-Засгийн газраас ус, цахилгаан, дулааны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх, шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, шаардлагатай санхүүжилтыг “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс таван толгой” компани хариуцах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрт эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ шийдвэр эх орныхоо нөөц бололцоог дутуу харсан шийдвэр гэж бодож байна. Монгол Улс цахилгаан эрчим хүч болон усны нөөц хомс орны тоонд ордог. Мөн өрхүүдийн цахилгаан эрчим хүч болон усны төлбөр бага орнуудын тоонд ордог. Зах зээлийн зарчимд шилжээгүй болохоор либеральчлагдаагүй, улсын төсвийн татаас авдаг салбар. Энэ гаргасан шийдвэр нь тэгш бус байдлыг бий болгож байна. Нэг талаасаа 100 м2 квадрат хүртэл орон сууцанд амьдарч байгаа өрхүүд ус, цахилгаан, эрчим хүч төлөхгүй байхад гэр хороололд амьдарч байгаа өрхүүдийн шахмал түлшний үнийг 75 хувиар буруулж байгаа нь ойлгомжгүй байна. Гол шийдвэр орлого нь буурсан эсвэл орлогогүй болсон орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа өрхүүдэд чиглэх ёстой байсан. Ийм өргөн хүрээнд цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж байгаа нь илүү хэрэглээ бий болно гэж харж байна. Орон сууцанд амьдарч байгаа нь ч, гэр хороололд мөн адил хэрэглээ эрс нэмэгдэнэ. Гэр хороололд амьдарч байгаа өрхүүд шахмал түлш авахгүй, цахилгаан халаагуур илүүтэй ашиглах болно. Ингэснээр цахилгаан эрчим хүчний ачаалал ихсэж, цахилгааны доголдол үүсэж, гэмтэл гарах нь нэмэгдэнэ. Өвлийн ийм хүйтэнд аль нэг цахилгаан станцын үйл ажиллагаа доголдоход Улаанбаатар хот хөлдөнө шүү дээ.
-Засгийн газрын энэ шийдвэр макро эдийн засгийн хувьд болон ирэх оны улсын төсөвт ямар хүндрэл учруулах вэ. Сөрөг дагаврын хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Ирэх 2021 оны төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан бөгөөд энэ шийдвэр нь ирэх жилийн төсвийн алдагдлыг нэмнэ. Мөн түүнчлэн эрчим хүчний салбарын аюулгүй байдал, найдвартай байдал алдагдана. Салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, шинэчлэл хийгдэхгүй, өргөтгөлүүд хийгдэхгүй, улам хоцрогдолд орно. Сүүлийн жилүүдэд энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан бол энэ нь буурах болно.
2019 оны байдлаар “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь 707 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК 683 тэрбум төгрөг тус тус татварт төлсөн. Эдгээр төлбөр нь татвараас чөлөөлөгдөх нь. Ингэснээр улсын төсөвт энэ хэмжээний орлого орохгүй мөн эдгээр мөнгөний зарцуулалт нь тодорхойгүй буюу хяналтгүй явагдана гэсэн үг.
-Одоо манай улсын эдийн засаг ямар үзүүлэлттэй байна вэ. Эдийн засаг хэвийн байдалд ортол хэчнээн хугацаа шаардана гэж таамаглаж байсан бэ. Энэ шийдвэрээс хамааран эдийн засгийн хямралыг давах хугацаа удааширна гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалтай байгаа. Гурван улирал дараалан агшсан буюу хасах үзүүлэлттэй гарсан нь нэлээн хүндрэлд орсны илэрхийлэл. ДНБ 2020 оны нэгдүгээр улиралд -10.7, хоёрдугаар улиралд -9.7 хувь болон гуравдугаар улиралд -7.3 хувьтай гарсан. Мэдээж энэ оны эцэст мөн л хасах гарна байх. Төсвийн алдагдал бас нэлээд нэмэгдсэн. Энэ оны эхний хагаст буюу зургаан сарын байдлаар л гэхэд 2020 онд төсөвлөсөн алдагдалд орсон байсан. Энэ оны эхний 10 сарын байдлаар гэхэд 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан.
-“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” компани шаардлагатай санхүүжилтыг гаргахаар болсон. Энэ нь улсын төсөвт хүндрэл учруулах уу?
-2019 оны байдлаар “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь 707 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК 683 тэрбум төгрөг тус тус татварт төлсөн. Эдгээр төлбөр нь татвараас чөлөөлөгдөх нь. Ингэснээр улсын төсөвт энэ хэмжээний орлого орохгүй мөн эдгээр мөнгөний зарцуулалт нь тодорхойгүй буюу хяналтгүй явагдана гэсэн үг.
-Ус, цахилгааны төлбөрийг тэглэхээс өөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих ямар арга зам байж болох байсан бэ?
-Хэрэгцээнд нь тохирсон, шат шатанд нь таарсан олон төрлийн үе шаттай дэмжлэгүүд шаардлагатай. Зарим компанийн хувьд өнөөдөр хамгийн тулгамдаж байгаа асуудал бол борлуулалт. Тэгэхээр үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нь худалдаж авах хэрэгтэй. Зарим аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл, заримд нь ажлын байраа хадгалж үлдэхэд нь мөнгөн дэмжлэг зэрэг хэрэгтэй гэж бодож байна.
Магад богино хугацаанд бидэнд ашигтай байгаа ч урт хугацааны асуудал болох ажил орлоготой байх нөхцөлийг бий болгохгүй
-Засгийн газрын энэ шийдвэрийг сонгуульд зориулсан төсөв гэж зарим эдийн засагч хэлж байна. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Би ч гэсэн сонгуульд зориулсан шийдвэр гэж харж байгаа. Хавтгайруулсан шийдвэр гаргаж байна. Мөн бүхэл бүтэн салбар болон ард иргэдээ эрсдэлд оруулах шийдвэр гаргалаа. Коронавирусийн улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа нь тодорхой. Гэхдээ энэ дэмжлэгээ төр засаг тодорхой бүлгүүдэд, мөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь дэмжих хэрэгтэй байсан.
-Хэдийгээр иргэдийн хувьд энэ шийдвэрт баяртай хандаж байгаа ч цаашид тохиох эдийн засгийн хямралаас үүдэн, тэдний нуруун дээр бодитойгоор ямар хүндрэл тулгарах вэ?
-Засгийн газар энэ шийдвэрээрээ бидний ирээдүйг худалдчихлаа. Магад богино хугацаанд бидэнд ашигтай байгаа ч урт хугацааны асуудал болох ажил орлоготой байх нөхцөлийг бий болгохгүй. Коронагаас үүдэлтэй эдийн засгийн хямрал удаан үргэлжлэхээр байгаа учир орлого бий болохгүй. Аж ахуйн нэгж, ажлын байр олноороо байхгүй болохоор харагдаж байна. Тэгэхээр иргэдийн хувьд хамгийн том аюул бол энэ орлогогүй байдал удаан үргэлжилбэл олон айл, өрх ядуу болон эмзэг бүлгийн эгнээнд орно гэсэн үг.
-Засгийн газраас ус, цахилгаан, дулааны төлбөрийг ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх, шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс таван толгой” компани хариуцах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?
-Шулуухан хэлэхэд, энэ шийдвэрийг хувьдаа дэмжиж байна. Суурь хэрэглээг тэглэх нь мөнгө тарааснаас хамаагүй дээр. Зарим аж ахуйн нэгж байгууллагын ус, тогны мөнгө их гарна, заримынх нь бага гарах нь ч бий. Тэр болгоныг тэгшитгэх аргагүй ч мөнгө тараахаас хамаагүй дээр шийдвэр боллоо гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ачааллыг хөнгөлж, түүнийг төр өөрийнхөө нуруун дээр авч байгаа нь зөв шийдвэр.
Иргэд байр, орон сууцны хэрэглээндээ 100-200 мянгыг төлдөг байсныг чөлөөлснөөр худалдан авах чадвар сайжрах болов уу
-Шаардлагатай санхүүжилтыг “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ болон “Эрдэнэс таван толгой” компаниас гаргахаар болсон. Энэ нь ирэх оны улсын төсөвт хүндрэл учруулах уу?
-“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” компанийн үр ашгаас энэ шийдвэрт шаардлагатай санхүүжилтийг шийднэ. “Эрдэнэт” үйлдвэр энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээр 750 орчим тэрбум төгрөг улсын төсөвт тушаасан байна лээ. Өнгөрсөн 2019 онд нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, дийлэнхийг нь төмөр замд зарцуулсан. Ирэх 2021 оны төсөвт дарамт учруулахгүй гэж болохгүй. Эдгээр компанийн ирэх оны төсөвт тушаах татваруудыг тооцсон болов уу. Гэхдээ энэ шийдвэрт шаардлагатай санхүүжилтыг улсад төлөх татварыг нь хөнгөлснөөр санхүүжүүлэх юм уу, үр ашгаас нь санхүүжүүлэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Татвараас хөнгөлж, санхүүжүүлэх бол улсын төсөвт тодорхой хэмжээний дарамт учирна. Улсын төсөвт тодотгол хийхээс өөр арга байхгүй. Тэгэхээр 2021 он гаргаад төсөвт тодотгол хийх болов уу.
-Улсын төсөвт дарамт учирна гэлээ. Макро эдийн засгийн хувьд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Эдийн засгийн үзүүлэлт хасах гарах нь тодорхой болсон. Үр дагаврын хувьд иргэд, аж ахуйн нэгжүүдэд очиж байгаа ачаалал, суурь хэрэглээний төлбөрийг хөнгөлж байгаагийн давуу тал ирнэ. Нөгөөтэйгүүр бид өндөржүүлсэн бэлэн байдал, хэсэгчилсэн хөл хориог хэрхэн шийдвэрлэх зэрэг өөр олон асуудлаас эдийн засаг хамаарна. Зөвхөн Засгийн газрын энэ шийдвэрийн хувьд иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалж, худалдан авах чадвар, амьжиргаанд эерэгээр нөлөөлөх зэрэг эрэлт, нийлүүлэлт хоёуланд нь зэрэг нөлөөлж чадах учраас их сайн шийдвэр боллоо. Шийдвэр гаргалтын нөлөөлөл, хэмжээ, далайц сайтай. Иргэд байр, орон сууцны хэрэглээндээ 100-200 мянгыг төлдөг байсныг чөлөөлснөөр худалдан авах чадвар сайжрах болов уу.
| БАЙР СУУРЬ: Ус, хог, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр ЗӨВ, БУРУУ |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |