• Өнөөдөр 2025-03-13

Б.ЖАВХЛАН: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг Сангийн яам өгөхгүй

2021-03-09,   1313

Өнгөрсөн жил цар тахлын голомт дээр ажиллаж буй иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж, албан хаагч нарт түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулсан. Тэгвэл өнөөдрийг хүртэл түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны төлбөрийн асуудал шийдэгдээгүй байгаа аж. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "НОСК-аас өнгөрсөн жил  коронавирусийн эсрэг эрсдэлтэй нөхцөлд нүүр тулж ажилласан төрийн албан хаагчдад орон сууцыг нь биет байдлаар олгочихоод санхүүжилтийг нь хүлээж байгаа юм билээ.
 
Өнгөрсөн жил бүх бондоо гаргаж, арилжаалаад тухайн ондоо буюу 2020 ондоо багтаад мөнгөө өгөлцсөн байх ёстой. Сангийн яам, Засгийн газар хүүгийн хөнгөлөлтийн зөрүүг нь төсөвлөчихсөн байсан. Гэтэл одоо болохоор үүнийг зориуд улс төржүүлээд Сангийн яамны гадна хүмүүс жагсаагаад байна. Сангийн яам мөнгө өгөхгүй шүү дээ. Мөнгө ч төсөвлөөгүй. Түүнчлэн 2020 онд НОСК, Монголбанк хоёрын хооронд арилжаа нь явж, санхүүжилт нь гараад, төсөвт сууснаар хүүгийн хөнгөлөлтийг нь өгөх ёстой байсан. НОСК өөрөө гаргаж чадахгүй хариуцлага бас хугацаа алдсан. Төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийн мөнгө өгөх ямар ч боломжгүй. НОСК өөрөө хариуцах хэрэгтэй." гэх тайлбарыг өглөө.

Б.ЖАВХЛАН: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг Сангийн яам өгөхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188