Голомт банкны зүгээс эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ахисан түвшинд хүргэж, бизнесээ өргөжүүлэн тэлэхэд шаардлагатай мэргэжлийн сургалт, зөвлөгөө болон санхүүгийн дэмжлэг туслалцааг хүргэх зорилго бүхий “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих” хөтөлбөрийг 1 жилийн турш амжилттай хэрэгжүүллээ. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран олон үр өгөөжтэй сургалтуудыг зохион байгуулж байсан. Харин энэхүү цуврал сургалтын хамгийн сүүлийн дугаар “Бүтээлч менторшип” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бид цуврал сургалтын сургагч багшаар ажилласан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн Гүйцэтгэх захирал Э.Уянгатай хэдэн хором ярилцсаныг хүргэж байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн Гүйцэтгэх захирал Э.Уянга:
Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу? Намайг Уянга гэдэг. Би Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Та сургагч багшийн хувьд бидэнд өнөөдрийн сургалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
Өнөөдөр “Бүтээлч менторшип” сэдэвтэй цогц сургалтыг явуулж байна. Энэхүү сургалт нь 5 хоног явагдаад өнөөдөр хаагдаж байгаа юм. Бид энэ өдрүүдэд сургалт орохын хажуугаар үдээс хойш нь бусад бизнесүүдтэй танилцах аяллыг зохион байгуулсан. Энэ нь сургалт дээр үзсэн зүйлээ бататгах, бусдын туршлагаас суралцах давуу талыг манай оролцогчдод олгож байсан.
Ер нь бизнес эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтуудыг ямар хэлбэрээр зохион байгуулж байсан бэ?
Голомт банктай хамтарсан энэхүү цуврал сургалтыг бид амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд цар тахлаас үүдэн зарим сургалтыг онлайнаар зохион байгуулах тохиолдлууд байсан. Цуврал сургалтын хэлбэрийг ерөнхийд нь онлайн, танхим, практик гэж 3 бүлэгт хувааж болно. Сургалтын явцын хувьд эхлээд ментор багш маань тодорхой сэдвийн хүрээнд шинэ мэдээ, мэдээллээ өгч, үүний дараа бүх оролцогчдыг өрөөнд хуваан дасгал ажил ажиллуулан, үзсэн мэдлэгээ бататгах хэлбэрээр сургалтуудыг явуулсан байгаа.
Сургалтуудын гол агуулга, чиглэл нь юу байв?
Бид энэхүү сургалтаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг болон гарааны бизнесээ эхлүүлж буй эмэгтэйчүүдэд зориулан байгууллагын маркетинг, хүний нөөцийн асуудал гэх мэт тэдний үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн мэдээ, мэдээллийг өгөхийг зорьсон. Тиймдээ ч Дижитал шилжилт, Онлайн худалдаа, Харилцааны ур чадвар, Амжилттай баг бүтээхүй, Хог хаягдлын менежмент, Кластер хөгжил гэх мэт тэдний бизнесийн үйл ажиллагаанд хэрэг болох сургалтуудыг сонгон орсон байгаа.
Энэхүү цуврал сургалтаас гарсан үр дүн нь юу байсан бэ?
Энэхүү сургалтаар дамжуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесээ хөгжүүлэхэд зориулсан мэргэжлийн мэдлэгийг олж авах, харилцан туршлага солилцох, бизнесийн түнш, хамт олонтой болох, зөвхөн сургагч багшаас суралцаад зогсохгүй бусдаасаа суралцаж, зөвлөгөө мэдээллээ хуваалцах гэх мэт маш олон эерэг үр дүн харагдаж байсан.
Таны хувьд оролцогчид эдгээр сургалтуудаас юуг олж аваасай гэж хүсэж байна вэ?
Том зүйлийг хүсэхэд хэцүү л дээ. Гэхдээ хамгийн гол нь оролцогчид маань зөвхөн бизнесээ явуулах гэхээсээ илүү удирдлагын хувьд өөрийн ур чадвараа хөгжүүлэх сургалт, арга хэмжээнд тогтмол хамрагдаж, түүнийгээ бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах нь чухал гэдэг хандлагыг олж аваасай гэж хүсэж байсан. Үүндээ хүрсэндээ ч баяртай байна. Хандлагаа ингэж өөрчлөх нь өөрийгөө цаашлаад үйл ажиллагаагаа хөгжүүлэх нэг арга зам болно гэдэгт итгэлтэй байна.
Цогц хөтөлбөр бүхий сургалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан гэсэн. Энэ талаар?
Тэгсэн. Бичил бизнесийн хөлөгт тоглоом, Бизнесийн загвараа сайжруулах, Бүтээлч менторшип зэрэг цогц хөтөлбөртэй сургалтуудыг албан ёсны эрхтэйгээр явуулсан. Энэ нь тус бүр 2-5 удаагийн сургалтуудаас бүрдэх цогц сургалтын хөтөлбөр байдаг. Үүнийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан хэд хэдэн удаа сургалтаар орсон.
Голомт банктай хамтран ажиллаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цуврал сургалтыг амжилттай зохион байгуулсанд баярлалаа.
Баярлалаа. Танай хамт олонд бас баярлалаа.
Голомт банкны зүгээс цаашид ч жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах болно. Эрхэм харилцагч та ч бас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна.
| Голомт банктай хамтарсан “Бүтээлч менторшип” сургалтыг амжилттай зохион байгууллаа |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОРИГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |