Дэлхийн өнцөг булан бүрт олон төрлийн хүн өөр өөр ажил, мэргэжлээр ажиллаж, тус бүр өөр өөрийн гэсэн цалин, орлоготой байдаг. Харин тэдний зарим нь итгэмээргүй их орлого олж, алдартай спортын тамирчид талбай дээр нэг секунд байсныхаа төлөө олон улс дахь өдрийн дундаж цалинг хэд дахин нугалж авдаг. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт дэлхийн алдартнуудын орлогыг Монгол Улсын 2022 онд төлөвлөсөн 16 их наядын орлого, 18 их наядын зарлагатай харьцуулж хүргэе.
/Бүх валютыг Монгол банкны аравдугаар сарын 31-ний ам.долларын ханшаар бодов/
Дэлхий дахинд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй алдартай спорт бол хөл бөмбөг. Тэгвэл АНУ-ын “Business Insider” бизнес, эдийн засгийн сайтын мэдээлснээр 2021-2022 оны улиралд хамгийн их орлого олох тоглоор Португалийн шигшээ баг, “Манчестер Юнатед” клубын тамирчин Кристиано Роналдуг нэрлэсэн. Өдгөө 36 настай нэрт хөл бөмбөгч Кристиано Роналду 2021-2022 оны улирал зөвхөн гэрээнээсээ 70 сая ам.долларын ашиг олох бол, өөрийн брэнд, зар сурталчилгаанд дүр бүтээсэн орлого нь 55 сая гаруй ам.доллар байх юм. Улмаар нэрт хөл бөмбөгчийн 2021-2022 оны улирлын орлого нийт 125 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 356,106,250,000 төгрөг байна.

Монгол Улсын 2022 оны төсөвт Барилга, хот байгуулалтын сайд 346.35 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнээс харж үзэхэд дэлхийн хамгийн алдартай, 2021-2022 оны улиралд хамгийн их орлого олж байгаа хөл бөмбөгчийн жилийн орлого Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны багц төсвөөс 9.7 тэрбум төгрөгөөр илүү байна.

Орчин үед хамгийн алдартай байгаа хамтлагуудын нэгт БНСУ-ын “BTS” буюу “Bangtan Boys” хамтлаг зүй ёсоор ордог. 2017 онд 133 сая ам.доллароор үнэлэгдэж байсан “BTS” хамтлаг энэ жил 128 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа. Хамтлагийн энэ жилийн нийт орлого нь 36 сая ам.доллар бөгөөд сарын орлого нь гурван сая ам.доллар буюу монгол мөнгөөр 8.5 тэрбум төгрөг.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 онд төсөвт Баянзүрх дүүргийн II хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгыг нэг тэрбум төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн XIII хороонд 960 суудалтай сургуулийн барилгыг 1.4 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ. Үүнтэй “BTS” хамтлагийн сарын орлогыг харьцуулбал, тус хамтлагийн сарын 8.5 тэрбум төгрөгтэй тэнцэх орлогоор 240 ортой найман цэцэрлэг аль эсвэл 960 суудалтай таван сургууль байгуулах боломжтой юм байна.

“Critical Role” телевизийн цувралд гол дүр бүтээсэн долоон жүжигчин нийлж, “Critical Role” нэртэйгээр стрийм хийж эхэлснээс хойш “Twitch” платформын хамгийн алдартай стриймэрүүдийн нэг болсон. Тэгвэл “Critical Role” стрийм энэ жилд нийт 9,626,712 ам.долларын орлого олоод байгаа юм. Харин Монгол Улсын 2022 оны төсөвт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багц 2.5 тэрбум төгрөг байна. “Critical Role” стрийм энэ жилийн орлогын монгол төгрөгт хувааж үзвэл 27.4 тэрбум төгрөг буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны төсвөөс 10 дахин их байгаа юм.


“Netflix” продакшнаас гаргасан Солонгосын “Squid Game” триллер цуврал өнгөрсөн хоёр сарын хамгийн алдартай цуврал болсон. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сарын 17-нд “Netflix”-ээс “Squid Game” кино анх цацагдсан цагаасаа хойш 891.1 сая ам.доллар буюу 2.5 гаруй их наяд төгрөгтэй тэнцэх орлого олсноо мэдэгдсэн.

Тэгвэл дээр дурдсан “Squid Game” киноны орлогоор Эрүүл мэндийн сайдын 2022 онд Баянзүрх дүүрэгт барихаар төсөвлөсөн 1.07 тэрбум төгрөгийн нийгмийн эрүүл мэндийн төв 2300 гаруйг байгуулах боломжтой аж.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийн хөрөнгөтнүүдийн жагсаалтыг тэргүүлж буй Элон Маск 311 тэрбум ам.доллар буюу монгол мөнгөөр 885.9 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Түүний нийт хөрөнгийн тоог 2022 оны Монгол Улсын 18 их наяд зарлагын төсөвтэй харьцуулж үзвэл, дэлхийн хамгийн баян хүн Элон Маск Монгол Улсын 49 жилийн төсөвтэй тэнцэх хөрөнгөтэй юм.

Элон Маск “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж, Жефф Безосыг гүйцэхдээ нэг өдрийн дотор 36 тэрбум ам.долларын ашиг олсон байдаг. Нэг өдөрт олсон Элон Маск 36 тэрбум ам.долларын орлогыг монгол мөнгө болговол 102.5 их наяд төгрөг болох бөгөөд үүнийг 2022 оны төсөвтэй харьцуулж үзвэл Монгол Улсын таван жилийн төсвийг нэг өдөрт олсон болж таарч байна.
“Business Insider” эдийн засгийн сайтын мэдээлснээр дэлхийн хамгийн баян хүн Элон Маск 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл нэг өдөрт дунджаар 383 сая ам.доллар буюу нэг их наяд гаруй төгрөгийн орлого олдог аж. Дээр дурдсан хугацаанд гарсан түүний сарын орлого нь монгол мөнгөөр 32.7 их наяд төгрөг бөгөөд энэ нь Монгол Улсын 2022 оны төсвөөс 10 гаруй их наядаар илүү байгаа юм.

| ХАРЬЦУУЛАЛТ: Элон Маскын нэг сарын орлого Монгол Улсын жилийн төсвөөс 10 их наяд төгрөгөөр илүү |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |