Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны төсөвт тодотгол хийх эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "2021 оны төсөвт тодотгол хийнэ гэж хэлэхэд эрт байна. Төсөвт тодотгол хийхийг хэдэн хүн шаардаад, Сангийн сайд, Засгийн газраас шийдвэр гаргачихдаг юм биш. Төсвийн тухай хуулиараа нөхцөл нь тодорхой болсон байх ёстой. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна. Сүүлийн хоёр сарын төсвийн орлого урьдчилсан байдлаар 100 хувь гарсан байна.
Эдийн засаг хөдөлгөөнд орохоор төсвийн орлого хэвийн болж байна. Төсвийн зардал тасалдаагүй, төсвийн хөрөнгө оруулалтад дээр одоогоор эрсдэл үүссэн зүйл байхгүй. Тиймээс өнгөрсөн жил баталсан төсвийн хүрээнд хэвийн явуулж болно. Зэсийн үнэ төсөвт төсөөлснөөс өндөр үнэтэй байгаа. Энэ тайвшрах шалтгаан биш. Тиймээс төсвийн сахилга батаа алдаж болохгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтууд 2020 оны төсвийн гүйцэтгэлээр тасарсан нь үнэн. 170-180 орчим тэрбум төгрөгийн гүйцэтгэл тасарсан. Үүнийг 2021, 2022 оны хөрөнгө оруулалт шингээх замаар зохицуулна" гэв.
| Б.ЖАВХЛАН: Төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |