• Өнөөдөр 2024-03-29

Цагдаагийн байгууллагад 34 жил “дарга” хийсэн хурандаа Д.Ядамдорж ШШҮХ-г толгойлох нь зүйд нийцэх үү

2021-06-03,   7574

             Монголын төрийн алба тэтгэвэрийн хүнээр төрийн тусгай чиг үүргийн байгууллага удирдуулах хүртлээ хүний нөөц, чадварлаг боловсон хүчин, удирдлагын дутагдалд орсон уу. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газраас тэтгэвэртээ суусан гэх хурандаа Д.Ядамдорж өдгөө Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 
 

Хурандаа Д.Ядамдорж 1964 онд төрсөн. Өдгөө 57 настай. 1987 оноос Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, 1996 оноос Булган аймгийн Цагдаагийн хэлтэст дэд дарга, 1998 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн дарга, 2000 оноос Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, 2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга, 2006 оноос Замын цагдаагийн газрын дарга, 2008 оноос Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2012 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлөх, 2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү, хангамж эрхэлсэн дэд захирал, 2017 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Улмаар 2020 оны есдүгээр сараас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж эхэлсэн. Товчхондоо цагдаагийн байгууллагад 34 жил байж болох бүхий л өндөр албан тушаалд суусан нэгэн. Гэтэл цэрэг, цагдаагийн алба хаагчид 25 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгодог хуультай гэхээр тэрбээр есөн жил илүү ажиллаж, түүгээр ч зогсохгүй тусгай мэдлэг, ур чадвар шаарддаг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа юм. 

 
       Түүнчлэн, түүнийг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатар” одонгоор шагнахдаа “Цагдаагийн ахмад ажилтан” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан гэдгийг нь хэлээд өгч байгаа юм. Гэтэл тэрбээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал буюу Төрийн тусгай албан хаагчаар ажиллаж буй нь Төрийн албаны тухай хуулинд харшилж байна. Тухайлбал, төрийн албаны тухай хуулинд төрийн тусгай албан хаагчийн насны дээд хязгаар нь 65 гэж заасан байдаг боловч тэтгэврийн насанд хүрмэгцээ өөрөө хүсэлт гаргасны үндсэн дээр 65 нас хүртлээ ажиллах боломжтой байдаг. Хэрвээ хүсэлт гаргаагүй бол тэтгэврийн насанд хүрээд төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөгдөнө гэсэн үг.
 
Гэтэл хурандаа Д.Ядамдоржийн хувьд Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагаар ажиллаж байх үедээ тэтгэвэрээ тогтоолгосон буюу төрийн тусгай албан хаагчийн насны дээд хязгаар хүртэл ажиллах эрхгүй болж таарч байна. 
 
Нөгөөтээгүүр, шүүхийн шинжилгээний хүрээлэн нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг шалган шийдвэрлэх явцад нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, ул мөр эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээг хэрэг бүртгэгч, прокурор, мөрдөгч, шүүхийн тогтоол,шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн хийж, дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага. Гэтэл энэ чухал үүрэгтэй байгууллагыг шинжилгээ, кримналистикаас хол, шүүхийн шинжилгээний тухай ойлголт, мэдлэг, туршлагагүй, насаараа цагдаагийн байгууллагад дарга хийсэн хүнээр удирдуулах нь зүйд нийцэхгүй юм. 
 

         Ингээд харвал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ямар зШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлаар Д.Ядамдоржийг томилохдоо төрийн албаны хууль тогтоомжуудыг зөрчсөн байж болзошгүй байна. Уг нь цогцосны задлан, хэргийн газрын үзлэг, шинжилгээгээр мэргэшсэн, тусгай чиг үүргээ ухамсарладаг, ажлын туршлагатай, байгууллага удирдах чадвартай хүнээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг удирдуулсан бол чиг үүрэгт нь ч, ажлын зохион байгуулалт, гүйцэтгэл, нэр хүндэд нь ч хал палгүй байх байлаа. 

         Ер нь дан ганц хурандаа Д.Ядамдорж ч бус төрийн албанд “тэтгэвэртээ суусан” хүмүүсийг өндөр албан тушаалд улираан, дэвшүүлэх томилдог, даргын суудлаар бусдыг “шагнадаг” гажуудсан жишиг тогтчихсон байна. Ялангуяа хууль зүйн салбарт залуу, ур чадвартай, мэргэжлийн боловсрон хүчнүүд дээшлэх, дэвших боломжийг нь “тэтгэвэрийн” дарга нар нь хааж, боосоор байгааг Х.Нямбаатар сайд анхааралдаа авах цаг болжээ. 
 

Цагдаагийн байгууллагад 34 жил “дарга” хийсэн хурандаа Д.Ядамдорж ШШҮХ-г толгойлох нь зүйд нийцэх үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 38
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-08 23:16:44
    арайч дэ: энэ хүн одоо больчиж болдоггүй юм у
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-11 11:59:52
    Gana Bayasgalan: 3 хан сая хүнтэй улсад 50иад насны хүн ажил хийж яагаад болохгүй гэж. Удирдлагад дор нь ажиллаж явлаа. их сайн хүн, сайн дарга шүү. Хатуу хөтүү , ширүүн, шударга гэж л ад үзэгдэхээс өөрөөр асуудал үгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 22:31:39
    Бат: Шүүхийн шинжилгээний алба нь цоо шинэ барагийн хүн мэдэхгүй ажил биш шүү. Саяхан 2002 оноос өмнө ЦБ-д тэр тусмаа Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд багтаж явсан. Энийг бичсэн хүн харин ч юу ч мэдэхгүй хүн байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 14:53:32
    Менхжаргал: Тухайн салбар, байгууллагыг удирдуулах гэж дарга томилдог л бол энэ ажлыг тvvнээс илvv аваад явчих хvн одоогоор байхгvй гэж баттай хэлнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 14:27:02
    Зочин: Мундаг дарга шүү. Зарим нэг албан тушаал горьлонч долдой нар нэг иймэрхүү мэдээ бичүүлдэгээн болих хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-09 00:18:44
    Зочин: Ядамдорж одоо залуустаа зайгаа тавиачээ, сэтэрлэсэн морь биш.Яасан ханаж цаддаггүй юм, Бусдаас илүү гоц гойд удирдах чадвар байхгүй. Алба хаагчдыг хэлбэр дүрсээр нь доромжлохыг бол ёстой чаддаг хүн дээ. Цагдаагийн төрөл албадыг бол гадарлах байх, яг криминалистик шинжилгээг энэ албыг мэднэ ч гэж юу байхав дээ., тэнд чинь маш олон шинжилгээний төрөл байдаг юм.Галт зэвсэг, ул мөр , бичгийн гэх мэт.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-08 15:14:06
    Зочин: Энэ өвгөн залуу үедээ зайгаа тавьж өгөөд зайлах хэрэгтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-08 14:54:29
    Зочин: Туршлага залуу наснаас эмээх ёстой ч гэж япон ардын үг байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-08 08:00:42
    Шудрага ёс : Хүний ажилласан олон жилийн туршлагыг ямар ч өндөр боловсрол нөхөж чадахгүй. Үүнийг хүн төрөлхтөн мэддэг болоод 10000 жил байна. Маш сайн удирдан зохион байгуулагч хүн дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-08 07:53:41
    Найдандорж : Ядамдорж хурандааг курсант байхаас нь.мэднэ. Ямар шудрага ажилтан байсныг олон үеийн цагдаггийн ажилтнууд гэрчлэнэ дээ. Луйварчдад даруулга хэрэгтэй шүү. Дорнод аймгийн иргэд ажилдаа зүтгэлтэй ,.өнгө мөнгөнд хууртдаггүй дарга байсан одоо хүртэл ярьдаг. Хулгайч дээрэмчид, архидан согтуурагчид, танхай балмад авирлагчдаас тус аймгийн ёстой нэг цэвэрлэж өгөөд явсан даа. Замын цагдаагийн дарга байхдаа "Цагдаа доторхи цагдаа" гэдэг муу нэрнээс нь салгаж замын хөдөлгөөний дүрэм удаа дараа зөрчиж дураараа авирлаж байсан хэдэн арван гишүүд, сайд дарга нарын жолоо барих эрхийг өөрийн гараар шууд хасдаг байсанг олон ч ажилтан гэрчлэнэ дээ. Чухам энэ үеээс л бандгар жийп унасан нөхөд Excel юмуу портер унасан жолооч нартай адилхан үүрэгтэй гэдэгээ ухамсарлаж ойлгодог болсон юм шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-07 17:42:44
    Jochin: Энэ өвгөн тэтгэвэртээ гарсан дээрээ. Баянзүрхийн цагдаад байхдаа батлан хамгаалах яамны эмнэлэгийн хойно алба хаагчдын орон сууц барих нэрийдэлээр маш их мөнгийг барьсан компаний хүмүүстэй хувааж идсэн даргадаа. Одоо тэр байр нь зүгээр үнээ барихгүй шавар тагз болчихсон. Өвгөн хурандаа минь одоо залуу үедээ ажлаа өгөө. Маш их бялдаг зан нь дэндсэн хүн дээ. Саяхан Тэмүүжин сайдын бөгсийг долоох гээд явж байсан хүн одоо бас нэг сайдын улын долоогоод явдаг л хүндээ. Энэ хүнд үнэн зүйл гэж нэг ч байхгүй шүү. Худал хулгайч янхан хөөдөг өөрийн хүмүүсийг дарга болгож цагдаааг бузарласан хүн дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-05 22:32:56
    өлзийсайхан: мундаг дарга шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 19:11:01
    нараа: Цагдаагийн албанд 30 гаран жил даргын алба хашсан хүн шинжилгээний албыг мэдэхгүй гэж бичиж байгаа хүн өөрөө энэ 2 албаны талаар юу ч мэддэггүй гэдгээ харууллаа. Шинжилгээний алба цагдаагийн эрүүгийн албанд харьяалагдаж байсан шүү. Одоогоос 10аад жилийн өмнө Шүүх Шинжилгээний Хүрээлэн болсон билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 18:41:49
    тамир: одоо болонодоо хурандаа. гэртээ над шиг амараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 14:47:59
    Топор-сүх: Ядамдоржоос бага 7-8 нас Нямдорж гэгч нэг зөнөг өвгөн ерөнхий сайдаас ахуулаад олон гишүүд сайд нарыг бөлдөгдөж сурсан хүн одоо ЗГХЭГын сайд хийж төрд олон ах дүү найз нөхөд нутаг усныхаа хүнийг шахаад түүнийгээ ТВ ээр бах болгож ярьдаг.Харин Ядамдорж бол зөвхөн өөрийнхөө албан тушаал, нэр төрд дэндүү их хайртай болохоор Нямдорж шиг тийм "тусч "- ч зангүй болохоор цөөн хэдэн найз нөхөд бас тийм ч дотон биш харин өөрөөсөө илүү хүнд бол ч ёстой нугасгүй хайртай хамаатай хүн шүү.кк кк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 12:30:55
    Б.Э: одооны дарга, залуу гээд дадлага туршлагагүй, чадваргүй хогнууд байснаас хурандаа Д.Ядамдорж байхад болохгүй юм байхгүй шүү, ямар гүйцэтгэх, удирдах алба байгаа биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 11:31:25
    Erik: Шүүх эмнэлэгийн дарга нь бүүр авгай байвал яах уу 60 гараад явцан Дагиймаа Нямдоржийн улайран байж томилсон томилгоо их юм цавчсан энэ хоёр эмээ өвөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 10:39:19
    Тунгаа: Энэ нээрээ дэндэнээ тэтгэврээ авна бас цалин тусгай хангамж эдлэнэ ийм зүйл зөндөө бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 10:34:46
    Зочин: Тэтгэвэртээ суугаагүй байсан юм уу? Хашир туршлагатай эдгээр хүмүүсээс авах юм их байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 10:33:15
    Gang: Энэ хүнийг муулж байгаа бол энэ хүн тэтгэвэрт гарах болоогүй л юм байна энэ хүний мэдлэг туршлаг маш хэрэгтэй л юм шүү дээ зүгээр л нэг муу цүнх байрж гүйдэг “СУГАНДАЙ” нар л муулаад байна залуу дарга нар сурах зүйл их шүү дээ сайн ашиглаад авах хэрэгтэй шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 10:00:49
    Г: Ингэж муу хэлүүлж адлуулж байхаар тэтгэвэртээ суумар юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:58:42
    С: Шүүхийн шинжилгээний байгууллага угаасаа л Цагдаагийн тэтгэвэрт гарсан нөхдүүдийн төрөөс цалин цуслах сүүлийн орон зай байдаг нь үнэн. Энэ байгууллагын тогтолцоог өөрчлөхгүй бол хөгжихгүй. өмнө нь 30-40 жил ажиллаад хөгжүүлж чадаагүй энэ өвөгчүүл хийе бүтээе гэсэн залуучуудыг дарж дарамтлахаас өөр гавъяа тэдэнд алга. Энэ зөвхөн Д.Ядамдорж биш төрийн бүхий л салбарт харагддаг сөрөг үзэгдэл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:53:21
    С: Тэтгэврийн сүрэг хүмүүсийг буцаан ажиллуулж үе тэнгийнхэндээ төрийн албанд оруулах гүүр болж буй өвгөндөө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:50:09
    ШШБ-ийн алба хаагчийн төлөөлөл: Энэ хүний мундаг дарга гэдэгтэй маргах зүйл алга харин Энэ хүний авилгажсан орон нутгийн хууль зөрчсөн мэргэжлийн бус дарга нарын томилгоо энэ байгууллагыг хүчгүйдүүлж алба хаагчдын урам зоригийг доромжилж буй нь зүйд нийцэхгүй байгаа юм. Төрийн албаны тухай хууль хаана байна. Өнөө мерит зарчим хаана байна. Ямарч мэргэжил боловсролгүй хүн цүнх барьж гүйж байгаад л дарга болчихдог энэ авилгажсан систем утга алга. Удирдлагын академид сургаад л байдаг. өнөөдөх нь хэрэгждэггүй баахан хоосон диплом мэргэжил.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:44:27
    a: uhamsarara zaluusda zaiga tavij ugmuurdu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:43:16
    d: bolimoor yumda tomilj bga tomildoj bga humuus
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:40:29
    АЖЛЫГ ХИЙЖ БАЙГАА ХҮН: ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД МАШ ИХ АЖИЛ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА МУНДАГ УДИРДАГЧ ХҮН. ХАА САЙГҮЙ ТЭТГЭВРИЙХЭН БАЙДАГ. АЖИЛЛАСААР Ч ИРСЭН ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС ХИЙ САГСУУРСАН ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ ЗАЛУУСААС Ч ИЛҮҮ АЖИЛЛАДАГ. ЯМАР ИХ МЭДЭЭЛЭЛ САЙТАЙ БИЧЭЭ ВЭ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР СЭТГҮҮЛ ЗҮЙГ ГУТААХ ЮМ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:39:25
    Zochin: Mundag darga shvv....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:39:25
    Zochin: Mundag darga shvv....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:02:51
    Дорж ах : Шүүхийн шинжилгээний байгууллагад шинэчлэл хийх хэрэгтэй тэр шинэчлэлийг Д.Ядамдорж гэдэг хүн хийж байна. Шинжилгээний хүрээлэнгээс гарсан дарга нар нь ажил хувь 2оо ялгах чадвар дутмаг, алба хаагчдаа доромлож дээрлэх тал дээр гарамгай, ажлын байрны дарамт их, алба хаагчдаа ховоор ажил хийлгэх сонирхол их, дарамтласаар байгаад өөрөөр нь өргөдөл өгүүлэх сонирхол их, нэг даргын дургүй хүргэвэл тэгээд л дуусаа, төрийн тусгай алба юмуу хувийн хэвшлийн байгууллага юмуу бүү мэд, тэр бүх ялзарсан идээ бээрийг Д.Ядамдорж гэдэг хүн цэвэрлэж байна. засс тэс өөр мэргэжил ч гэх шиг Шүүхийн шинжилгээний байгууллага нь олон жил цагдаагийн харъяанд байсан байх шүү цагдаагийн мэргэжлийн хүн л Шүүхийн шинжилгээний байгууллагыг тодорхойлж байна ш дээ өмнөх дарга нь бүр тэс хөндлөнгийн Шүүхийн шийдвэрийн хүн байсандаг. Хүний хийсэн ажлыг бол үгүйсгэж болмооргүй л санагдаж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 09:01:49
    Irgen: Ene hunii tserguud n tetegewert garah ued n ene hun tetgeweriin huseltiig n bataldag gsen aimar yum be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 05:39:10
    хуульч: Энэ өөрөө зайгаа тавьчих ёс суртахуунтай. Тэнд Дагиймаа гэж 60 нилээд гарсан эмгэн бий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 05:39:09
    хуульч: Энэ өөрөө зайгаа тавьчих ёс суртахуунтай. Тэнд Дагиймаа гэж 60 нилээд гарсан эмгэн бий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 01:34:05
    Зочин: Шүүхийн шинжилгээнд цагдаагаас тэтгэвэрт гарсан олон дарга нар ажилдаг ш дээ. Залуу дарга нарын дэвших боломжийг хаагаад л суух юм. Тэтгэвэртээ суусан бол хуулиараа төрийн албанд ажиллах гэж байгаа бол төрийн үйлчилгээ захиргааны албанд ажлаасай билээ. Жишээ Өмнөговийн шинжилгээнд хүртэл тэтгэвэрийн хурандаа ажиллаж байгаа. Энийг болиулах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-04 01:33:56
    Зочин: Шүүхийн шинжилгээнд цагдаагаас тэтгэвэрт гарсан олон дарга нар ажилдаг ш дээ. Залуу дарга нарын дэвших боломжийг хаагаад л суух юм. Тэтгэвэртээ суусан бол хуулиараа төрийн албанд ажиллах гэж байгаа бол төрийн үйлчилгээ захиргааны албанд ажлаасай билээ. Жишээ Өмнөговийн шинжилгээнд хүртэл тэтгэвэрийн хурандаа ажиллаж байгаа. Энийг болиулах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-03 21:08:25
    Зочин : Д.Ядамдорж дарга нь цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн хүн юм. ШШҮХ нь цагдаагийн байгууллагаас тусдаа салсан нэг алба юм. Яагаад болохгүй гэж. Өмнөх дарга нь бүр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэс өөр албаны хүн байсан биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-03 20:22:40
    Zochin: Unen shd. Iim chuhal baiguullagiig mergejliin huneer udirduulmaar bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-03 20:04:14
    Үлзий: Бүр нэг сэтэрлэчихсэн мал шиг хэдэн өвөө нар байнаа . Одоо энэ заваан зүйлээ болимоор бна. Билигт гэд нэг өвөө бна ЦЕГ ШШБЕГ тагнуулын дарга байсан одоо хна явна. Энэ өвгөнгүй бол болдоггүй лойцон албадууд бас бгд бхийн. Уг нь хуулиараа Төрийн тусгай албанаас тэт гарсан бол эргэж тусгай албанд ажиллахх эрхгүй бмаар
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188