Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол банкнаас сэтгүүлчдийн эдийн засаг, банк, санхүүгийн салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн ''Эдийн засаг ба бодит байдал'' сэдвээр сургалт хийсэн юм. Тус сургалтын үеэр эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Д.Ангар нар шаталсан татвар авах нь зөв эсэх талаар мэдээлэл өгч, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ.
Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эдийн засгийг нийгмийн өсөлтөд чөлөөт бүс байгуулахгүй гэсэн хувь хэмжээний ард асар олон чанарын үзүүлэлт байдаг. Тэгэхээр эдийн засгийн өндөр орлоготой хэсгүүдэд татвар ногдуулах асуудалд төсвийн орлогыг дэмжих хэдий ч эдийн засгийн өсөлтийг хойш татах уу, өндөр орлоготой иргэдийн хөдөлмөрлөх, бүтээх байдалд нь сөрөг нөлөөлөх үү гэдгийг харж, судалж байж асуудлыг шийднэ. Мөн хамрах хүрээний хувьд хувь хүний орлогын албан татвар гэдэг агуулгаар байх уу, цалин орлогын албан татвар гэх агуулгаар байх уу гэдгийг тодорхойлох нь зүйтэй. Татварт баригддаггүй орлогуудыг нээж илрүүлэх, илрүүлэх зорилгоор шаталсан татварыг авдаг байх ёстой.
Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засагт үнэлгээ хийх шаардлагатай байна. Мөн дундаж давхаргыг бий болгох бөгөөд дэмжих ёстой. Гэвч дундаж давхарга манай улсад маш бага хувийг эзэлж байна. Тийм учраас бүх салбарт пирамид хэлбэртэй эдийн засаг үүсчихсэн байгаа учраас татварыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хийх ёстой. Шаталсан татварыг хэрэгжүүлэх гэж байгаа бол хүн амын орлогын шатлалаа зөв тогтоох ёстой.
Татвар нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, үйлдвэрлэл, баялаг бүтээдэг хэсгүүдэд хэт дарамт учруулахгүй байх нь зөв. Татварын тухай шинэ хуульд "татварын бодлого" хэмээх заалт оруулж ирээд хасчихсан. Татварын бодлого нь хүн амын амьжиргааг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн бөгөөд улсын төсөв, тогтвортой санхүүжих, тухай хууль байсан. Үүнийг би алтан дундаж хууль гэж ойлгосон. Тус хуулийг УИХ-д дахин өргөн барих байх гэж найдаж байна.

Би шаталсан татварын тогтолцоог дэмждэг эдийн засагчдын нэг. 2016 онд Засгийн газар шаталсан татварын бодлогыг санаачилж, УИХ-д өргөн барьсан. Тухайн үед шаталсан татварын тогтолцоо зөв гэж үзэж байсан. Улс гэж байгаа бол шаталсан татварын тогтолцоог хэрэгжүүлэх нь зүйтэй. Харин аль татвараас эхлэх вэ гэдэг нь чухал. Би банкны хадгаламжийн хүүгээс эхэлбэл зүгээр юм байна гэж бодсон. Банканд их хэмжээний мөнгө хадгалуулаад түүнийхээ хүүгээр амьдардаг хүмүүс байна.
Харин таван сая төгрөгийн цалинтай хүн компанийнхаа, хамт олныхоо бусад бизнесийнхээ өрсөлдөгч нарынхаа өмнө маш их хариуцлага хүлээж, татвар төлдөг. Гэтэл нөгөө талд нь хуруугаа ч хөдөлгөхгүй 50 сая төгрөгийн хүүгийн орлогоор амьдарч байгаа хэрнээ татвар төлөхгүй байвал шударга ёсны зарчим алдагдаж байгаа юм. Мөн үйлдвэргүй байна гэдэг эдийн засаггүй байна гэсэн үг. Эдийн засгийг ДНБ-ээр хэмждэг. Аливаа улс дотооддоо хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар нь эдийн засгийн нөхцөл байдлыг нь хэмждэг юм. Үүнээс харвал, Монгол Улс эдийн засаггүй болчихсон байна.
Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж, бохь худалдаж аваад, 10 минут зажлаад хаячихдаг үрэлгэн эдийн засагтай олон жил байлаа. Манай улсын төр сүүлчийн 30 жил үйлдвэрлэлийн бодлогоо хаясан, мартсан. Зөвхөн хүүлэлтийн бодлогыг дэмжсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад хамгийн амжилттай байгаа бизнес бол банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард байна. Бусад бүх эдийн засгийн сектор сүйрсэн, дампуурсан.
Тэгэхээр УИХ дараагийн 30 жил хүүлэлтийн бодлого бус үйлдвэрлэлийн бодлогоо дэмжмээр байна. Үйлдвэрлэлийн бодлогод хоёр чухал зохицуулалт хийхэд болно. Нэгдүгээрт, үйлдвэрлэлд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоход болно. Хоёрдугаарт, үндэсний үйлдвэрлэлээ гадаадын үйлдвэрлэлээс хамгаалах ёстой. Оросын өндөг таван хувийн татвар төлөөд л ороод ирж байна. Тиймээс тарифын бодлогоо давхар хэрэгжүүлж байж үйлдвэр хөгжинө.

| Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Татвар төлдөггүй орлогуудыг илрүүлж, шаталсан татвар авах ёстой |
|
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
2026-06-25 10:54:50
Монголын хүүхдүүд “United World Games” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-06-25 08:30:25
2026-06-25 08:16:05
Элчин сайд Д.Булган, Италийн Пиеро Албарано Бардацциг хүлээн авч уулзлаа
2026-06-25 08:00:36
2026-06-25 07:27:51
НУУЦЫН ЭРЭЛД
2026-06-25 07:00:27
БРАВО, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамааралтай компани 100 хүрч, лиценз нь 10 давжээ
2026-06-25 07:00:04
ДУУЛИАНТ ТӨСЛҮҮДЭЭ ХАВ ДАРЖ, ХУГАЦААТАЙ ТӨСЛҮҮДЭЭ ШУУРУУЛАХ ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХААЛТ
2026-06-25 07:00:00
УВС АЙМАГТ БООМ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
2026-06-25 07:00:00
Г.ХИШИГБАЯР: Барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээр суниадаг байсан минь амжилтын үндэс болсон
2026-06-25 07:00:00
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ, Ш.ЭНХИЙН-ОД
2026-06-25 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |