Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй байгаа чанаргүй зээлдэгчийг тус банкныхан өчигдөр олон нийтэд ил болгосон. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 55.3 хувь нь “чанаргүй зээл” гэх ангилалд орсон байна. Тиймээс 2014-2019 онд зээл аваад гүйцэд төлөөгүй 26 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, нийт 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Тиймээс зээлтэй компаниудын мэргэжилтнүүдтэй холбогдож, зээлээ төлөх эсэх талаар тодруулсан юм.

Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний мөнгө зээлээд олон жил болж байгаа “Эрэл”, “Монгол Драй Милк”, “Капитал”, “Хөтөл”, “Кью Эс Си” гэсэн компани чанаргүй зээлдэгчдийг тэргүүлж байна. Тэдний авсан зээлийн нийт дүн 530 тэрбум төгрөг болсон байна. Эдгээрээс “Кью Эс Си” компани 192 тэрбум төгрөг зээлсэн бөгөөд олон жилийн турш Хөгжлийн банктай шүүхийн шатанд маргаж, эцэст нь Дээд шүүхээс тус компанийг 192 тэрбум төгрөгийг зээлээ төлөх шийдвэр гаргасан байна. Кью Эс Си” компани 33.4 км төмөр зам барихаар Хөгжлийн банкнаас 203.12 төгрөгийн зээл авч байжээ.
“Монгол драй милк” ХХК хөдөө орон нутагт 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр барихаар 2017 онд 42.6 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Зээлээ төлж чадахгүй хугацаа 40 сар хэтэрснээр 50.4 тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн байна. Хөгжлийн банкнаас тус компанийг 2019 онд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, одоогоор анхан шатны шүүхэд хүлээгдэж байгаа аж. Тиймээс тус компанийн мэргэжилтэнтэй холбогдож, зээлээ төлж чадахгүй байгаа шалтгааныг тодруулахад “Манайх зээлээ төлж байгаа. Хугацаа нь дуусах болоогүй” гэсэн юм.

“Эрэл” ХХК угсармал орон сууц барихаар Хөгжлийн банкнаас 2013 онд 65.5, 2014 онд 39.4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус компанийн хоёр удаагийн зээл 55-91 сараар хүлээгдэж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна. Одоогоор тус компани Хөгжлийн банканд 154.44 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Тиймээс тус компанийн мэргэжилтэнтэй холбогдож, зээлээ хэзээ төлөх талаар тодруулсан юм. Гэтэл “Манай компанийн барилгын үйл ажиллагаа 2019 оны өвөл зогссон. Зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй” гэсэн юм.
(4).jpg)
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК “Шинэ яармаг” орон сууцны хороолол барихаар 2015 онд Хөгжлийн банкнаас 142.44 тэрбум төгрөг зээлсэн байна. Тус компанийн зээлийн хугацаа 56 сараар хэтэрч, 2020 онд Улсын дээд шүүхэд шилжсэн байна. Зээлээ хэзээ төлөх талаар тус компанийн мэргэжилтэнтэй холбогдоход” Манайх зээлийн мэдээллээ өгөхгүй. Шаардлагатай бол албан бичгээр хандах хэрэгтэй. Компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэсэн юм.
.png)
Тус компани нь Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 720 болон 120 айлын “Ё” блок орон сууцны хороолол барихаар 2017 онд 33.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн зээл төлөх хугацаа 39 сараар хэтэрч, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна. Энэ талаар тус компанийн мэргэжилтэнтэй холбогдоход “Манайх зээлээ төлж, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Зээлийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгч болохгүй гэсэн юм.
| Хөгжлийн банканд 841 тэрбум төгрөгийн өртэй 26 компани зээлээ төлнө, төлөхгүй |
|
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
2026-06-25 10:54:50
Монголын хүүхдүүд “United World Games” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-06-25 08:30:25
2026-06-25 08:16:05
Элчин сайд Д.Булган, Италийн Пиеро Албарано Бардацциг хүлээн авч уулзлаа
2026-06-25 08:00:36
2026-06-25 07:27:51
НУУЦЫН ЭРЭЛД
2026-06-25 07:00:27
БРАВО, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамааралтай компани 100 хүрч, лиценз нь 10 давжээ
2026-06-25 07:00:04
ДУУЛИАНТ ТӨСЛҮҮДЭЭ ХАВ ДАРЖ, ХУГАЦААТАЙ ТӨСЛҮҮДЭЭ ШУУРУУЛАХ ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХААЛТ
2026-06-25 07:00:00
УВС АЙМАГТ БООМ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
2026-06-25 07:00:00
Г.ХИШИГБАЯР: Барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээр суниадаг байсан минь амжилтын үндэс болсон
2026-06-25 07:00:00
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ, Ш.ЭНХИЙН-ОД
2026-06-25 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |