“Ковид-19” цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 2020 оны эхний хагаст 9.7 хувиар унасан. Энэ нь сүүлийн 20 жил дэх хамгийн том уналт болсон. Гэсэн ч Азийн хөгжлийн банк (АХБ) болон төвбанкнаас гадаад орчны сэргэлтээс шалтгаалан эдийн засаг аажмаар сэргэх төлөвтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, АХБ өнгөрсөн есдүгээр сарын 15-нд гаргасан Монголын эдийн засгийн чиг хандлагын тайландаа “Эдийн засгийн уналт энэ оны эцсээр 2.6 хувьд хүрч, 2021 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй. БНХАУ-ын эдийн засагт сэргэлтийн зарим шинж тэмдэг ажиглагдаж, зэс, алтны үнэ мэдэгдэхүйц өсөж байгаа нь энэ оны хоёрдугаар хагаст уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт эхний хагас жилтэй харьцуулахад сайжрахад нөлөөлнө” гэж тусгасан.
Харин төвбанкнаас өнгөрсөн есдүгээр сард гаргасан Инфляцийн тайландаа “Ирэх 2021 онд гадаад эрэлт сэргэж, зэс, нүүрс, газрын тос зэрэг голлох түүхий эдүүдийн олборлолт нэмэгдэж, Оюутолгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжрах нь уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж онцолсон. Тэгвэл манай улсын экспортын голлох түүхийн эдийн нэг, аж үйлдвэрийн гол металл болох зэсийн үнэ өнгөрсөн баасан гарагийн байдлаар Лондоны металлын бирж дээр нэг тонн нь 7741 ам.долларт хүрч хаагдав.
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүй дүнгээр огцом унаж, өнгөрсөн гуравдугаар сард нэг тонн зэсийн үнэ 4609 ам.долларт хүрч байв. БНХАУ-ын хүнд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн өдрүүдэд аажмаар сэргэж, 5500 ам.доллароос даван, энэ сарын байдлаар 7000 ам.доллар давлаа. Энэ нь 2018 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр дүн бөгөөд зэсийн баяжмалын хувьд таатай мэдээлэл юм.
.jpg)
Манай улсын экспортын голлох түүхийн эдийн нэг, аж үйлдвэрийн гол металл болох зэсийн үнэ өнгөрсөн баасан гарагийн байдлаар Лондоны металлын бирж дээр нэг тонн нь 7741 ам.долларт хүрэв
Зэсийн үнийн энэхүү өсөлтийг зах зээлийн шинжээчид Хятадын эдийн засаг сэргэж байгаагаас гадна тус улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислээс бүрэн ангижирч, ирэх таван жилийн төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулна гэж зарласан нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж таамаглажээ. Түүнчлэн “Ковид-19”-ийн эсрэг вакцинтай холбоотой эерэг мэдээллүүд металлуудын үнэ өсөхөд нөлөөлсөн байна. Харин Хятад Улс 14 дүгээр таван жилийнхээ төлөвлөгөөг ирэх гуравдугаар сард батлах бөгөөд эдийн засагч Дэвид Розенбэрг “Ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлт зургаан хувь, түүнээс ч дээш хэмжээнд хүрснээр зэсийн ханш буурахаас сэргийлнэ” гэжээ.
2022 оноос хойш зэсийн хомсдол үүсэж эхлэх ба энэ нь нэг талаас Энэтхэгт хэрэглээ өсөж, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимжихтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа. Тухайлбал, нэг мегаваттын хүчин чадалтай сэнс хийхэд есөн тонн зэс ордог байна. Түүнчлэн олон улсын шинжээчид зэсийн ханш цаашид ч буурахгүй хэмээн дүгнэж байгаа аж. Энэ мэт өөдрөг таамаглалууд металлын зах зээлд томоохон сэргэлт гарах найдвар төрүүлж байна.
Ташрамд дурдахад, сүүлийн 10 гаруй жилд уул уурхайн салбар улсдаа маш их хөрөнгө өгч, эдийн засгийг 2-3 дахин ихэсгэлээ. Манай улсын төсвийн орлого хамгийн ихдээ 11 их наяд төгрөг. Үүний 30 гаруй хувь нь уул уурхайн салбарын орлого. Түүнчлэн нийт экспортын 90 хувийг уул уурхай эзэлж байна.
| Цар тахлын үеийн эдийн засгийг ЗЭС АВРАХ УУ |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |