийм учраас Оюутолгойн уурхай манай улсад хэрэгтэй бөгөөд үйл ажиллагаагаа цаашид явуулах ёстой. Бодит эрэлт байгаа цагт бүтээгдэхүүн зах зээлд үнэтэй хэвээр байсаар байх болно. Харин зах зээлийн энэ боломжийг ашиглах боломж нь байна. Харин яаж ашиглах вэ гэдэг эрх баригчдын асуудал.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
| Х.Батсуурь: Ашиг олохын төлөө ард түмнээ ядуу байлгадаг түүх манайд давтагдаж байна |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |