-“Мөнгөн мод” наадмын “Шилдэг зураач”-аар шалгарсан танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, хэдийгээр театрын мэргэжлийн зураач биш ч өмнө нь гурван уран бүтээлд тайзны зураачаар ажилласан. “Инээмтгий хүн” жүжиг миний тайзны зураачаар ажилласан дөрөв дэх уран бүтээл. Хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр сурч байхад багш маань театрын зураач, найруулагчийн ажлын талаар их зааж өгдөг байсан. Тэр үед сурсан эрдмээ хөгжүүлсээр явна даа.
-Шагнал гардуулах ёслолын үеэр “Шадар гурван цэрэг” жүжгийн тоглолтой байсан учраас өөрийн биеэр шагналаа гардаг авч чадаагүй шүү дээ. “Мөнгөн мод” наадмын “Шилдэг зураач” болсон талаараа хэзээ мэдсэн бэ?
-“Шадар гурван цэрэг” жүжгийн Арамисийн дүрд ажиллаж байгаа. Нэг үзэгдэлд тоглоод гараад ирсэн чинь бүгд шагнал авсанд минь баяр хүргэсэн. “Мөнгөн мод” наадмын тайзнаа өөрөө гарч шагналаа аваагүй дээ жаахан харамсан. Үнэхээр нэр хүндтэй шагнал шүү дээ. Гэхдээ жүжгийн төгсгөлд хамт олноосоо, үзэгчдийн өмнө шагналаа гардан авах мөч хамгийн сайхан байлаа.

-Зураачаар ажилласан анхны уран бүтээл нь ямар жүжиг байсан бэ?
-Өөрийгөө жүжигчин болно гэж бодож байгаагүй ээ. 2010 онд сургууль дээр маань хүүхэлдэйн театрын жүжигчний сонгон шалгаруулалт хийсэн. Тухайн үед “Хүүхэлдэйн театр гэхээр гараараа хүүхэлдэй урлах юм байна” гэж бодоод шалгалт өгч байсан. Гар урлал сонирхдог, зурах дуртай төгсөөд дизайнер болно гэж боддог байсан юм. Анх эхнэрийнхээ найруулсан хүүхдийн жүжгийн зураачаар ажиллаж байсан.
-“Pro” театртай анх хэрхэн нэгдсэн бэ. Театрын уран бүтээл гэдэг хамт олны бүтээл байдаг шүү дээ. Багийнхныхаа талаар яривал?
-Манай ангийн зургаан хүүхэд “Pro” театрыг байгуулсан. “Инээмтгий хүн” жүжиг бидний ажилласан хоёр дах уран бүтээл байлаа. Нэгнийгээ сайн мэддэг, юу чаддаг ямар боломж байдгийг нь мэддэг учраас жүжиг бүрд өөр үүрэгтэй ажилладаг. Би “Щелкунчик” жүжгийн найруулагчаар ажиллаж, н.Билгүүн зураачаар нь ажилласан. Ингэж солигдож, хийж чаддаг давуу талтай.
-“Инээмтгий хүн” жүжигт зураачаар ажилласан талаараа ярихгүй юу. Тайз, жүжигчдийн хувцасны онцлог нь юу байсан бэ?
-Тайзыг бүхэлд нэг том хүүхэлдэй гэж төсөөлж хийсэн. Зэрэмдэглүүлсэн ард иргэдийг харуулахыг хичээсэн дээ. Тэрхүү тайзыг бүтээхийн тулд 600-700 пальто, цув ашигласан. “Сити” их сургуулийн жүжигчний ангийн хүүхдүүд болон манай багийнхан бүгд гар, бие оролцсон. Зарим механик хэрэгсэл шууд ажиллахгүй учраас тухайн хэрэглэлтэй ажиллах жүжигчинтэй ярилцаж, засаж сайжруулсан.
-Тухайн жүжигт зориулж хийсэн олон туслах хэрэгсэл байгаа байх. Тэр дундаас онцолж нэгийг яривал?
-“Инээмтгий хүн” жүжгийн эхэнд гардаг өөрөө явдаг сандал бий. Анх хийж эхлэхээсээ сэтгэл өвдсөн. Мотор нь ажиллаад явах бүрд нь хаашаа ч юм бэ тэмүүлээд байгаа юм шиг санагддаг. Удаан хугацаанд олон туршилтын үр дүнд хийсэн хүүхэлдэй учраас хамгийн их хайртай.

-Зураачаар ажиллахдаа юуг илүү анхаарч ажилладаг вэ?
-Найруулагчийн шийдэл санаатай уялдахаас гадна. Тухайн жүжгийн тайз жүжигчидгүйгээрээ ч “ярьж”, түүхээ өгүүлж байх ёстой. Жүжигчидтэй хамт тайз тоглож байгаасай гэж хүсдэг дээ. “
-“Шадар гурван цэрэг” жүжиг амжилттайгаар үзэгчдэд хүрлээ шүү дээ. Арамисийн дүрд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцвал?
-“Шадар гурван цэрэг” жүжиг бидний оюутан насны мөрөөдөл байлаа. Санкт-Петербургсурдаг байхдаа тайзны хөдөлгөөний хичээлд тун дуртай байлаа. Бидний мөрөөдөл биелж, тайзан дээр хантлаа үсэрч, зодолдож, өнхөрлөө. Шинэ оны дараа жүжгийн бэлтгэлээ хийж эхэлсэн. Жүжигчдийн бие санаснаар хөдлөхгүй удаан бэлдлээ. УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч Г.Ган-Очир ахтай хамтарч удаан хугацаанд бэлдлээ.
-Санаандгүй тохиолдлоор жүжигчин болжээ. Таны энэ мэргэжилд дурласан мөч нь хэзээ вэ?
-Манай гэрт урлагийн авьяастай хүн байгаагүй учраас жүжигчин болно гэж төсөөлөөгүй ээ. Үнэхээр тун санаандгүй сонгосон. Багш минь намайг энэ мэргэжилд дурлуулсан. Тайзан дээр үг хэлж, хүмүүст зориулж юм хиймээр санагдаг болсон. Тайзны жүжигчин үзэгчдийнхээ сэтгэл хөдлөлийг мэдэрч тоглодог учраас илүү эрч хүчтэй ажилладаг юм шиг санагддаг. Нийтэч зантай биш ч тайзан дээр гараад огт өөр хүн болдог доо.
.jpg)
-“Сити” их сургуульд багшилж байгаа талаараа ярихгүй юу. Шавь нар нь одоо хэддүгээр курс вэ?
-Багшийн ажил үнэхээр хэцүү хэрнээ сайхан ажил юм билээ. Шавь нар маань “Сити” их сургуулийн жүжиглэх урлагийн танхимын гуравдугаар курсийн оюутнууд. Анх нэгдүгээр курст ороход нь л ангийн багш нь болж, хамтдаа сурч, урагшилж байна даа. Багшаар ажиллах надад том сорилт болсон шүү.
-Танд зураачаар ажиллахын хүсдэг жүжиг, зохиол бий юү?
-Габриель Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал” зохиол жүжиг болж тавигдвал зураачаар нь ажиллахыг хүсэж байна. Ажиллахад жүжигчнээс их зүйл шаардах тийм хүчирхэг, хүнд мэдрэмж шаардсан бүтээлд, дүрд ажиллахыг хүсдэг.
-Ажлаа хийхэд эрч хүч өгдөг зүйл нь таны хувьд юу вэ?
-Хамт олон шүү дээ. Сэтгэл, зорилго нэгтэй нэг зүг рүү хамтдаа алхаж байгаа хамт олон. Нэгнийхээ санааг дэмжиж, өргөжүүлдэг хүмүүстэй хамт ажиллах сайхан санагддаг.
.jpg)
| Б.АНХБААТАР: “ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ” ЖҮЖИГ БИДНИЙ ОЮУТАН НАСНЫ МӨРӨӨДӨЛ БАЙЛАА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |