Санхүүгийн боловсрол нь хуримтлал үүсгэж, хувийн санхүүгээ зөв удирдахаас эхэлнэ. Тиймээс Голомт банк хуримтлалыг зуршил болгоход туслах, таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Харин энэхүү урамшуулалт аяны азтан шалгаруулах тохирол нь долоо хоног бүрийн баасан гарагт Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдаж, азтануудаа тодруулж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт энэхүү аяны сүүлийн азтанууд тодорлоо. Бид зарим азтануудтай уулзаж, хэдэн хором ярилцсаныг хүргэж байна.
![]()
-Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын азтан болсон билээ?
-Баярлалаа. Active 2 watch цаг хожсон. Би Голомт банктай 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байна. Санаандгүй байж байгаад азтан болсондоо маш их баяртай байна.
-Хадгаламжаа нээгээд удаж байгаа юу?
-Удаж байнаа. Би анх Голомт банкны харилцагч болохдоо хадгаламж нээлгэж байлаа.
-Хуримтлуулж сурсан хүний хувьд хуримтлалын давуу талыг нэрлээч гэвэл?
-Ирээдүйд гарах эрсдэлээс өөрийгөө хамгаалах гол хүчин зүйл нь хуримтлал гэж боддог. Гэнэтийн ямар ч үйл явдал тохиолдож болно. Хэрэгтэй үед хэрэглэх мөнгө бэлэн байна гэдэг давуу тал шүү.
-Хуримтлалыг зуршил болгож чадсан өөрийн аргаасаа хуваалцаач?
-Миний хувьд интернэт банкаа маш их ашигладаг болохоор заавал банканд очиж орлого хийх шаардлагагүй байдаг. Сар бүрийн орлогоо зайнаас хийх нь илүү хялбар учраас залхууралгүй, цагтаа орлогоо хийж сурсан.
-“Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй юу?
-Анх үйлчлүүлдэг салбарын маань ажилтан энэ урамшууллын талаар танилцуулж байсан учраас ерөнхийдөө мэдээлэлтэй байсан. Юун түрүүнд хадгаламжтой болно гэдэг чинь өөрт маань маш их хэрэгтэй. Харин түүнийг ийнхүү урамшуулж байгаа нь бүр сайхан санагдаж байна
![]()
-Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын азтан болсон билээ?
-Баярлалаа. Би TAB S6 Lite хонжворын эзэн болсон. Азтан болсондоо маш их баяртай байна.
-Хадгаламжаа нээгээд удаж байгаа юу?
-Хадгаламжаа бол саяхан нээсэн л дээ.
-Хуримтлалын давуу талыг нэрлээч гэвэл?
-Миний хувьд хуримтлалын давуу талыг саяхнаас ойлгож эхэлж байгаа хүн л дээ. Хуримтлалтай байх нь ямар чухал вэ гэдгийг бид сая цар тахлын үед л мэдэрлээ шүү дээ. Яг ийм гэнэтийн нөхцөл байдалд багахан ч гэсэн хуримтлалтай байхын давуу талыг ойлгосон байх. Би ч мөн энэ үед л хадгаламж нээсэндээ баярлаж байлаа.
-“Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй юу?
-Мэдээжийн хэрэг маш их ач холбогдолтой аян гэж ойлгож байгаа. Ийм эрсдэлтэй үед эрүүл мэндийн дархлаагаа сайжруулдагтай адилхан санхүүгийн хувьд ч дархлаа тогтоох нь чухал гэж боддог.
![]()
-Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын азтан болсон билээ?
-Баярлалаа. “Витамин ₮” урамшуулалт аянаас И-Март худалдааны төвийн эрхийн бичиг хожсон байна.
-Хадгаламжаа нээгээд удаж байгаа юу?
-Хадгаламжаа нээгээд удаж байна. Голомт банкны харилцагч болоод ч удаж байна.
-Хуримтлалын давуу талыг нэрлээч гэвэл?
-Хүн өөрт байгаа мөнгөө тооцоогүй үрчихээд яаралтай үед сандрах тохиолдол байдаг. Харин ийм үед хуримтлалтай байх нь их зүгээр санагддаг. Хадгаламжаа цуцлаад мөнгөө авах, бүр шаардлагатай тохиолдолд хадгаламж барьцаалсан зээл авах ч боломж байдаг. Эрүүл мэндийн шалтгаан, бүх төрлийн төлбөр гээд эртнээс хуримтлуулж чадвал бүгдийг хадгаламжаар шийдэх боломж бий.
-Хуримтлалыг зуршил болгож чадсан өөрийн аргаасаа хуваалцаач?
-Миний бодлоор эхний үед хадгаламждаа бага хэмжээгээр орлого хийвэл санхүүгийн дарамт мэдрэхгүйгээр хуримтлуулж чадна гэж боддог. Ингэж бага хэмжээгээр, тогтмол хураагаад байвал хуримтлуулах зуршилтай болно. Харин дараа боломжтой болсон үедээ их хэмжээний орлого хийдэг болж болно шүү дээ.
-“Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй юу?
-Надад хуримтлалдаа орлого хийх бүр сугалааны эрх нэмэгдлээ гээд и-мэйл ирдэг. Тэрийг хараад энэ аяны талаар ерөнхий мэдээлэлтэй болсон байсан. Хүмүүс хадгаламжтай болъё гэж бодсон ч цаг заваасаа болоод ч тэр юм уу шийдвэр гаргаад, очоод нээлгэх нь цөөхөн. Харин яг энэ хүмүүст “Витамин ₮” урамшуулалт аян түлхэц болж байгаа болов уу гэж бодож байна. Энэ аяны хугацаанд хадгаламж нээсэн хүний тоо маш их нэмэгдсэн байх.
“Витамин ₮” урамшуулалт аяны хоёр дахь супер хонжвор “Nissan-Leaf” цахилгаан автомашины эзнийг 2022.01.08-ны өдөр Боловсрол сувгаар шууд дамжуулан тодруулах болно. Тиймээс та Голомт банкны салбараар үйлчлүүлэн, эсвэл Интернэт банк, Смарт банк аппликэйшн ашиглан төгрөгийн, хугацаатай хадгаламжаа амжиж нээлгээрэй.
#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮
| “Витамин ₮” урамшуулалт аяны азтанууд тодорлоо |
|
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
2026-06-25 10:54:50
Монголын хүүхдүүд “United World Games” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-06-25 08:30:25
2026-06-25 08:16:05
Элчин сайд Д.Булган, Италийн Пиеро Албарано Бардацциг хүлээн авч уулзлаа
2026-06-25 08:00:36
2026-06-25 07:27:51
НУУЦЫН ЭРЭЛД
2026-06-25 07:00:27
БРАВО, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамааралтай компани 100 хүрч, лиценз нь 10 давжээ
2026-06-25 07:00:04
ДУУЛИАНТ ТӨСЛҮҮДЭЭ ХАВ ДАРЖ, ХУГАЦААТАЙ ТӨСЛҮҮДЭЭ ШУУРУУЛАХ ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХААЛТ
2026-06-25 07:00:00
УВС АЙМАГТ БООМ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
2026-06-25 07:00:00
Г.ХИШИГБАЯР: Барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээр суниадаг байсан минь амжилтын үндэс болсон
2026-06-25 07:00:00
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ, Ш.ЭНХИЙН-ОД
2026-06-25 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |