Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусийн шинэ төрлийн хувилбар B.1.1.529 буюу Омикрон дэгдэж, олон улсад тархсантай холбоотойгоор дэлхийн эдийн засагт өөрчлөлт гарсан. Үүний нэгэн тод жишээ нь газрын тос.
Шинэ төрлийн Омикрон хувилбар дэгдсэнтэй холбоотойгоор зарим улс Өмнөд Африкаас ирэх, тус улс руу явах нислэгтээ хориг тавьж байх үеэр газрын тосны үнэ 10 хувиар унасан. Цар тахлын үеийн эдийн засаг эргэн хэвийн хэмжээндээ шилжих үеэр Омикрон хувилбар дэгдсэн нь “дарин дээр давс” гэгчээр эдийн засгийн хөөрөгдөл үүсгэж байгаа талаар зарим олон улсын шинжээч байр сууриа илэрхийлж байлаа.
Омикрон хувилбар дэгдсэнийг дэлхий дахинд зарласан шөнө буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-д газрын тосны фьючерс үнэ 11 хувиар унаж, нэг баррель нь 70 ам.доллар болсон. Мөн тухайн үед дэлхийн газрын тосны жишиг Брент төрлийн газрын тосны үнэ мөн адил буурч, нэг баррель 73 ам.доллар руу унасан юм.
Газрын тосны үнэ Dow индекст 1000 гаруй нэгж буюу 2.8 хувиар, S&P 500 болон Nasdaq индекст хоёр хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин Азийн зах зээлийг тэргүүлэгч Хонконгийн Hang Seng индекст 2.7 хувиар, Японы Nikkei индекст 2.5 хувиар, FTSE100, Францын CAC40 болон Германы DAX зэрэг индекст 3-4 хувиар унасан аж.

Тэгвэл хэдхэн цагийн дотор үнэ нь 10 хувиар унасан газрын тос олон улсын зах зээлд эргэн хэвийн хэмжээндээ шилжихээр бага зэрэг өссөн үзүүлэлттэй үнэ нь дээшилж байгаа юм.
Их Британийн FTSE 100 хувьцааны индекс, Германы DAX, Францын САС 40 индекс мөн л Омикрон хувилбар дэгдэж, олон улсад түгшүүр зарласантай холбоотойгоор тус 1.5 орчим хувиар буурсан.
Европын Stoxx 600 индекс 1.5 хувиар буурч, сүүлийн долоо хоногийн хамгийн доод хэмжээндээ хүрчээ. Харин Японы Nikkei индекс 1.6 хувиар буурахад түүхий нефтийн үнэ гурав орчим хувиар унаж, Австрали долларын ханш сүүлийн нэг жилийн доод түвшиндээ очсон байна.

Энэ талаар Австралийн Хамтын нөхөрлөлийн банкны валютын стратегич Жо Капурсо “Зах зээл иргэдийн хүлээж байсан шиг л хариу үйлдэл үзүүллээ” гэж тайлбарлажээ.
“Ковид-19” цар тахлын шинэ төрлийн Омикрон хувилбар дэгдэж эхэлснээс хойш, энэ даваа гарагт хөрөнгийн зах зээл бага зэрэг өссөн ч, өнгөрсөн долоо хоногийн түвшнээсээ харьцангуй муу байгаа юм.
Коронавирусийн шинэ төрлийн хувилбар дэгдэж эхэлтэй холбоотойгоор АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Жерон Пауэлл “Бондын худалдан авалтаа тооцоолсон хугацаанаасаа эрт зогсоох ёстой” талаар мэдэгдэл хийсэн байдаг.
Үүний дараагаар АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсөж, ам.долларын ханш гарсан аж. Нью-Йоркийн биржид алтны спот үнэ 0.1 хувиар буурч, унц нь 1774 ам.долларт хэлбэлзэж байгаа бол Bloomberg Dollar Spot Index-т 0.3 хувиар буурсан байна
Харин бондын худалдан авалтаа тооцоолсон хугацаанаас эрт зогсоох эсэхийг Холбооны нөөцийн банкны Нээлттэй зах зээлийн хорооны хурлаар эцэслэн шийдэх юм.

| Омикрон хувилбар дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ |
|
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОРИГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |