Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.
-Монголын Банкны холбооноос Банкны салбарын 2020 оны гүйцэтгэл тайланг танилцуулахдаа долоон их наяд зээл эрсдэлтэй байгаа талаар хэлсэн. Ер нь зээлийн эрэлт сул үед нэмж зээл гаргах хэр зохистой вэ?
-Одоогийн эдийн засгийн хүндрэлтэй, тогтворгүй байгаа үед тус зээлийн дэмжлэг маш зүйтэй. Түүнчлэн арилжааны банкуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа зээлд хэт хатуу биш шаардлага тавьж буй нь зөв. Түүнчлэн банкуудаар дамжуулан гаргаж буй нь ч зүйтэй. Энэ нь зах зээлд их хэмжээний шинэ мөнгө нийлүүлэгдэхээс сэргийлнэ. Ханш, инфляцид үзүүлэх сөрөг нөлөөг нь бууруулна. Ер нь муугүй схем л гэж хараад байгаа. Дэлхий даяар ингэж л дэмжлэг үзүүлж байна. Одоо харин энэхүү зээлийг хянах, хүчтэй хяналтын механизм гаргахгүй бол зээлийг нэг хүн олноор нь авах, зориулалтын бусаар ашиглах зэрэг асуудал гарах эрсдэлтэй.
-Чанаргүй зээл ихэсвэл эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Мэдээж хэрэг тэр бол маш том эрсдэл. Гэхдээ арилжааны банкуудын хувьд зээл олгох систем сүүлийн 30 жилийн хугацаанд маш сайн хөгжсөн. Тэр ч утгаараа зээлийн судалгааг чанартай хийнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн үүн дээр зээлийн батлан даалтын сан дэмжиж ажиллаж буй нь тус хөтөлбөрийг амжилттай дуусахад нөлөөлнө гэж харж байгаа. Гэсэн хэдий ч тодорхой асуудал гарна. Харин түүнийг нь шийдэх АНУ-н TARP маягийн хөтөлбөр гаргаж болно. Энэ бол зээлийн судалгаа хэр чанартай хийгдсэний дараа яригдах асуудал.
“Хяналтын механизм гаргахгүй бол энэ зээлийг нэг хүн олноор авч, зориулалтын бусаар ашиглах эрсдэлтэй”
-Аж ахуйн нэгж, иргэд зах зээлийн нөхцөл байдал, бизнесийн орчноос хамаарч борлуулалтын орлого сайн байж чадах болов уу?
-Зах зээлд нэгэнт мөнгөний эргэлт бий болсон цагт бизнест сайнаар нөлөөлнө. Том зургаараа эрэлтийг сайжруулна. Тэгэхээр борлуулалтын орлого сайжирна. Цаашлаад энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөлтөд ч сайнаар нөлөөлнө. Харин энэ нь бодит эдийн засгийн өсөлт болохгүйгээр инфляци болон валютын ханшийг хөөрөгдөх эрсдэл бий. Гэхдээ энэ бол мөн л дараа нь яригдах ёстой асуудал. Өнөөдөр эдийн засагт хүчээр мөнгө нийлүүлэх шаардлагатай байгаа.
-Одоогийн байдлаар бизнесийн болоод эдийн засгийн орчин нөхцөл хэр байна вэ?
-Уг нь биднийг олон улсын зах зээл үнэхээр ивээж байгаа. Зэс, нүүрсний үнэ өндөр түвшинд байсаар л байна. Түүнчлэн импорт буурсантай холбоотойгоор валютын ханш тогтвортой байна. Инфляци нам доор түвшинд байна. Хамгийн гол нь эргэж буцсан
шийдвэрүүд л тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Бас хүмүүс үнэхээр хариуцлагагүй байна. Хэдий нэг талдаа вакцин хийгдэж эхэлсэн ч бүрэн дуусах хаа байсан юм. Болоогүй байна. Гэтэл зарим нь өвчингүй болсон мэт л аашилж байна. Энэ нь тухайн хэсгийг карентин хийхэд, тухайн салбарыг орлогогүй болоход нөлөөлнө. Улмаар нийт эдийн засагт сөрөг үр дагаваруудыг авчирч байна шүү дээ. Хэрэв бид хариуцлагатай байхгүй бол 2021 онд ч эдийн засаг сэргэж чадахгүй хүндхэн жил болно.
| Г.ГАНЗОРИГ: Хэрэв бид хариуцлагатай байж чадахгүй бол 2021 онд эдийн засаг сэргэж чадахгүй, хүндхэн жил болно |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |