Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наядын зээлийг арилжааны банкуудаар олгож эхэлсэн. Энэ зээлийн шалгуурыг сулруулсан. Энэ нь ямар үр дагавартай вэ. Байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Өнөөдөр цар тахлаас болоод иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого буурч нэлээн хүнд нөхцөл байдалд орсон байна. Үндэсний статистикийн хорооны гаргасан тоон мэдээллээр ажлын байр 68.9 мянгаар буурсан. Тэгэхээр ажлын байр нэмэгдүүлэхийн тулд ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа энэ хөнгөлөлттэй зээлийг зөв гэж харж байгаа. Мэдээж цар тахалтай үед хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл өгөх нь зүйн хэрэг. Ихэнх орны Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн ийм арга хэмжээ авч байгаа.
-Арилжааны банк өөрөө ашиг хардаг байгууллага. Гэтэл иргэд, аж ахуйн нэгж байгууллага зээлээ эргэн төлж чадахгүй бол арилжааны банк болоод эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нь Засгийн газар гаргаж байгаа. Эдийн засаг цар тахлын улмаас хүндэрсэн энэ үед банк өөрийн эх үүсвэрээс ийм хөнгөлөлттэй, зах зээлээс доогуур хүүтэй зээл олгох боломжгүй. Хөнгөлөлттэй зээл олгоход банкны дэд бүтцийг ашиглаж байгаа. Банкуудын үндсэн үйл ажиллагаа зээл олгох болохоор банк болгон дээр зээлийн эдийн засагч болон шинжээчид байдаг тиймээс мэргэжлийн хүмүүсээр тухайн өргөдлийг судлуулж байна. Нэг ёсны харилцагч нартаа үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг.
Уг зээлүүдийг төр хариуцаж байгаа болохоор эрсдэлийг нь төр үүрнэ. Эргэж төлж чадахгүй байх тохиолдолд чанаргүй зээлийн хэмжээ ихэснэ. Хэт олон хүн эргэн төлж чадахгүй бол эдийн засагт нэлээн сөрөг нөлөө гарна. Үүнд санхүүгийн салбарт тодорхой эрсдэлүүд үүсэхээс гадна олон иргэн, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүснэ. Ингэснээр эргээд эдийн засгийг сулруулахад хүрнэ.
Аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрлэл хөгжүүлэх гэхээр эрчим хүчинд холбогдож ашиглаж чадахгүй маш их хүнд сурталтай тулгардаг. Нэг талаасаа энэ нь Монгол Улсад аж үйлдвэрийн салбар хөгжиж чадахгүй байгаагийн нэг шалтгаан гэвэл хилсдэхгүй байх
-Аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөх, бизнесийн орчноос хамаарч борлуулалтын орлого сайн байж чадах болов уу?
-Борлуулалт бол зөвхөн бизнесийн орчноос хамаарахгүй эдийн засгийн нөхцөл байдлаас нэлээн хамаарна. Монгол улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Жилийн өмнө дэлхийн түүхий эдийн үнэ дөрөвдүгээр сараас огцом унаж сандаргаж байсан бол 2020 оны дөрөвдүгээр улирлаас тогтворжсон. Энэ жилийн байдлаар дэлхийн түүхий эдийн үнэ нэлээн өсөж байна. Тийм болохоор эдийн засаг маань гайгүй өснө. Харин бизнесийн орчин бол сайн биш байгаа.
-Ер нь өнөөгийн байдлаар бизнесийн орчин нөхцөл хэр байна вэ?
-Бизнесийн орчин сайн биш муу байгаа хэлж болохоор байна. Сүүлийн жилүүдэд бизнесийн орчинг сайжруулахад чиглэсэн ямар ч дорвитой алхамууд хийгдсэнгүй. Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэхүй буюу Doing Business” судалгаагаар харахад Монгол Улс 190 орноос 81-т эрэмбэлэгдсэн байгаа. Хамгийн тааруу гурван үзүүлэлт гэвэл Эрчим хүчинд холбогдох, төлбөрийн чадваргүйдлийг шийдэх, хил дамнасан худалдаа зэрэг орсон.
Мөн сүүлийн жилүүдэд компаниа бүртгүүлэх үзүүлэлт нь хүртэл ухарсан байна. Өмнө нь компаниа илүү хурдан бүртгүүлчих боломжтой байсан бол өнөөдөр илүү хүнд сурталтай болсон. Бүртгүүлэхийн тулд илүү олон хоног шаардлагатай. Монгол Улс уг нь сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй мөртлөө тэрийгээ зөв ашиглаж, эргэлтэнд оруулж чадахгүй байна. Аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрлэл хөгжүүлэх гэхээр эрчим хүчинд холбогдож ашиглаж чадахгүй маш их хүнд сурталтай тулгардаг. Нэг талаасаа энэ нь Монгол Улсад аж үйлдвэрийн салбар хөгжиж чадахгүй байгаагийн нэг шалтгаан гэвэл хилсдэхгүй байх. Мөн гадаад шууд хөрөнгө оруулалт татах бодлого, стратегиа тодорхой болгох хэрэгтэй байна.
| Б.ЛАКШМИ: Хөнгөлөлттэй зээлүүдийг төр хариуцаж байгаа учир эрсдэлийг нь ТӨР ҮҮРНЭ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |